Аз жаргалын томъёог хайж байвал, үүнийг унш
2014, 12 сарын 16. 9:490

Аз жаргал гэдэг бол сонголт.

Өдөр бүр, хором бүр ухамсартай, ухамсаргүйгээр та шийдвэр гаргаж байдаг. Энэ бол таны амьдралд хандах хандлагын үр дүн байдаг. Эерэг ч бай, сөрөг ч бай таны амьдралд тохиолдож байгаа үйл явдал, хүмүүс, харилцаа холбоо гээд бүх зүйлд нөлөөлж байдаг.

Тиймээс, та хийх юм маш их, өөртөө цаг зав гаргаж чадахгүй ярвигтай амьдралаар амьдарч байгаа бол энэ таны алдаа.



Хэрэв та хүсч байгаа зүйлээ олчихсон байгаа бол түүнийгээ шүүмжилж, буруутгахын оронд өдөр бүр таларх.

Хэрэв та сөрөг хүмүүсээр хүрээлүүлж, дургүй ажилдаа ажиллаж, маш олон бодлоосоо болж шөнө унтаж чадахгүй байгаа бол өөр хэн нэгэн биш та л буруутай гэсэн үг.

Та дуртай ажлаа хийж, шаргуу ажиллаж байгаа ч гэсэн өөртөө болон хайрладаг хүмүүстээ цаг гаргаж байх хэрэгтэй. Энэ бол таны гаргасан сонголт.

Гэхдээ нэг сайхан мэдээ бий. Таны нөхцөл байдал ямар ч бай, та түүнийг өөрчилж чадна.

Аз жаргал гэдэг бол нас, хүйс, царай төрх, албан тушаал эсвэл орлогын түвшингээс үл хамааран ямар ч үед чөлөөтэй мэдэрч болох зүйл шүү. Хүн бүр аз жаргалыг хүртэх гавъяатай. Заавал түүнийг эрж хайж, түүнд хүрч, бий болгох гэж хичээл зүтгэл гаргахгүй байсан ч болно.

Аз жаргалын томъёо:


Өөрийгөө чөлөөлөх + хүлээн зөвшөөрөх + талархал

Ур чадвар, процесс, давуу тал, зорилго болон өөр бусад зүйлс чухал байж болно. Гэхдээ тэдгээрийг заавал тодорхойлохгүй байсан ч болно. Гэхдээ та дээрх гурван чухал зүйлийг амьдралдаа хэрэгжүүлж чадна. Өнгөрснийг өөрөөсөө чөлөөлж, ирээдүйд санаа зовохгүй бай. Тохиолдсон зүйлсийг зүгээр л хүлээн зөвшөөр. Түүнд таларх, сайшаа.

Ингэснээр та аз жаргалтай, сэтгэл хангалуун хүн байж чадна. Ингэснээр та амар амгаланг олж, өнгөрсөн болон ирээдүйн санаа зовнилоосоо өөрийгөө чөлөөлж, одоодоо амьдарч, байгаа зүйлдээ анхаарал хандуулж, талархалтай байснаар амьдралын сайн сайхан, баялгийг олж харж чадна.

Харин одоо дээрх аз жаргалын томъёогоо тус тусад нь авч үзье.


Өөрийгөө чөлөөл


Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Өөрийгөө санаа зовнилоос чөлөөлж байснаар урьд өмнө нь хэзээ ч амьдарч байгаагүй юм шиг чөлөөтэй, сэтгэл хангалуун болгодог.

Бидний асуудал юу вэ гэвэл бид өнгөрсөн харилцаа холбоо, таагүй дурсамж, ямар нэг эд зүйлтэй зууралдсаар байдаг. Түүнчлэн ирээдүйн тухай бодож хэт их цаг зарцуулах, юу буруу болох бол гэж санаа зовох, түүнийгээ хянах гэж, төлөвлөх гэж хичээдэг. Бидний санаснаас өөрөөр болоод эхлэхээр урам хугарч, сэтгэлээр унадаг. Энэ бүхэн биднийг дорой, уйтгар гунигтай, бухимдалтай болгодог.

Бид толгойндоо маш олон хэрэггүй зүйлийг хадгалж, бодож явдаг. Ийм ч учраас бид амьралдаа сэтгэл хангалуун бус, аз жаргалгүй байдаг.

Гэхдээ бид тохиолдсон зүйлсийг өөрсдөөсөө чөлөөлж чадвал чөлөөтэй, амар тайван, одоогийн цаг мөчийг өмнөх үетэйгээ харьцуулахгүйгээр, одоогийн зүйлсээ зогсоохгүйгээр, дараа дараагийнхаа зүйлд хэт их санаа зовж, бодохгүйгээр амьдрах чадвартай болно.

Өөрөөр хэлбэл бид аз жаргалтай амьдрахын тулд түүнийг одоо л бүхлээр нь мэдэрч, тохиолдож байгаа зүйлсийг хүлээн авч, талархан сайшааж, өөрөөсөө чөлөөлж байснаар бид дараагийнхаа үйл явдлыг хүлээн авч чадна.


Хүлээн авах


Хүлээн авна гэдэг бол та өөрийгөө, аливаа зүйлсийг, хүмүүсийг, үйл явдлыг сайнаар хүлээн авна гэсэн үг. Энэ нь та хүрэхийг хүсч байгаа зүйлээ оролдохгүйгээр бууж өгнө гэсэн үг биш. Энэ бол байгалийн урсгалд итгэж найдан, түүнд саад болохгүйгээр амьдарна гэсэн үг.

Ингэснээр та амар амгалан байж, хяналт, өөрчлөлтөнд санаа зовохгүйгээр байж чадна. Мөн та явах ёстой замаараа явж, баяр хөөртэй байж, сэтгэл хангалуун, амар сайхан амьдрах боломжтой болдог.

Таньд яг одоо юу ч тохиолдсон бай тухайн мөчдөө л хамгийн сайнаараа бай. Дараа нь ямар нэг зүйл тохиолдсон ч зүгээр байж чадна. Таньд итгэл үнэмшил, итгэл найдвар хэрэгтэй.

Та санаа зовнил, сэтгэл хангалуун бус байдал, стресстэй байдлаас ангид байхын тулд үргэлж үүнийг үргэлж хэрэгжүүлээрэй.


Талархал


Талархал бол таныг хамгийн их аз жаргалтай хүн болгох бас нэгэн чухал зүйл.

Амьдралынхаа сайн сайхан зүйлсэд анхаарал хандуулж, тохиолдож байгаа зүйлсэд эерэгээр хандаж, байгаа зүйлдээ (муу зүйл тохиолдсон ч бай) талархалтай хандаж, өдөр бүр түүнийгээ сайшаан хүлээн авч, анхаарал халамжтай байж, талархал, хайраа илэрхийлж бай.

Ингэснээр та амьдарч байгаа амьдралынхаа баялаг сайхныг харж эхэлнэ. Ямарваа нэг зүйлс таны хувьд сайхан бас үнэ цэнэтэй байж болно. Та хайртай хүмүүсээ хязгааргүй үнэтэй бэлэг гэдгийг ойлгож, аз жаргалтай байж чадна.

Энэ бүх зүйлийг хэрэгжүүлэх амархан, бас хялбар. Энэ нь таны амьдралын бас нэгэн гайхамшигтай тал юм шүү. Та эргэн тойрондоо байгаа ямар нэг зүйлсийг өөрчлөхгүйгээр, өөрийгөө өөрчил.

Аз жаргалтай байхыг та өөрөө сонгож чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01