Ярилцлаганд орохын өмнө зайлшгүй хийх 10 чухал бэлтгэл
2015, 1 сарын 15. 9:080

Дунд сургуульд байхад бид шалгалтын өмнө шпи бэлддэг байсан, гэхдээ энэ нь шалгалтын үеэр хуулахдаа гол нь биш нийт хичээлийнхээ агуулгыг сэргээх, гол сэдвүүдээ тодорхойлох зорилготой байдаг. Тэгвэл ярилцлаганд орохын мөн адил шпи – ээ бэлдээрэй.

Энд чамд ярилцлагынхаа өмнө бэлдэх 10 шпиг хүргэж байна.

1.Ажил олгогчоо судал

Тэдний одоо хийж байгаа бизнесийн үйл ажиллагаа, тулгарч буй асуудлыг судалж үз. Гууглэдэж болно, бизнесийн сонин сэтгүүл, нийтлэл гэх мэтээс уншиж болно. Энэ судалгаагаа хийх явцдаа тэдний үйл ажиллагаанд би ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдгээ бодоорой.

2.Ажлын ярилцлага хийгч, хүний нөөцийн менежерийг судал

Гууглэдээд үз, LinkedIn дээрх танилцуулгыг нь унш. Хэрэв тэд блогтой бол түүнийг нь унш. Тэр хүний тухай бүгдийг уншиж судал.

3.Ярилцлага авагчаас нэг түвшин илүү хувцасла

Залуучууд цамцаа индүүд. Охидууд харин юу өмсөхөө сайн мэдэж байгаа байхаа

4.Мартагдашгүй дүр төрхийг үүсгэ

Илүү хурц, төгс байхыг хичээ. Зангиагаа чангахан зангидаж, гутлаа гялалзтал нь тосол.

5.Үнэртэй усаа хэтрүүлж болохгүй

Ялангуяа хурц үнэртэй усанд дуртай залуус хурц үнэр моодноос гарсан гэдгийг санаарай.

6.Бохио хая

Хэн ч таныг амандаа бохьтой байгааг мэдэхгүй гэж бодож байна уу. Гэхдээ тэд бол мэднэ

шүү.

7.Утсаа унтраа (оффис руу нь орохоосоо өмнө)

Ярилцлагын өрөөнд дуудагдахаасаа өмнө ганц мессэж шалгачихья гэж бодохын ч хэрэггүй.

8.Инээмсэглэх дасгал хий

Хүн бүр инээмсэглэж байхдаа аятайхан харагддаг. Хэрэв чи инээмсэглэж чаддагүй, хүйтэн царайтай бол би лав чамайг ажилд авахгүй.

9.Гар зөв барьж сур

Гар барьж буй хүнийхээ нүд рүү хар. Анхаарал хандуул. Амьдралдаа болон ажлын ярилцлагандаа анхааралтай байгаа харагд. Ер нь л “be cool”

10.Ярилцлаган дээр тавигддаг түгээмэл асуултуудад хариулахад бэлтгэлтэй бай

Ажлын ярилцлаганд түгээмэл тавигддаг асуултууд гээд гууглэдээд үз. Түүндээ юу гэж хариулахаа урьдчилан бэлдээрэй. Тольны өмнө хариулж дасгал хийх нь бүр үр дүнтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53