Ажил дээрээ урам зоригтой байх 5 энгийн алхам
2015, 4 сарын 24. 11:170

Та ажил дээрээ урам зоригтой байхыг хичээж байсан ч бүтэлтэй болж өгөхгүй байна уу? Таньд хэцүү санагдаж, бизнес, албан тушаал тань бүтэлгүйтсэн юм санагдаж байна уу? Та уйтгартай болж, урам зориггүй болж байсан л байх.

Би ч бас бүхэлдээ ийм байсан. Ажил дээрээ урам зориггүйгээсээ болж, санаа зовних тохиолдол байсан.

Гэхдээ сайн мэдээ бий. Таны ажлыг урам зоригтой болгож, танин мэдэхэд хувь нэмэр оруулж, таныг урагшлуулах ажлын өдрөө дахин шинэчлэх хүч таньд бий.

Өдөр тутмын ажилдаа урам зоригтой байхад тань туслах дараах 5 алхмыг уншаарай.

1. Ажлаа таньж мэдэх

Ажил гэдэг бол тодорхой мэдэж эхэлсэн үед хамгийн урам зоригтой зүйл болдог. Үүний талаар бод. Та том төсөл дээр маш том дэвшил авчирсан гэдгээ мэдсэн үедээ юу мэдрэх вэ? Нөгөө талаар бүхэл өдрийн турш ажиллаж, бодож “Би өнөөдөр юу хийсэн бэ?” гэж асуухаас илүү муу зүйл гэж байхгүй.

Хэрэв та хий эргээд байгаа юм шиг мэдрэгдэж байгаа бол үүнийг оролдоод үз. 7 хоног бүрийн төгсгөлд хийх ажлын жагсаалтынхаа дагуу хийж дуусгасан ажлынхаа жагсаалтыг гарга.

2. Ажлын ач холбогдол

Урам зоригтой байх бас нэг арга бол таны хийж байгаа ажил үйлчлүүлэгч, компани болон дэлхий ертөнцөд нөлөө үзүүлж байгаа эсэхийг таньж мэдэх явдал.

Та 7 хоног тутам компаний ашиг болон борлуулалтыг нэмэгдүүлэх борлуулалтын тайлан, төсөл боловсруулж болох юм. Жишээ нь компаний чухал хэмжүүр харилцагчийн зардалд нөлөөлж болох юм. Компаний зардлыг бууруулах ажлуудын жагсаалт гаргаж, ажлынхаа шинж чанарыг анхаарч харах аргуудыг ол.

3. Ур чадварын ялгаатай байдал

Та өдөр бүр дахин давтагдсан ажил хийгээд байгаа юм шиг санагдаж байна уу? Энэ нь тийм ч урам зоригтой юм шиг санагдахгүй байж болох юм. Гэхдээ таны урам зоригт гайхалтай нөлөө үзүүлэх өөр өөр төрлийн ур чадваруудыг эзэмш.

Өдрөө зохион байгуулж, янз бүрийн ажил хий. Ингэснээр та янз бүрийн ур чадвартай болно. Жишээ нь даваа гараг бүхэл өдөржингөө юм бичихийн оронд үйлчлүүлэгчийнхээ илтгэлийг бэлдэх, өдөр бүр гурван цаг жижиг ч болтугай ажлууд хий. Та тархиныхаа янз бүрийн хэсгүүдийг идэвхижүүлж байснаар урам зоригтой болно.

4. Эргэх холбоотой бай

Урам зоригтой байх хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол ажил дээрээ эргэх холбоотой байх явдал. Та сайн хийх үед таны нэр хүнд өсөх боловч зөв эргэх холбоотой байснаар таны ур чадвар цаашлаад илүү сайн хөгжих болно. Түүнчлэн таны хийж байгаа ажилд өөрчлөлт авчрахад ч тустай.

Хэрэв та эргэх холбоогүй байгаа бол менежер болон хамт олноосоо, хурал уулзалтын үеэр 7 хоног тутам эсвэл хоёр 7 хоног тутам асууж бай. Та төслөө шалгуулж, юуг сайжруулснаа харах шударга эргэх холбоотой бай.

5. Бие даасан байдал

Эцэст нь хэлэхэд энэ бол маш том зүйл. Ажилдаа бие даасан бай. Энэ бол та хүссэн бүх зүйлээ хийнэ гэсэн үг биш, аливаа зүйлсийг хэрхэн хийх нь таны сонголт гэсэн үг.

Жишээ нь, та сард 3-аас дээш үйлчлүүлэгч олох ёстой гэж бодъё. Та ямар нэг зүйлийг өөрийнхөөрөө хэрхэн хийхийг тодорхойлох чадвартай байх хэрэгтэй. Магадгүй та онлайн дүр төрхийг бүтээж, оффлайн харилцааг хөгжүүлэхийг хүсч байж болох юм. Корпорацийн ертөнцөд ямарваа нэг аргаар хийж дуусгах ёстой маш их ажил бий. Тиймээс та боссоосоо илүү их бие даасан байдлыг гуй.

Миний эцсийн дүгнэлт гэвэл: Та өөрөө өөрийнхөө төлөө ажиллах гээгүй л бол өөрөө өөрийнхөө ажлын тодорхойлолтыг гаргах чадвар байхгүй байж болно. Гэхдээ таны хийж чадах зүйл бол менежертэйгээ харилцаатай байх. Та хөгжүүлэхийг хүсч байгаа ур чадваруудаа тодорхойлж, илүү их эргэх холбоотой байж, хийж байгаа ажлаа бүрэн тодорхойлж чадахгүй байгаа юм шиг эсвэл ач холбогдолгүй юм шиг санагдаж байгаа үедээ өөр янз бүрийн ажил эсвэл төсөл дээрээ илүү бие даасан байхыг асуу.

Та ажлын ачааллын талаар ямар нэг зүйлийг өөрчилж чадна. Ингэснээр та ч урам зоригтой болж, санаачлагыг гартаа авснаараа боссоо ч гайхашруулах болно.

Ажил дээрээ урам зоригтой байхад юу хэрэгтэй вэ? Түүнийгээ ол. Шийдлээ ол. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04