Сайн илтгэхийн үндэс нь дуу хоолойгоо зөв ашиглах II
2015, 3 сарын 20. 14:390

Илтгэх урлагийн техникүүдийн салшгүй нэг хэсэг бол дуу хоолойгоо бүрэн дүүрэн ашиглаж сурах явдал. Бидний дуу хоолой нь бодол санаа, дотоод ертөнц, тодорхой зүйлсийн талаарх бодол, хэрхэн мэдэрч байгаагаа бусад хүмүүст, гадаад ертөнцөд дамжуулах хэрэгсэл юм. Тиймээс энэ нь таны онцлог, хувийн шинж чанартай салшгүй холбоотой дотоод ертөнцөөс гадагш чиглэсэн давтагдашгүй илэрхийлэл мөн. Бид цэцэрлэг, сургууль, цаашлаад их сургуульд орох насанд хүрч нийгмийн харилцааны нэг хэсэг болох үед дуу хоолойгоо бусдад хэрхэн сонсогдох хэрэгтэй вэ гэдэг итгэл үнэмшилдээ хөтлөгдөн өөрчилдөг. Бид бусадтай эелдэг байхыг хүсвэл дуу хоолойгоо бусдад дургүйцлээ илэрхийлэхээс ялгаатайгаар ашигладаг. Ерөнхийдөө хүмүүс насанд хүрэх үед бусадтай харилцах арга барил нь дээшилж, олон зүйлсийг суралцдаг ч багадаа сурсан ярих дадал зуршил, онцлогоо тээж явсаар байдаг.

Хувь хүний дуу хоолой нь өөрийн өнгө төрхийг олоход хоорондоо уялдаатай дөрвөн үндсэн хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд:

  • Таны юу сонсож байгаа
  • Та хэрхэн сонсож байгаа
  • Өгүүлэгчийн физиологийн онцлог байдал болон ярих үед оролцож байгаа булчингуудын ажиллагаа
  • Хувь хүний зан байдлын онцлог болон туршлага

Хүний дуу хоолой нь хүрээлэн байгаа орчноо маш ихээр мэдэрч, өөрчлөгдөж байдаг. Хөдөө амьдардаг хүмүүсийн дуу хоолой нь намуухан, удаан байдаг бол хотын хүмүүсийн үг яриа нь хотын амьдралын хурд, дуу чимээтэй холбоотойгоор хурдан хэмнэлтэй, хурц байдаг.

Хүний бие махбодийн хэмжээ, хэлбэр нь дуу хоолойны чанарт нөлөөлдөг нэгэн чухал хүчин зүйл. Ерөнхийдөө амьсгал авч, гаргахад том биетэй хүмүүсийн цээжний хэмжээ том байдгаас үүдэн тэдний дуу хоолой ч хүчирхэг байдаг. Гэхдээ зарим тохиолдолд аварга том биетэй мөртлөө нарийхан хоолойтой эсвэл жижиг биетэй мөртлөө хүчирхэг дуу хоолойтой хүмүүс байдаг. Тиймээс та амьсгал болон цээж, хүзүүн дэхь хөндийгөө хэрхэн ашиглаж байгаа нь хамгийн чухал.

Амьсгалаа зөв авч, гаргаж сурахгүй бол та дуу хоолойныхоо нөөц бололцоог ашиглаж чадахгүй бөгөөд амьсгал нь сайн ярих илтгэхэд маш чухал үүрэгтэй.

Амьсгал нь хоолой дахь дууны хөвчинд цохилт өгч чичиргээ үүсгэдэгээрээ дуу авиаг эхлүүлэгч болж өгдөг. Амьсгалын хүч өндөр байх тусам дуу авиа хүчтэй гарах болно. Амьсгалаа зөв авна гэдэг бол хэт гүн амьсгаа авах ч юм уу эсвэл олон давтамжтайгаар амьсгална гэсэн үг биш, харин дуу авиа гаргахдаа амьсгаагаа зөвөөр хэрэглэнэ гэсэн үг.

Хавирга завсарын булчингууд чангарч хавиргануудыг гадагш нь тэлж өгөхөд хавиргаар бүрэгдсэн орон зай тэлдэг. Энэ үйлдэл нь түүнчлэн цээжний доод төгсгөл хэсэг болох өрцийг сунгаж, хөндийрүүлж хавтгай болгож өгдөг. Өрц тэгш хэлбэрт орох үед цээжний гүн хэсэгт агаар нэвтрэн доош ордог.

Маш энгийнээр энэ нь та авсан амьсгалаа биеийнхээ төв хэсэгт татан авчраад, түүнийгээ эргүүлэн дуу авиагаар гаргаж байгаа явдал юм. Ердийн үед та амьсгал авахад хийгдэж байгаа хөдөлгөөнүүдийг, амьсгалаа гүн авч байгаагаа анзаардаггүй.

Нурууны дээд хэсэг болон хүзүү нь дуу хоолойнд хамгийн ихээр нөлөө үзүүлдэг. Нурууны булчингийн чангарал нь амьсгал авахад саад болдог бол мөр болон хүзүүний булчингийн чангарал нь дуу тархалтын орон зайг хязгаарлаж, улмаар дуу хоолойнд нөлөөлдөг.

Ингээд нэгэн дасгалыг хийцгээе.

е/ Өөрийн сайн мэдэх богино хэмжээний дуу эсвэл шүлгийг сонго. Юуны түрүүнд нуруу, хүзүү, мөр сул чөлөөтэй байгаа эсэхийг мэдэр. Үүний дараа амьсгалаа гүн ав, өрц рүү амьсгал хүрч байгаа хөдөлгөөнийг мэдрэх боломж олгодог биеийнхээ төв хэсэгт нэг гараа тавь, амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлээд амьсгаагаа аажмаар гарга. Амьсгаагаа дахин ав, үүний дараа амьсгаагаа гаргангаа шүлэг болон дууны унш. Таны амьсгал шүлэгний үгнүүдтэй хамтдаа гарч байгааг мэдэр. Шүлэг нь илүү уянгалаг байдаг учраас эхний ээлжинд шүлгэн дээр дадлага хийх нь илүү хялбар. Монголын нэрт яруу найрагч Цоодолын Хулангийн “Ганцхан ээждээ унших шүлэг” хэмээх энэ шүлгийн энэ хэсэг дээр туршаад үзээрэй.

Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж/
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй/
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд/
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа.

Амьсгал авч болох хэсгүүдэд / тэмдэглэгээ хийсэн байгаа. Амьсгалахдаа тайван байж чадвал амьсгал биеийн төв хэсэгт хүрч байгааг болон дуу авиа тэндээс гарч байгааг мэдрэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01