Хуанлийг хакердаж, цаг хугацааг нэмэгдүүлмээр байна уу
2015, 1 сарын 5. 15:170

Цаг хугацааг удирдах гэж оролдохын оронд хэмжээг нь нэмэгдүүлэх гээд үз.

Номын дэлгүүрт орж, хувь хүний хөгжлийн тухай хэсэгт очвол та Цагийн менежментийн тухай номуудыг тавиур дүүрэн байхыг олж харах болно.

Эдгээр номны зохиогчид танд ажлаа зөв зохион байгуулж, цагийг зөв зохистой зарцуулах, төлөвлөгөөтэй ажиллах талаар туслах гэж оролдож байна.

Төлөвлөгөөтэй, зохион байгуулалтай байх, бүтээмжээ нэмэгдүүлэх нь шинэ оны тавьсан зорилгодоо хүрэхэд зайлшгүй туслана. Гэхдээ цагийг зөв удирдахад төвлөрч, хийх ажлуудаа өдөр тутмын календартаа багтаан байршуулахыг хичээх нь буруу гэж би бодож байна.

Өндөр амжилт гаргаж чадсан хүмүүс хэзээ ч өдөр тутмын хийх ажлын жагсаалтыг бүгдийг нь дуусгадаггүй. Тэд чухлыг нь ялгаж, хамгийн чухал ажлуудаа заавал дуусгадаг. Харин үлдсэн ажлуудаа үлдсэн хугацаандаа амжуулахыг хичээдэг.

Цаг хугацааг удирдах гэж оролдохын оронд түүнийг нэмэгдүүлэх гээд үз. Цаг хугацааг нэмэгдүүлэх тал дээр анхаараад эхлэнгүүт танд өмнөхөөс илүү цаг хугацаа бий болно.

Яаж цаг хугацааг нэмэгдүүлж болохыг би дэлгэрэнгүй тайлбарлая:

Өдрийг яаж ч нарийн төлөвлөсөн бай ямар ч өдөр хоосон орон зай байдаг. Хоёр уулзалтын хоорондох зай эсвэл харилцагч тань төлөвлөснөөсөө эрт эсвэл оройтож ирэх тохиолдлууд байдаг. Таны зорилго бол эдгээр цаг хугацааны хоосон орон зайд ухамсартайгаар хяналт тавих явдал юм.

Юун түрүүнд таны чөлөөтэй зарцуулж болох хугацаа хэдэн минут болохыг тооц. Миний хувьд энэ 3 минут байдаг.

Миний өдрийн төлөвлөгөөнд хоёр эсвэл гурван хамгийн чухал ажил байдаг. Ихэвчлэн харилцагчтай хийх уулзалтууд, хэзээ ч хойшлуулж, өөрчилж болохгүй ажил. Эдгээр ажлуудын дундуур би бусад ажлуудаа төлөвлөдөг.

Хоёр уулзалтын хооронд гардаг ганц хоёр минутанд би имэйлэндээ хариу өгөх, сагсны тэмцээний оноо шалгах эсвэл зүгээр л вэб мэдээ уншдаг. Гэхдээ хэрэв надад гурваас илүү минутын хугацаа байвал би өдрийн хийх ажлын жагсаалтаа гаргаж, энэ хугацаанд амжуулж болох миний хамгийн чухал ажлыг амжуулахыг хичээнэ.

Илүү амжилттай ажиллах тусам танд цаг хугацааг нэмэгдүүлэх хэрэгцээ багасах болно. Та их олон ажилтантай, олон шийдвэр гаргах ажилтай бол таны сул цаг ганц л минут бүр 30 секунд ч байж магадгүй.

Гэхдээ та хийх ажлаа урьдчилан төлөвлөдөггүй эсвэл төлөвлөгөөгөө даган мөрддөггүй бол энэ багахан цаг хугацааны орон зайг бий болгох нь хэцүү байх болно. Мэдээж үүнд суралцахад тийм хурдан болоод хялбар биш.

Гэхдээ та энэ нийтлэл дэх санааг ашиглан өдрийн ажлын хуваарь дахь сул зайг ашиглахад суралцах юм бол бүтээмжийг зөв үнэлж, сайжруулахад онцгой алхам болох болно. Энэ аргыг өдөр тутамдаа илүү анхаарлтайгаар ашиглаж сурвал ажлын цагтаа багтаан илүү их ажлыг амжуулж сурах болно.

Оффис дээрээ 10 цагийн турш суухын оронд тарах цагтаа тарж, энэ өдөр чухал ажлуудаа амжуулж чадсан, сэтгэл хангалуун харьж чадна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02