Амжилттай хүмүүсийн өдөр тутмын 11 дадал
2015, 3 сарын 27. 10:350

Амжилттай хүмүүс өдөр тутамдаа ямар дадал хэвшилтэй байдаг юм бол? Эдгээр хүмүүс цагнийхаа сэрүүлгийг дундаж хүмүүсээс “эрт” тохируулдаг уу? Тэд ажиллахаасаа өмнө өглөөний цайгаа уухад цаг гаргадаг болов уу?

Амжилттай хүмүүс өдөр тутамдаа ямар дадал хэвшилтэй байдаг юм бол? Эдгээр хүмүүс цагнийхаа сэрүүлгийг дундаж хүмүүсээс “эрт” тохируулдаг уу? Тэд ажиллахаасаа өмнө өглөөний цайгаа уухад цаг гаргадаг болов уу?

Амжилттай хүмүүс үйл хэргээ амжилттай бүтээхэд юу нөлөөлдөг вэ? Хүн бүр л амжилттай байхыг хүсдэг. Та амжилттай хүмүүсийн өдөр тутмын дадлаас хэрэгжүүлмээр байна уу? Тэгвэл дараах нийтлэлийг уншаарай.

Эрт боссон хүн нэгийг дуулна.

Амжилттай хүмүүс үнэндээ эрт босдог. Яагаад гэвэл тэд өглөө эрт боссоноор ажил амжуулах хангалттай цагийг бий болгодог. Тэд тухайн өдөр ямар ч зүйл тохиолдох байсан нүүр тулахад бэлэн байдаг. Учир нь тэд урд орой нь төлөвлөгөөгөө гаргадаг.

Ажилдаа очих цагаасаа 5 минутын өмнө босдог хүмүүс тэдэнтэй харьцуулахад бодитой зорилго чиглэлтэй байж, үүрэг хариуцлагаа илүү сайн хэрэгжүүлэх чадвартай байна гэж бодож байна уу?

Эртэч хүмүүс орой нь сайн унтаж амардаг. Хэрэв та амжилттай хүмүүсийн өдөр тутмын дадлыг хэрэгжүүлэхийг хүсч байвал өглөө эрт босоорой.

Тогтмол дасгал хийх

Дасгал хийх нь амжилттай хүмүүсийн өдөр тутмын дадал хэвшлийн нэгээхэн хэсэг. Дасгал хийснээр өөрийгөө сэтгэл хангалуун байдлаар мэдэрч, биеийг эрүүл байлгахад туслахаас гадна оюун ухааныг сэргэлэн цовоо болгож, сахилга баттай байхад сургадаг. Судалгаанаас үзэхэд амжилттай бизнес удирдагчдын 70% нь өдөр бүр дасгал хийдэг байна.

Хэрэв та өглөө дасгал хийж чадахгүй бол үдийн цайны цагаар эсвэл оройд хийж болно. Цахилгаан шатаар явахын оронд явган шатаар дээш яв. Гэхдээ битгий хэтрүүлээрэй.

Тэнцвэртэй амьдралын хэв маягтай болох

Амжилттай хүмүүс ажлын асуудал дээр байнга ажиллаад байдаггүй. Тэд гэр бүл болон өөртөө цаг гаргадаг. Энэ бол таны баттерейг цэнэглэх арга.

Хэрэв та байнга овоорсон их ажилд дараатай байдаг бол амьдралаа орхигдуулж байна гэсэн үг. Хувьдаа цаг гаргаж байх нь чухал. Учир нь та өөрийнхөө амьдрал ахуй, зорилго чиглэлийг дахиж харах чадвартай байх хэрэгтэй. Энэ бол таны аяллыг амжилттай болгох шинэ стратегийг хөгжүүлж, боловсруулах цаг.

Амжилттай хүмүүсийн өдөр тутамдаа хэрэгжүүлдэг дадлыг эзэмших тийм ч хэцүү биш. Хэн ч үүнийг хэрэгжүүлж болно. Гэхдээ хүн бүр үүнийг зөвөөр харж хэрэгжүүлж чадахгүй байж магад.

Амьдрал ахуйгаа хяна

Өөрийнхөө хянаж чадахгүй зүйлсээр хөөцөлдөх хэрэггүй. Харин өөрийнхөө хянаж, нөлөөлж чадах зүйлээ л хянахад цагаа зарцуул.

Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ

Өнгөрсөн бүтэлгүйтлээс суралцаж болно. Гэхдээ ирээдүйн боломжуудыг харж чадахааргүйгээр өөрийгөө хязгаарлаж болохгүй.

Өмнөх өдөр нь маргаашийнхаа төлөвлөгөөг гарга

Зарим зорилтууд тийм ч ач холбогдолтой биш байж магадгүй. Зорилгодоо хүрч чадахгүй үед өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч, сэтгэлээр унахад ч нөлөөлж мэдэх юм. Гэхдээ өдөр тутамдаа хийх зүйлсээ л сайн хийчихвэл үр дүнд хүрнэ.Ямар ч байсан хийх зүйлээ сайн хийгээд л байвал амжилтанд хүрнэ.

Ажлаа хийж дуусга

Ямар ч ажил байсан амжилттай хүмүүс хийх ажлаа эхлүүлж, хамгийн сайнаараа хийж дуусгадаг.

Өөртөө хөрөнгө оруул

Харилцаа холбоо, боловсрол, оюун санааны хувьд өөртөө хөрөнгө оруул. Өөрийнхөө биеийн болон оюуны эрүүл мэнддээ анхаарал тавь.

Асуулт асуу

Харилцан ярианд хяналт тавьдаг хүмүүс асуулт эрж байдаг. Тэд бусдыг сонсож, тэдэнд таалагдаж чаддаг.

Амжилттай хүмүүс амжилтын алхмуудаа бусадтай хуваалцдаг.

“Аз жаргалтай хүн зовж зүдэрсэн хүмүүстэй хоол хүнсээ өгч, хуваалцдаг.” гэсэн хуучны нэг мэргэн үг бий.

Цаг хугацааг хязгаарлагдмал гэдгийг ойлгох

Цаг хугацааг үр ашигтайгаар өнгөрүүлснээр тодорхой үр дүнд хүрэх боломжтой юм. Цаг хугацаа бол хамгийн сайн хөшүүрэг.

Амьдрал бол аялал. Тухайн цаг мөчид амьдралаас сургамж авч, амжилтанд хүр. Амжилттай хүмүүс амьдралаас сургамж авч, дараа дараагийн сорилттой тулгарахаар урагшилдаг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04