​Амжилтыг урамшуулах 23 хүчирхэг онч үгс
2015, 1 сарын 27. 16:010

Таньд тухайн жил ямар нэг зөв зүйлийг эхлүүлэхэд хэдэн зуун онч мэргэн үгс унших хэрэггүй байж болно. Гэхдээ та дараах онч үгсээс өөрийг тань урагшлуулах үгийг олж ухаарах ч юм бил үү?

Нэг гайхалтай мэргэн үг таныг үйлдэл хийхэд эсвэл өөрөөр бодож сэтгэхэд ч түлхэц болж болох юм. Олон олон онч мэргэн үгс унш. Тэдгээрээс цөөн хэд нь ялгарч харагдах болно. Тиймээс ч би цөөн хэдэн онч үгсийг сонгон авч нийтэллээ. Эдгээр үгс таныг шинэ оны тухай бодоход хүргэх төдийгүй эдгээр үгсийг ухаалаг утас, дэлгэц, өглөө нүүрээ хардаг толь эсвэл ханан дээрээ бичиж наагаад өдөр тутам хэрэгжүүлэх мөрдлөг, зарчим ч болгож болно.

Эдгээр онч мэргэн үгс таныг жилийн турш урамшуулж, өдөр бүр азтай, хүсэл тэмүүлэлтэй амьдрах эхлэлийг тавих ч юм бил үү.

1. "Аливаа зүйлийг эхлүүлэхэд төгс байх нөхцөл байдлыг хүлээх хэрэггүй. Эхлэл нөхцөл байдлыг төгс болгодог."Алан Кохен

2. "Хүн бүр нэг сарын нэгэнд дахин төрөх хэрэгтэй. Шинэ хуудаснаас эхэл. " Генри Вард Биичер

3. "Мөрөөдлийн амьдралаараа амьдрах нууц бол мөрөөдлөөрөө амьдрах амьдралаа өнөөдрөөс эхлүүлж, чадах чинээгээрээ мөрөөдөлдөө хүрэх зүйлсээ хийх явдал юм.."Майк Дооли

4. "Та байгаа газраа байгаа зүйлээрээ чадах зүйлээ хий.." Теодор Рузьвелт

5. "Бид өөрсдийгөө үргэлж өөрчилж, шинэчилж, залуужуулж, тэвчээр хатуужилтай болгох хэрэгтэй. " Жоан Вольфганг Вон Гёте

6. "Та амьдралдаа хүсч байгаа зүйлдээ хүрэхийн тулд хийх эхний бөгөөд зайлшгүй хэрэгцээтэй алхам бол “Юу хүсч байгаагаа тодорхой болгох”. " Бен Стейн

7. "Зарим түүхүүд тодорхой эхлэл, оршил, төгсгөлтэй байдаггүй. Амьдрал бол таньж мэдэх биш, өөрчлөгдөж, хором бүрийг хүлээн авах, дараа нь юу болох бол гэдгийг мэдэхгүйгээр хамгийн сайхан амьдралыг бий болгох явдал. Тодорхойгүй амттай зүйл гэх үү дээ." Гилда Раднер

8. "Амьдрал гэдэг бол өөрийгөө олох тухай биш өөрийгөө бүтээх тухай юм. " Жорж Бернард Шау

9. "Та ямар хүн болохыг хүсч байна вэ? Тэр хүсч байгаа шигээ хүн болох цаг мөчийг хүлээх хэрэггүй. Ямар хүн болмоор байна, түүнийгээ эхлүүл. " Брюс Спрингстийн

10. "Аливаа биет, эд зүйл урлагийг бий болгодоггүй, харин урлагийг зайлшгүй бүтээх гайхалтай төлөв байдал. " Роберт Хенри

11. "Бараг бүх зүйл оргүй хоосноос үүдэлтэй. " Генри Ф.Амиел

12. Жижиг боломжууд ихэнхдээ гайхалтай том зүйлийн эхлэл байдаг. " Демошенес

13. "Итгэл найдвар, хүсэл биш Хүсэл тэмүүлэл гэдэг бол бүхий л амжилтын эхлэлийн цэг байдаг. Гэхдээ хүчтэй хүсэл тэмүүлэл бүх зүйлийг өөрчилдөг. " Наполеон Хилл

14. "Өнгөрсөн жилийн үгс өнгөрсөн жилд л хамаатай. Дараа жилийн үгс дараа жилийн өөр нэгэн дуу хоолойг хүлээж байдаг. Төгсгөлийг нь хийхийн тулд эхлэлийг нь хий" Т.С. Элиот

15. "Хүмүүс аливаа зүйлсийг хийж чадна гэж бодоод эхлэхээрээ үнэхээр гайхамшигтай болдог. Хүмүүс амжилтанд хүрэх анхны нууц өөрсдөд нь байдаг гэдэгт итгэх хэрэгтэй. " Норман Винцент Пеал

16. "Сэтгэл хангалуун бус байдал бол гайхалтай эхлэлийн цэг. Яг тэнд л бидний өөрчлөлт хийх ихэнх хүч чадал, давуу тал, эрч хүч байдаг. " Дэвид Де Нотарис

17. "Сэтгэл дундуур байдал, сэтгэл хангалуун бус байдал бол ахиц дэвшлийн анхдагч хэрэгцээ шаардлага. " Томас Эдисон

18. "Бүхий л гайхалтай үйл явдал, үзэл бодол жижигхэн зүйлээс эхэлдэг. Гайхалтай ажил, үйл явдал гудамжны үзүүрт эсвэл рестораны хаалганы цаана болж л байдаг. " Алберт Камус

19. "Чиний амьдралд төгсгөл ирнэ гэдгээс бүү ай. Харин амьдралаа эхлүүлээгүй байхаас л ай. " Жон Генри Кардинал

20. "Шинэ оны мэнд хүргэе. Шинэ он бүр бидэнд зөв зүйлийг хийх боломж олгодог." Опра Уинфри

21. Бид нэг сарын 1-нд амьдралаа эргэн харж, нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү холхисоор хийх хэрэгтэй ажлын жагсаалтаа гаргадаг. Энэ жил өө сэв, дутагдлаа хайх биш, хийх ажлын жагсаалт, боломжоо үнэлж, цэгнэх хэрэгтэй. Эллен Гүүдмэн

22. "Жилийг биш, өдөр бүрийг чухалчлан үзэх ёстой гэж би боддог. " Генри Моор

23. "Өөдрөг үзэлтэй хүн шинэ жилийг угтахаар хүлээнэ. Гутранги үзэлтэй хүн хуучин онооүдэхийг хүлээнэ. " Билл Вауган

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
25
8
1
5
6
5
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
12024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26