МУИС-ийн Бизнесийн сургууль “Бизнесийн удирдлагын дээд курс” сургалтанд урьж байна
2015, 2 сарын 25. 11:120

Монгол улсын хөгжилд хувийн хэвшил, компаниуд, бие даасан бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо ихээхэн нөлөөтэй байдаг гэдгийг бид мэдэх билээ. Тэгвэл улс орны эдийн засгийн “ачааны хүндийг үүрэгч” байгууллагуудын “хөдөлгөгч хүч”, “уураг тархи” нь мэдлэг, чадвар сайтай менежерүүд, ажилтнууд байдаг. Тэдний мэдлэг, ур чадварын хөгжил, шинэчлэл бол улс орны ирээдүйд стратегийн ач холбогдолтой хөрөнгө юм.

Шинэчлэгдэн зохион байгуулагдсан МУИС-ийн Бизнесийн сургууль (хуучнаар Эдийн засгийн сургууль) нь Бизнес Консалтинг Төвөөрөө дамжуулан аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтнуудад бизнесийн удирдлагын ахисан түвшний, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг санал болгодог.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн зохион байгуулдаг “БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРС: МЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨР” 2015 оны 3 сарын 9-нд эхэлнэ. Тус хөтөлбөр нь байгууллагуудын ирээдүйтэй менежер, бие даасан бизнес эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд суралцагсдад менежментийн ахисан түвшний мэдлэг, шинэ санаа, арга барил олж авах, мэргэжил дээшлүүлэх, чанартай холбоо сүлбээ тогтоох зэрэг олон боломжуудыг олгодог.

Менежментийн ахисан түвшний тус хөтөлбөрийг бизнесийн удирдлагын арвин туршлагатай, Монгол улсын шилдэг компани, банкуудын захирал, мэргэшсэн менежерүүд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн тэргүүлэх профессор, багш нар удирдан явуулдаг.

Сургалтын давуу талууд:

  • Монгол улсын шилдэг компаниудыг удирдаж буй, бизнесийн арвин туршлагатай менежерүүдийн практик арга барил, туршлага болон менежментийн шилдэг багш нарын онол, аргазүйн мэдлэгийг хослуулсан хөтөлбөрөөр хичээллэнэ.
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахисан түвшний бусад сургалтуудад хөнгөлөлттэй үнээр суралцах эрхтэй болно (Компанийн засаглалын сургалт - 10 хувь)
  • Удирдах ажилтнуудын цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ (Оройн цагаар, 7 хоногт 4 хичээл)
  • Тохилог сургалтын танхим (30-40 хүний багтаамжтай сургалтын танхим, амралтын өрөө, цай, кофе)

Сургалтын бүртгэл: 2015 оны 3 сарын 6 өдөр хүртэл явагдана.

Сургалтын дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс авна уу.

Холбоо барих:

Г. Нарангэрэл

Утас: 99227130

Цахим шуудан: naagii0116@yahoo.com

Цахим хуудас: bs.num.edu.mn

Бизнес Консалтинг Төв

МУИС-ийн Бизнесийн сургууль

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01