Баффет, Брэнсон болон дэлхийн шилдэг зөвлөхүүдийн албан тушаалын 6 зөвлөгөө
2014, 12 сарын 11. 16:130

Танай босс таныг шүүмжлэх үед жилийн зорилтуудаа хэрэгжүүлэх үү, хэрэгжүүлэхгүй юу гэдгээ бодох цаг гаргаж байгаа байх. Магадгүй дараа жил илүү амбицтай төлөвлөгөө боловсруулахаар зэхэж байна уу? Шумбаж орохоосоо өмнө таны албан тушаалд өөрчлөлт оруулах Уорен Баффет, Ричард Брэнсон болон дэлхийн шилдэг зөвлөхүүдийн өгсөн дараах зөвлөгөөг бодож үзээрэй.

1.Та яагаад энд байна вэ?

Дараа жилийнхээ төлөвлөгөөг гаргах гэж аар саар юмаар өөрийгөө булшлахын оронд та яагаад тухайн зүйлийг хийж байгаагаа өөрөөсөө асуугаарай. Дэвин Вэниг E-bay-гийн гүйцэтгэх захирлаар томилогдон, гурван жилийн дотор л компаний түүхийн шинэ хуудсыг нээж чадсан юм. Тэрээр энэ жил томоохон өөрчлөлттэй тулгарч байгаа бөгөөд “Бизнесээ урагшлуулахад шаардагдах захиргаа, капитал болон системийн бүхий л чухал асуудлууд руу шумбаж орохдоо та болон танай компаний оршин тогтнох гол учир шалтгаан дээр тулгуурлах хэрэгтэй. Энэ бол өрсөлдөгчдөөсөө илүү сайн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх.” хэмээн тэр зөвлөсөн юм. Вэниг Цахиурын хөндийн оффисийн хурлын зааланд инээмсэглэн “Та хүмүүсийн хязгааргүй их сонголт, анхаарал сарниулсан зүйлс бүхий дэлхий ертөнцөд хэрхэн гайхалтай зүйлийг бүтээх вэ гэдэг дээр өдөр бүр анхаарч, түүнийгээ эхлүүлж, дуусгах ёстой” хэмээн цааш ярьсан юм.

2.Та юуг хүсч тэмүүлж байна вэ?

Энэ бол шилдэг менежерүүдийн эрэлхийлдэг нийтлэг асуулт. Уорен Баффеттай хөрөнгө оруулалтын алдартай мэргэжилтэн гэдгээр нь биш, албан тушаалын зөвлөгөө авахаар Стэнфордын их сургуулиас Омаха руу түүнтэй уулзахаар явлаа. Berkshire Hathaway-ийн гүйцэтгэх захирал түүний бидэнд хэлсэн алдартайишлэл бол “ажил бол бүжиглэхтэй адил”. Сайн удирдагч, шилдэг удирдагч байх хоёрын хооронд байдаг ялгаа бол өөрийнхөө уриаг олох. Таны эргэн тойронд байгаа хүн бүр “хийж байгаа ажилдаа аз жаргалтай байж болно” гэж хэлж болно. “Би энэ ажилд тийм ч дуртай биш. Гэхдээ энэ ажлыг 10 жил хийж байна” гэж хэлж байгаа хүмүүст үргэлж санаа зовдог” хэмээн Баффет инээмсэглэлээ. Эргэн тойрондоо байгаа хүн бүрт та хэрхэн сэтгэгдэл төрүүлдэг вэ? Домогт хөрөнгө оруулагч маань “таны онцгүй хандлага соёлд муу төдийгүй, бүтээлч эрч хүч, урам зоригийг тань үгүй хийдэг” гэж боддог юм байна. Хүсэл тэмүүллээ хойш нь тавих хэрэггүй.

3.Та хэрхэн илүү их үнэ цэнийг бий болгох вэ?

Тони Роббинс болон түүнийх эхнэр Сэйж хоёр Вест Палм дахь далайн эрэгт байдаг гэртээ очиж, нар жаргах үеэр далайн эргээр зугаалдаг байв. Тэдний эдлэн газар, усан сангаас холгүйхэн харагдах далайн эргээр олон арван яст мэлхий амарч байгаа харагдана. Роббинс “ Өдөр бүр өндөгнийхөө үүрийг харж хандах, араатан амьтад болон бусад эрсдлээс харж хамгаалах, өдөр шөнөгүй шуудуу ухах үнэхээр хэцүү“ гэж Роббинс тэдгээр яст мэлхийнүүдийг харж ажигласнаа зүйрлэн хэлсэн юм. “Гэхдээ энэ бол шилдэг хөрөнгө оруулагчдын өнөөдөр хаана хүрэх вэ гэдгээ батлахтай агаар нэг” хэмээн ярьлаа. Роббинс мөнгө олдог мэдээллийн уурхай гэгддэг Стив Форбесийн шинэхэн гаргасан “Мөнгө:Тоглоомыг удирд” хэмээх номыг санал болгож байв.Роббинс “Хэрэв та өөрийн баялгаа бүтээхийг хүсч байгаа бол эсвэл дараа жилийнхээ орлогыг олох гэж байгаа бол хүмүүсээр үнэлүүлэхээсээ өмнө бусад хүмүүсийн үнэлдэг зүйлээс суралцах ёстой. Миний амжилтын нууц бол бусдын төлөө хэн нэгний хийснээс илүүг хийх явдал юм гэдгийг 17 насандаа ойлгож ухаарсан нь юм.” хэмээн Роббинс ярьсан юм. “Зохиолч Жим Роноос хэн нэгнээс илүү их үнэ цэнийг бий болгох явдал хамгийн чухал юм гэдгийг сурч авсан юм” гэсэн байдаг .

4.Таньд зөв баг байна уу?

Ноён Робинсон Виржиниа группын 300 гаруй компанид амжилт гаргасан боловч хамгийн хэцүү саад бэрхшээлийнхээ талаар саяхан ярьсан юм. SpaceShipTwo-г дампуурахад дампуурлаас алдагдал багатайгаар гарахын тулд Брэнсон Виржиниа Галактик болон түүний түншүүдэд дэмжлэг үзүүлэх, өөрийн багаа бие биентэйгээ ойр ажиллах, урт хугацааны эрхэм зорилгын хүрээнд хүн бүрийг бүтээлч оролцоотойгоор ажиллуулах хэрэгтэй гэсэн бодол харван орж байв. Та үнэхээр хүмүүсийн төлөө санаа зовдог, тэдэнд анхаарал хандуулдаг хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй. Таньтай аль болох адилхан алсын хараатай байвал зүгээр. Хүнд хэцүү цаг үед үнэхээр та зөв баг хамт олонтой байж чадаж байна уу?

5.Таныг юу зогсоодог вэ?

Компаниуд хийх зүйлээ суралцаж байгаа удирдагчдад туслахад маш их цаг зарцуулж байна. Тэднийг гацаагаад байгаа зүйлээ судлахад хангалттай цаг гаргахгүй байна.” хэмээн гүйцэтгэх удирдлагын зөвлөх Маршалл Голдсмит дурдсан юм. Дэлхийн шилдэг зөвлөх, АНУ-ын менежментийн ассоциацын зөвлөх Голдсмит “гүйцэтгэх удирдлагууд компанийх нь үндсэн ашиг сонирхолд нийцэхгүй зүйлсийн төлөө хэт их өрсөлдөж байна. Хэрэв ямар нэг зүйл чухал санагдаж байгаа бол та ялахыг хүсэх хэрэгтэй. Хэрэв ямар нэг зүйл таньд утга учиртай санагдаж байгаа бол түүнийхээ төлөө яв. Хэрэв тухайн зүйл ач холбогдолгүй байсан ч ял. “ хэмээн Голдсмит дурдсан юм. “Ялагчид өөрийнхөө учир шалтгаан, сонирхлын төлөө ялах дуртай байдаг.” хэмээн Голдсмит инээмсэглэлээ. Ухаалаг, амжилттай хүмүүс амьдралдаа ялахгүй байх нь хэцүү байдаг. Тэр цөөхөн зүйлийн араас хөөцөлдөхийг санал болгож байна. Жишээ нь “Таньд ажил дээр хэцүү өдөр тохиолдсон гэж бодъё. Та гэр лүүгээ очоод нөхөр/эхнэртээ “Надад өнөөдөр хэцүү байлаа” гэж хэлэхэд бид “Чамд тийм хэцүү байсан юм гэж үү? би юу хийх хэрэгтэй вэ?” гэж хэлдэг. Бид зөвхөн тохиолдсон хүнд хэцүү өдрийнхөө тухай бодох хэрэггүй юм. Энэ бол төгсгөл биш. Дараагийн удаад та ялахын төлөө хичээгээд үз. Гүнзгий амьсгал аваад “Би юунд ялалт байгуулахыг хичээж байна вэ, зорилго нь юу вэ?” гэж өөрөөсөө асуу.

6.Энэ үнэ цэнэтэй юу?

Стюарт Крэйнер болон Дес Диарлов нар дэлхийн орчин үеийн хамгийн шилдэг нөлөө бүхий хүмүүсийг тодруулахын тулд Thinkers50 хэмээх судалгааг жил бүр явуулдаг. Крэйнер менежментийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Петер Дракертай Лондонд уулзаж ярилцлага хийжээ. Тэрээр сэтгэлгээний лидерүүдийн дунд болдог Т50 хэмээх хурлын үеэр албан тушаалдаа амжилт олохын тулд “Хэрхэн сая саяыг хийж, диваажинд хүрэх вэ?” хэмээх номныхоо талаар хуваалцжээ. Та өөрөөсөө “Та амьдралын урд удаан аяллынхаа явцад үнэ цэнэтэй, утга учиртай зүйл хийж байна уу?” гэж асуух хэрэгтэй. Та албан тушаалын шатаар ухамсартайгаар өгсөж байна уу? Амьдрал бол хэн нэгэнтэй өрсөлдөх тухай биш юм. Таньтай өрсөлдөх цорын ганц хүн бол та өөрөө.” Хэмээн тэрээр ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00