Таныг аз жаргалтай болгох өдөр тутмын 6 дадал
2014, 12 сарын 10. 15:140

Аз жаргал гэж юу вэ? Аз жаргал бол таны хийж, хөгжүүлэх боломжтой зүйл. Аз жаргал гэдэг бол амьдралдаа талархах, хайрлах, амьдралаа сайшаан үнэлэх тухай юм.

Аз жаргал гэж юу вэ? Энэ бол таны хийж, хэрэгжүүлж, хөгжүүлэх боломжтой зүйл юм. Аз жаргал бол амьдралдаа талархах, түүнийг хайрлах, сайшаах тухай юм. Aвтобусанд явж байхад хэн нэгэн настай эмэгтэй тань руу инээмсэглэх, автобусны кондуктор таны билетийг өгөнгөө таны тухайн өдөр ямархуу байгааг чин сэтгэлээсээ сонирхон асуух, цайны цагаараа үдийн хоолоо идэхээр цэцэрлэгт хүрээлэнгийн зүлгэн дээр нарлаж суухад, хөөрхөн бүсгүй/залуу болзоон дээрээ таныг үнсэх гэх мэт таны өдөр тутмын хором мөч бүрт тохиолдож байгаа зүйлсээс аз жаргал бий болж байдаг. Аз жаргал бидний хайрладаг зүйлс дээрээ, сайхан санагддаг зүйлс дээрээ анхаарах эсвэл биднийг тааламжгүй, төвөгтэй, ууртай болгодог зүйл дээрээ анхаарал хандуулах гэх мэт тухайн өдрийн секунд бүрт хийж байгаа сонголтыг багтааж байдаг. Аз жаргалтай байх дараах 6 алхам бий.

Эрүүл амьдрах

Эрүүл байна гэдэг бол өөрийнхөө бие махбодыг сонсож, цаг үргэлж боломжийн хэрээр бие махбоддоо анхаарна гэсэн үг.

Концерт үзэх, юм оёж, нэхэх, ваннд суух, усанд сэлэх, дуртай дуугаа чангаар дуулах гэх мэт хийх дуртай зүйлээ хийнэ гэсэн үг.

Биеэ хөдөлгө! Бие бол их хэмжээний дасгал хийх гэх мэт хөдөлгөөнд зориулагдсан зүйл. Тиймээс өдөр тутамдаа дасгал хийж байх нь чухал. Машин барихын оронд хүрэх газраа аль болох явган алхаж хүр. Та цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалаад зогсохгүй бие махбодынхоо цусан хангамжийг сайжруулна . Түүнчлэн агаарын бохирдлыг ч багасгаж, байгаль орчныг хамгаалахад тусалж байна гэсэн үг. Алх, шувуудыг хар, дэлгүүр лүү авч явдаг цүнхээ үүрээд алх. Ямар ч байсан хөдөлгөөн хий.

Эрүүл хоолло. Хоол хүнс бол зөвхөн амтлах төдий зүйл биш юм шүү. Идэж байгаа хоолныхоо тэжээллэг чанарын талаар бодож үзээрэй. Энэ үнэхээр амархан. Судалгаагаар омега-3, тосны хүчил (самар, навчит ногоо, загас)-нд , уураг (буурцаг, тараг, самар, өндөг, тахиа, загас)-нд, витаминууд (жимс жимсгэнэ, амтат төмс, бор будаа, бүхэл үрийн будаа)-нд агуулагдаж байдгийг тогтоосон бөгөөд таныг аз жаргалтай болгоход ч тустай.

Нойр. Оройд сайн унтаж амраарай. Түүнчлэн боломжтой үедээ дугхийж бай.

Өөдрөг үзэл

Аз жаргалтай амьдардаг хүмүүс өөрсдийн ертөнцийг “сарнайн өнгөтэй” шилээр харах сонголт хийдэг. Энэ бол үзэл бодол, хандлага. Та аливаа зүйлсийг ямраар харахыг хүсч байгаагаа сонгож болно. Аягатай усыг дундуур гэж харах уу, дүүрэн гэж харах уу гэдэг бол бид бүгдийн сонголт бөгөөд та бодож байгаа зүйлээ л амьдралдаа авчирдаг гэж хэлж болно. Таны туршлага бол таны бодлын тусгал гэсэн үг. Тиймээс та аз жаргалтай байхыг хүсч байгаа бол аз жаргалтайгаар бодох ёстой.

Харилцаа холбоо

Судалгаанаас харахад аз жаргалтай хүмүүс аз жаргалгүй хүмүүсээс илүү сайн харилцаа холбоотой байдаг аж. Харилцаанд өөртэйгээ харилцах харилцаа ч багтана. Өөрийгөө маш сайн таньж мэдэх, бусдад ханддаг шигээ өөрийгөө хайрлаж, хүндэлж, анхаарал тавьж, өөрийнхөө талаар сайн сайхнаар бодож бай. Хайртай хүнтэйгээ, найз нөхөдтэйгээ харилцаагаа сайжруулж, хөгжүүлэх цаг гаргаж бай.

Тодорхой байдал

Тодорхой байдал харилцаа холбоо, хувь хүний хөгжил, албан тушаал, амьдралын хэв маяг гээд таны амьдралын бүхий л хэсгийг хамарч байдаг. Таныг бяцхан салхи хаа нэгтээ хүргэхийг, хаа нэг газар луу чиглүүлэхийг хүлээн урсгалаар хөвөхийн оронд хаана байгаагаа, хаашаа чиглэхээ тодорхой мэдэх хэрэгтэй. Хамгийн их сонирхолтой, хийх дуртай, зүрх сэтгэлийн тань угаас эгшиглэж байгаа тэр л зйлээ хийгээрэй.

Давуу тал

Сул тал дээрээ хэт анхаарахын оронд өөрийнхөө давуу талыг тодорхойлж, түүнийг ашиглах нь маш чухал. Юуг сайн хийдэг вэ гэдгээ тодорхойлоод түүнийгээ хий. Сайн хийж чадахгүй зүйлтэйгээ ноцолдох хэрэггүй. Таны сайн хийж чадахгүй зүйлийг өөр хэн нэгэн сайн хийж л таараа.

Сэтгэл хангалуун байх

Амьдрал бол аялал. Түүнээс таашаал авч, хором мөч бүрт одоодоо байж, амьдралаа бүхэлд нь хайрла. Та яг одоо, энэ мөчид л энэ өгүүлбэрийг уншиж байгаа. Өнгөрсөн хором мөч бол дурсамж, ирээдүй бол хараахан тохиолдоогүй байгаа хором мөч. Тиймээс яг одоодоо л байж, та хаана байна, түүнээсээ таашаал, сэтгэл ханамж авч бай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49