Та яагаад дуртай ажлаа олж чаддагүй вэ?
2014, 12 сарын 15. 16:580

Та өглөө босоод “Би зөв ажлаа хийж байна уу?”, “Би зөв компанидаа ажиллаж байна уу?”, “Би албан тушаалын зөв зам дээр явж байна уу?”, “Би амьдралдаа хийх ёстой юмаа хийж байна уу?” гэх мэт асуултуудыг асууж байсан уу? Хэрэв тийм бол та ганцаараа биш л юм байна.

Нэгэн судалгааны байгууллагын гаргасан судалгаанд АНУ-д ажилчдын 95% нь буруу ажилдаа орсон байдаг гэжээ. Бас нэгэн судалгаанд 23-28 насны 1916 ажилчдыг хамруулж, “та ажлаа солих уу?” гэсэн асуулт асуухад 1571 нь “тийм” гэж хариулжээ. Мөн Галлап судалгаагаар АНУ-ын ажилчдын 71% нь ажилдаа дургүй гэжээ. Мөн Деллойте-ийн Shift Index судалгаагаар ажилчдын 80% нь ажилдаа дургүй гэдэг нь тогтоогджээ.

Америк ажилчид өдөрт дунджаар 8,8 цаг ажилладаг аж.

Тэгэхээр хүмүүс яагаад дуртай ажлаа олж чаддаггүй вэ?

Шаргуу хөдөлмөр

“Шаргуу ажилла, миний хүү. Тэгвэл чи амжилттай байж чадна” гэж миний эмээ намайг хүүхэд байхад хэлдэг байж билээ. Эмээ маань нас бараад 10 гаруй жил болж байгаа ч түүний хэлсэн үг миний санаанаас одоо хүртэл гараагүй. Та энэ үгийг эмээ, өвөө, эцэг эхээсээ ч бас сонссон л байх. Гэхдээ тэдний хэлсэн үг бүгдээрээ зөв байдаг.

Урт удаан цагаар ажиллах шаардлагатай байж болох ч, амжилттай хүмүүс зөв зүйл дээр, зөв ажил дээр цагаа зарцуулдаг. Энэ тухай ярьвал хүмүүс хэрхэн шаргуу ажиллаж байгаагаа, урт цагаар ажиллаж байгаагаа ярих байх. 7 хоногийн турш хэдэн цаг ажиллах нь биш, аль болох хийх дуртай ажлаа хийх нь чухал.

Ларри Смитын видеонд “Та яагаад шилдэг албан тушаалд хүрч чаддаггүй вэ?” гэсэн асуулт асууж байсан бөгөөд шаргуу ажиллах үнэхээр сайхан. Та үнэхээр шаргуу ажиллахыг хүсдэг үү? Та юу гэдгийг нь мэдэж байна уу? Та амжилтанд хүрнэ. Дэлхий ертөнц таньд шаргуу ажиллах боломжийг өгнө. ” гэсэн байдаг.

Муу сонголт

Хүмүүс амьдралынхаа ханийг сонгохдоо өөрсдийнхөө татагддаг хэн нэгнээр орлуулж, төсөөлж эхэлдэг. Энэ бол хүмүүс бие биенээ хэн бэ гэдгийг бодитоор харах үед төгсгөл болдог зүйлийг оргилуун хүслээр харах хандлагын бүхий л хэсэг гэж хэлж болно. Надтай хамт олон жил ажилласан нэг зөвлөх “Хосууд нэг нэгнээ ойлгохгүйгээс болж, маргалдаж салдаг. Гэхдээ эсрэгээр нь бодит үнэн бол тэд бие биенээ ойлгодог. Тэд бие биендээ дургүй.” Байдаг гэж хэлж байсан юм. Үүнтэй нэгэн адилаар АНУ-ын анхны гэрлэлтийн салалтын 50% нь “фантаз” буюу мөрөөдөл, сэтгэлдээ бий болгосон ханьтай холбоотой гэдгээр тайлбарлагддаг. Энэ нь бас америк ажилчид ажилдаа аз жаргалгүй байдгийн шалтгаан болдог аж.

Хүмүүс ажил хайхдаа хамгийн түрүүнд нүдэнд туссан, анхаарлыг нь татсан зарыг “шүүрч” авдаг. Тэд компаний ажлын зар, ажлын байрны тодорхойлолт зэргийг нь уншаад өөрсдийн резюме, өргөдлөө бичдэг. Тэд өөрсдийнх нь хүсч байгаа гэж бодож байгаа ажилдаа өөрсдийгөө “тааруулж” эхэлдэг. Тэгээд бусдын гаргасан үзүүлэлтэнд өөрсдийгөө тааруулж эхэлнэ. Гаднаас нь харах юм бол энэ байдал хэрхэн муугаар төгсч болохыг харж болно. Компани бодитой эсвэлолонд танигдсан ч бай хамгийн сэтгэл татам зүйлээрээ ажил горилогчдыг татдаг. Харин ажил горилогчид компаний хэрэгцээнд тохирохын тулд өөрийгөө өөрчилдөг. 6 сарын өнгөрөхөдаль аль нь аз жаргалтай биш болдог. Зарим харилцаа урт хугацаанд үнэ цэнэ, утга учиргүйгээр арайхийж үргэлжилдэг. Харин зарим нь хоёр талын үл ойлголцол, санхүүгийн асуудлаас болоод дуусгавар болдог.

Бодит хүсэл тэмүүлэл

Ихэнх хүмүүс “аз жаргал, амжилтанд хүрэх нууц бол хүсч тэмүүлж байгаа зүйлээ олох явдал юм.” гэж хэлдэг. Гэхдээ Игнайтийг үндэслэгч Том Макдермотэнэ сэтгэлгээг хуучирсан гэж үзэж байна. Түүний хэлж байгаагаар хүсэл тэмүүлэл бол тэгшитгэлийн нэгхэсэг нь. Жишээ нь American Idol тэмцээнд хөгжимд маш их сонирхолтой хүмүүс оролцдог ч нөгөө талаар жинхэнэ авъяас билигтэй хүмүүс оролцдоггүй. Бас нэг жишээ гэвэл авъяаслаг багш таны хүсч тэмүүлж байгаа зүйлийг заахгүй байж ч болох юм.

Том жинхэнэ тоглоомыг өөрчлөгчид амьдралын үнэн бодит байдал, аз жаргал, амжилтыг эрж хайдаггүй төрөлхийн хүүхэд шиг сониуч хүмүүс байдаг гэдэгт итгэдэг. Түүний ярьж байгаагаар хүмүүс сонирхож байгаа зүйлээ гүнзгий судалж, эрэлхийлэхгүйгээр цааш алхам хийдэггүй аж. Томын хувьд дуртай ажлаа олно гэдэг бол хийхэд дур сонирхолтой, сониуч болгодог зүйлээ хийх хэрэгтэй гэсэн үг гэж зөвлөжээ.

Энэ дүрмийг тодорхой болгохын тулд жишээ нь та гүйлтийн спортонд сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй байгаа ч 100метрийн уралдаанд алтан медаль авах хэмжээнд таны чадвар хүрэхгүй байж болох юм. Та магадгүй хүмүүс яаж хурдан гүйдэг вэ гэдгийг судалж, спортын шинжлэх ухааны судлаач, зөвлөх эсвэл аэродинамикийн инженер байж болох юм. Зөв асуулт асуухгүй бол таны хүсэл тэмүүлэл амьдралд буруу чиглэл рүү явуулж мэднэ. Таны төрөлх давуу тал, сониуч байдал зорилго хүсэл, тэмүүлэлтэй тань нийцэхгүй байж болох юм. Томын ярьж буйгаар та яагаад гүйлтэнд дуртай байдгаа өөрөөсөө асуух хэрэгтэй. Юунд нь дуртай юм бэ? Хэрэв таны ур чадвар, давуу тал, сониуч байдал зохицож байгаа бол 100 метрийн уралдаан, цагт 800 миллээс дээш хурдтайгаар гүйх гүйлтийн сургалтанд хамрагдаж болно шүү дээ.

Жишээ нь, нүдний шилэнд дуртай хүүхэд нүдний шилний дараагийн гайхалтай зохион бүтээгч ч байх юм бил үү. Гэхдээ нүдний шилийг хүмүүс ирээдүйд ямраар харах вэ гэдгийг сонирхдог байх хэрэгтэй юм. Эсвэл дэлхийн хамгийн хүчирхэг телескофыг зохион бүтээж, олж нээгээгүй гариг эрхсийг олж нээх ч юм бил үү. Өөрөөсөө зөв асуулт асууж байхгүй бол амьдрал тань буруу замаар явчихсан байж мэднэ. Дэлхийн хамгийн чухал ахиц дэвшил, инноваци, дэлхийн рекордыг эвд.

Мөнгө

Мөнгө гэдэг зүйл хүн төрөлхтний амьдрал ахуйд тийм ч урт удаан оршин байгаагүй зүйл боловч хүмүүсийн анхаарлыг сарниулж орхидог зүйл билээ. Үнэндээ бол ажил хайгчдын хамгийн түрүүнд асуудаг асуулт “Хэр их цалин өгөх вэ?” гэдэг асуулт. Хариулт нь ажил урагштай байвал гэдгээр ихэвчлэн тодорхойлогддог. Би Томтой анх удаа уулзахад тэр надаас “Хэрэв мөнгө гэдэг зүйл байхгүй байсан бол та амьдралдаа юу хийх вэ?” гэж асууж байсан юм. Энэ бол таны хүсэл тэмүүллийг судлах онолын маш сайн асуулт. Нөгөө талаар бид хаана, яагаад ажиллаж байгаа вэ гэдэг асуултаас мөнгийг салгаж чаддаггүй.

Доктор Паула Калигюри “Ажил биш, амьдралаа ол: Дуртай зүйлээ хийж, өөрийнхөө ур чадварыг ашигла” хэмээх номондоо энэ төвөгтэй асуултын хариуг бичжээ. Каллигурри дуртай зүйлээ олж, орлогын олон эх үүсвэрийг бий болгож.Дургүй ажилдаа мөнгө санхүүгээр уягдаж ажиллах хэрэггүй хэмээн зөвлөж байна. Хувиараа бизнес хийх, туршлага хуримтлуулсан сэдвээрээ илтгэл тавих, дуртай зүйлээ бусдад заах эсвэл хөрөнгө оруулалт хийх гэх мэт олон зүйл байж болно.

Зөв сонголт

2000 онд Онлайн болзооны eHarmony сайт “Хосоо ол. eHarmony-тай хамт хайраа ол” хэмээн таглайн дээрээ бичжээ. Энэ сайт ямар нэг зураг, профайл оруулахаас өмнө сайтынхаа гүнзгий ойлголт, үр ашгийг үйлчлүүлэгчдэд урьдчилан хүргэх, үнэлгээ хийлгэх замаар хосоо олох шинжлэх ухааны шинэ хандлагыг санаачилсан байна.

Энэ нь хосуудын харилцааг өөрчилж, амжилттай болзох, гэрлэх, урт хугацааны нөхөрлөлийг бий болгох боломжуудыг сайжруулжээ.

Энэ процесс бол хувь хүний сонголт хийгдэх хүртэл аль ч тал нь мэдээгүй, хувь хүний мэдээг оруулаагүй, тоглоомын бус систем юм. Үүнтэй адилаар энэ ойлголт ажлын байр хайх аргыг шинэчилж, дараагийн боловсон хүчнүүд ажиллах зорилгоо хайхын тулд үүнийг ашиглаж байгаа билээ.

Аризонд байдаг Y Skaut/Вай Скаутдээрх сайттай төстэй загвараар гүйцэтгэх шатны ажилтнуудыг олдог хүний нөөц бүрдүүлэлтийн компани юм. Гэхдээ болзооны сайт маань удахгүй ажилтан хайх гэж байгаа. Тэр хүртэл ажил хайгчид идэвхитэй байж, өөрсдийн процессийг бүтээж байх хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд хайлт хийхээсээ өмнө дараах асуултанд хариулах хэрэгтэй юм. Хэрэв та хүний нөөц бүрдүүлэлтийн компанид хандаж байгаа бол тэд таньд ажлын байр танилцуулахаас өмнө өөрийнхөө асуулт, хариултыг өгөөрэй. Та тэднээс байгууллага, ажлын байртай холбоотой асуултуудыг асуугаарай.

—Та ямарзүйл хийж, бусадтай хуваалцахдаа сэтгэл хангалуун байдаг вэ?

—Ямар байгууллага таныг тэр гайхалтай зүйлээ хийж, бусадтай хуваалцах боломжийг олгох вэ?

—Намайг өглөө орноос минь юу босгодог вэ?

—Хэрэв мөнгө гэдэг зүйл “байхгүй” байсан бол би юу хийх вэ?

—Би юуг хамгийн сайн хийдэг вэ?

—Би юунд хамгийн их хүсч тэмүүлж байна вэ?

—Би юуг хамгийн их сонирхдог вэ?

—Би амьдралынхаа туршид юуг хамгийн их сонирхдог вэ? Яагаад?

Хэрэв та дээрх асуултанд хариулахад хэцүү байгаа бол таньд тус болох дараах цөөн хэдэн эх сурвалжуудыг ашиглаарай.

Доктор Паула Калигуригийн “Ажил биш, амьдралаа ол: Дуртай зүйлээ хийж, өөрийнхөө ур чадварыг ашигла” хэмээх ном хувь хүний ур чадварыг олж нээх гайхалтай арга юм.

Clifton StrengthsFinderтаныг юу хамгийн сайн хийдэг вэ гэдгийг олж нээхэд тань тусална.

Ignite’-ийн онлайн хичээл таны хүсэл тэмүүлэл, сониуч байдлаа олж нээн, зорилгоо олоход тусалж болох юм. Түүнчлэн энэ компани хувь хүний зорилго тодорхойлох тал дээр зөвлөгөө өгдөг.

Y Scouts’ –ийн вэбсайт хэн бүхний чөлөөт зорилгод тулгуурласан, хүн бүр нэгдэж болох ур чадварын бүлгүүдтэй .

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00