Ажилгүй байх үедээ ч хэрхэн завгүй байх вэ?
2015, 3 сарын 24. 15:070

Байнгын компанийн цомхотгол, компанийн олон улсын байршлын өөрчлөлт, бүтцийн өөрчлөлт гэх мэт зүйлсүүд өнөөгийн бизнесийн ертөнцөд хэвийн үзэгдэл болсон бөгөөд нэг сар магадгүй нэг жил ажилгүй байх үед та өөрийгөө эвдэрч муудсан бараа шиг л мэдэрч эхэлдэг.

Ярилцлаганд орох бүрт “яагаад ийм удаан ажилгүй байсан юм?” гэж ядаргаа болтол асуудаг шүү дээ. Гэхдээ тайвширч үз. Зөв хандлагаар өөрийгөө хэрхэн яаж хийж чаддагаа харуулах, ажил олгогчийн эргэлзээг багасгах, ажилд дахин орох дараах алхмуудыг танилцуулж байна.

Өөрийн ур чадвараа өдөр тутам сайжруул

Урт удаан хугацаагаар ажилгүй байх үедээ та ажилтай байгаа хэн нэгнээс илүүтэйгээр ажил идэвхитэй хайж, өөрийн ажлын үнэ цэнийг сайжруулах аргуудыг олох хэрэгтэй.

Худалдааны сэтгүүлүүд уншиж, ажлын байртай холбоотой сургалтанд сууж, салбарын хурал цуглаанд оролцож, өөрийн салбарын талаарх сүүлийн үеийн мэдээллээр өөрийгөө хангах хэрэгтэй.

Өөрийгөө алдаршуул

Бүх ажлын байрны зарууд нийтлэг журмаар зарлагддаггүй гэдгийг сана.

Найзууддаа, хуучин хамт олондоо ажил хайж байгаагаа хэл. Таньтай адил ур чадвартай хүнийг ажиллуулах ямар нэг компани мэдэж байгаа эсэхийг асууж лавла. Амнаас ам дамжсан яриа бол таны хамгийн том сурталчилгааны арга хэрэгсэл юм.

Мөн онлайн сүлжээнүүд өөрийн үр ашигтай байдаг. Ялангуяа блог хөтөлж чадах бол өөрийн ажилладаг салбарын тухай бич. Энэ арга таныг ажил олгогчидтой холбох, бусадтай холбогдох бас нэгэн боломж юм.

Арилжааны нийтлэл бичих, салбарын хурал семинарт сайн дураараа оролцох нь мөн л ижил үр дүнтэй.

Зөвлөхийн ажил


Харамсалтай нь таны санхүүгийн зарлага хамгийн сүүлчийн цалингаа авахад зогсохгүй нь ойлгомжтой.Гэхдээ хадгаламжиндаа мөнгө хийхээс өмнө ажилтай байсан үедээ өөрийнхөө ур чадвар болоод туршлагыг сурталчлах маркетингийн талаар бодож үз.

Хуучин үйлчлүүлэгчид, бизнесүүдтэй холбогдож, зөвлөх/чөлөөт төслүүд дээр ажиллах боломжтой эсэхийг лавлаж мэд. Сайн дураараа ажилласан ч гэсэн таны CV-г ялгаатай харагдуулахад тусалж чадна. Энэ нь таны ур чадварыг шинэчлээд зогсохгүй таны ажил олох тодорхойлолтыг баталгаажуулж, ажлын шинэ боломжуудыг нээх болно.

Хэрэв та ажилд олохын тулд бүх зүйлийг хийж чадахаа батлан харуулж , өөрийн мэдлэг ур чадвараа өдөр тутам сайжруулж чадсан бол тэд таны ажилгүй байгааг нэг их анзаарахгүй л болов уу.

Үргэлж эерэг сэтгэлгээтэй бай, бүтэлгүйтэл бол амьдралын нэгээхэн хэсэг. “Үгүй” гэж хэлэх бүрт та “Тийм” гэж хэлүүлэх чухал алхам руу ойртож байгаа хэрэг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04