Оюуны орон зайг бий болгох 5 арга
2015, 2 сарын 13. 14:500

Бид мэдээллээр баялаг, цаг хугацаагаар хомс ертөнцөд амьдарч байна. Тэгвэл оюун ухаанаа цэгцэлж, илүү тодорхой бодож сэтгэж, үр ашгийг нэмэгдүүлэх дараах 5 аргыг дурдаж байна.

Өнөөгийн маш идэвхитэй, анхаарал төвлөрөл шаардсан дэлхий ертөнцөд хялбархан ажил гэж байхгүй мэт санагддаг. Гэсэн ч бид одоо хүртэл тодорхой бодож сэтгэж, төлөвлөж, мөрөөдөхийн тулд оюуны орон зай, зай эзлэхүүнээ ашиглах аргыг олох хэрэгтэй байна. Хэдэн жилийн өмнө Петер Дракер дэлхий ертөнц дээр хангалттай мэдээлэл, цаг хугацаа байхгүй байсан ч бодож эргэцүүлэхийн үнэ цэнийг илэрхийлсэн юм. Тэрээр “Чимээгүй бодож тунгаан үр дүнтэй үйлдэл хий. Чимээгүй бодож эргэцүүлэх явцаас илүү үр дүнтэй үйлдэл ч гарч ирдэг.”Хэмээн ярьсан байдаг.

Миний хамгийн бага охин өрөөндөө амарч, бодож тунгаах онцгой нэгэн булантай. Тэр өөрийн булангаа “амралтын бүс” гэж нэрлэдэг. Хэдийгээр таны амралтын бүсэд том том ягаан дэрнүүд, сэвсгэр цагаан хивстэй байсан ч хамаагүй бид бүгдээрээ өөрсдийн оюун ухаандаа зориулж цаг зав, орон зай гаргах хэрэгтэй. Таны орон зай ажлаас гэр лүүгээ машинтай явах, гэртээ юм унших эсвэл бясалгал хийх булан, ванн, спорт заал, ойр байрлах таны алхдаг парк эсвэл таны ганцаараа бодож эргэцүүлж болох газар хаана ч байж болно. Таны бодож эргэцүүлэх, төлөвлөх, тунгаах орон зай таныг амжилтандхүргэж, үнэ цэнэтэй төлөвлөгөөг гаргахын тулд өдөр тутмын бодол эргэцүүллийг сайжруулахад тусална. Оюуны орон зайг бий болгох дараах энгийн 5 арга бий:

  1. Хурлыг нэг цагийн хугацаатай зохион байгуулахын оронд 45 минутаар төлөвлөж, хурал хоорон дахь бодол санаагаа нэгтгэх цаг гарга.
  2. Эргэн санах, 7 хоног тутам өөрийнхөө талаар бодох, 15 минут ч бай өөрийнхөө бодол санаа, баг хамт олон, зорилгынхоо талаар тунгаах цаг гарга.
  3. Машиныхаа радио эсвэл дижитал хөгжмөө унтрааснаар өөрөө өөрийнхөөрөө ажиллах арга замаа бодож эргэцүүлэх эсвэл гэртээ харих замдаа өөрийгөө дүгнэж, цэгнэж чадна.
  4. Алх. Өглөө тухайн өдөртөө бэлтгэ. Үдийн хоолны дараа цэвэр агаарт гарч, эрч хүчээ цэнэглэ. Өглөөд өөрийгөө тайвшруулж, бодож эргэцүүл.
  5. 7 хоногт нэг удаа таны эргэн тойронд байгаа аливаа зүйлстэй болон хүмүүстэй эргэн холбогдохын тулд технологийн бүхий л хэлбэрээс тасран холд.

Оюун ухаанаа дэмий зүйлд зарцуулах нь дараа нь эмх цэгцэнд оруулахад хэцүү байдаг. Оюун ухаанаа чөлөөлж, хийх зүйлээ, бодох хэрэгтэй хамгийн шилдэг сайн зүйлсийг олох цаг гарга.

Бодож эргэцүүлэх асуултууд:

1.Би өдөрт дор хаяж 15 минут тасралтгүй бодож эргэцүүлэхийн тулд төлөвлөгөөгөө хэрхэн гаргах вэ?

2. Үр ашигтай бодож эргэцүүлэх цөөн хэдэн минут ч болов цаг гаргахад зориулж дуу чимээтэй зүйлсээ (жишээ нь, радио, ТВ, компьютерийн дэлгэц гэх мэт) хэзээ нь унтраах вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17
Доналд Трампыг шүүх шүүх хурал эхэлжээ
02024-4-16 10:29
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляцын улмаас кофе, шоколадны үнэ цаашид ч өсөх нь
2024-4-16 8:54
Тамхи татдаг эрчүүдийн халзрах магадлал хоёр дахин их
02024-4-16 0:56
“Тесла” Энэтхэгийн компанитай хагас дамжуулагч нийлүүлэх гэрээ байгуулжээ
02024-4-15 18:59
“Парис-2024” Олимпын галыг маргааш асаана
02024-4-15 18:55
Хиймэл хиртэлт үүсгэх замаар Нарыг судална
02024-4-15 18:52
Төв Ази, Персийн булангийн орнууд түншлэлээ бэхжүүлнэ
02024-4-15 18:49
Хонконгт криптовалютаар арилжаа хийх зөвшөөрөл олгожээ
02024-4-15 18:46
OpenAI компани Ази дахь анхны оффисоо Токиод нээжээ
02024-4-15 18:44