Шинэ оны төлөвлөгөөгөө гаргах 5 стратеги
2015, 1 сарын 6. 10:050

Шинэ он гарахад бүгдийг шинээр эхлэх сайхан боломж бидэнд бий болдог. Гэхдээ та энэ боломжийг ашигладаг уу? Гайхалтай нь ихэнхи нь үгүй.

Бидний ердөө 45% нь шинэ ондоо шинэ төлөвлөгөө гаргадаг тухай Scranton-ийн их сургуулийн судалгаанд дурдсан байна. Яагаад ? Учир нь зорилго тавих нь маш том зүйл, зорилго маань биелэхгүй бүтэлгүйтэх, азгүйтэхээс бид айдаг.

Яагаад биелэхгүй гэж? 2014 оны ТОП5 зорилгыг харцгаая :

  1. Жингээ хасах
  2. Хувийн зохион байгуулалттай болох
  3. Зардлаа бууруулж, хуримтлалтай болох
  4. Амьдралдаа илүү сэтгэл хангалуун байх
  5. Эрүүл зөв амьдрах

Эдгээр нь өдөр тутмын энгийн зуршлаа өөрчлөх, ажлын хувааритаа өөрчлөлт хийснээр биелэхээргүй том асуудал. Гэхдээ илүү том өөрчлөлтийг энгийн жижиг өөрчлөлтөөс эхлүүлэн хийх боломжтой.

Гайхалтай том өөрчлөлтүүд маш жижигхэн, нүдэнд өртөмгүй өөрчлөлтөөс эхлэдэг. Юуны түрүүд “Би үүнийг хийж чадна, энэ асуудлыг би шийдэж чадна, надад боломж харагдаж байна” гэсэн итгэл бидэнд чухал. Энэ итгэл дээр тулгуурлан бид эхний жижиг алхмуудыг хийж эхлэдэг. Жишээ нь бизнесээ хэрхэн эхлүүлэх тухай суралцахын тулд экпертүүд, мэргэжилтнүүдтэй өглөөний кофе уух, гэр бүлээрэй оройг өнгөрүүлж эхлэх гэх мэт.

Томоор бодож, жижгээр эхлэх нь бизнес эрхлэгчид, шинийг бүтээгчид, өөрчлөлтийг бүтээгч лидерүүдийн баримталдаг зарчим. Энэхүү зарчмыг ашиглан өөрийн шинэ оны том төлөвлөгөөндөө хэн нь “босс” болохыг харуулаад өг.Яаж хэрэгжүүлэх үү гэж үү? Дараах алхмуудыг уншаарай :

  1. Та өөрийн амьдралдаа юуг өөрчилмөөр байгаагаа тодорхойлж бичээрэй. Энэ өөрчлөлтийг хийхэд ямар санагдаж байна? Танд ямар мэдрэмж төрж байна? Үүнийг тодорхойлж бичих нь танд урам өгч, хамгийн чухал нь та өөрийн зорилгод хүрэх ирээдүйгээ төсөөлөх боломжтой болно. Та өөрийн зорилгод хүрэх замын илүү тодорхой дүр зургийг бий болгож, тодорхой дэвшлүүдийг гаргах боломжтой болно
  2. Зорилгоо өнөөдрийн амьдралтайгаа харьцуулж хар. Хэрэв таны зорилго амьдралдаа сэтгэл хангалуун амьдрах бол магадгүй та хэтэрхий олон цаг ажиллаж эсвэл таны өдөр тутмын амьдрал хэтэрхий нэгэн хэвийн тогтмол өнгөрдөг байж магадгүй. Харьцуулалтын зөрүүг сайн судал. Та юуг өөрчилж чадах вэ? Магадгүй таны бодож байгаагаас илүү өөрчлөлтийг та хийж чадна.
  3. Нэгдүгээр сард алийг нь хийж эхлэхээ шийд, жижиг байсан ч хамаагүй. Яг одоо би юу хийж чадах вэ? Гэр бүлтэйгээ илүү цаг хугацааг өнгөрүүлэх миний зорилгыг биелүүлэхэд энэ нэг сард би юу хийж чадах вэ? Эхний хялбар алхам : долоо хоногтоо ердөө 2 өдөр эртхэн тарж, харилцагчтайгаа хүндэтгэлтэй уулздаг шигээ хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөө. Энэхүү өөрчлөлтөө байнга болгож хэвшүүл.
  4. Өөрийгөө хэрхэн сэдэлжүүлж болохыг тодорхойл. Бид бүгд өөр өөр зүйлээс урам авч сэдэлждэг. Магадгүй та өөртэйгөө адилхан зорилт тавьсан нэгэнтэй танилцаж, түүний зорилгодоо хүрч буй амжилтыг өөртэйгээ харьцуулан төлөвлөгөөгөө шинэчлэн өөртөө эрч хүч урам өгөөрэй.
  5. Сар бүр давт. 3 болон 4-р зөвлөгөөг хоёр, гурав, дөрөвдүгээр сар гээд сар бүр давтаарай. Өнгөрсөн сард хийсэн бяцхан өөрчлөлт маань миний зорилгод хүрэхэд хэр туслах вэ гэдэг асуултыг өөртөө тавьж, дахин жижиг жижиг өөрчлөлтүүдийг нэмж оруулаарай.

Зорилго зоригтой том байх тусам таны ухамсар түүнийг эхлүүлэхгүй байх сайн шалтгаануудыг олж чадна. Бидний алдаанаас айх айдас, төгс төгөлдрийн хүсэл, хойшлуулах зуршил маань бидний шинэ оны төлөвлөгөөг мартуулж, цааш нь түлхэж байдаг.

Харин та сар бүр дээрх аргыг хэрэгжүүлж чадвал 2015 ондоо мэдэгдэхүйц дэвшлийг гаргаж чадна. Гэхдээ хамгийн гол нь эхлэх хэрэгтэй.

Ингээд та 2015 оноо яаж эхлүүлэх гэж байна ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13