Бусдаас хүлээх хэрэггүй 7 зүйл
2015, 4 сарын 27. 10:150

Би энэ хорвоод чиний хүлээж буй зүйлийг өгөх гэж амьдраагүй, чи ч мөн адил миний хүлээлтэд нийцүүлж амьдрах албагүй. ‘Bruce Lee’

Үүсгэж буй хүлээлтээ зохистой хэмжээнд барихад л та өөрийнхөө болон бусдын амьдралд хүлээлтээс болж үүсдэг тэр л сэтгэл гутрал, зовнилыг байхгүй болгоод зогсохгүй, таньд үнэхээр чухал, үнэ цэнэтэй зүйлсэд анхаарлаа хандуулах боломжтой болно.

Тиймийн тул дараах зүйлсийг ухаарах цаг болжээ:

1. Тэд тантай санал нэг байх болно гэж хүлээх хэрэггүй.

Та аз жаргалыг хүртэх эрхтэй. Та сэтгэл хангалуун, баяр хөөрөөр дүүрэн амьдралаар амьдрах хувьтай. Бусдын санаа бодол эдгээрийг мартуулахыг хэрхэвч бүү зөвшөөр. Та энэ хорвоод бусдын хүлээлтэнд нийцүүлэх гэж амьдраагүй, бас бусад хүмүүс ч тэр, таны хүлээж байгааг өгөх албагүй гэдгийг ухаар. Өөрийн шийдвэртээ бат итгэлтэй байх тусам, бусдаас дэмжлэг, зөвтгөл хүсэх нь багасах болно.

Өөрийнхөөрөө байх зоригтой бай, хэдийгээр айдас хүрмээр, эсвэл хачин жигтэй санагдаж байсан ч зөн совингоо дага. Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Тэдний өсөлт дэвшил, амжилтаас болж урам зоригоо мохоох хэрэггүй. Өөрийн замаа дагаад, зорилгодоо үнэнч хэвээр үлд. Амжилт гэдэг бол амьдралаа өөрийнхөөрөө, аз жаргалтай өнгөрөөх юм шүү дээ.

2. Өөрийгөө хүндэлдгээс чинь илүү, бусад хүмүүс чамайг хүндэлнэ гэж хүлээх хэрэггүй.

Жинхэнэ хүч чадал булчинд биш, сэтгэл, оюун санаанд байдаг. Гуйвшгүй итгэл үнэмшилтэй байж, өөрөө өөртөө итгэж, түүнийхээ төлөө тэмцэх хүсэл тэмүүлэлтэй бай. Энэ мөчөөс эхлээд, өөртөө үзүүлэх ёстой хайр, хүндлэл, анхаарал халамжийг бусдаас дахин хэзээ ч гуйхгүй гэж шийд.

Яг одоо толинд хараад “Би чамд хайртай. Энэ мөчөөс эхлээд чамд хайртайгаа мэдрүүлэх болно” гэж өөртөө хэл. Өрөөл бусадтай сайхан харилцах нь чухал боловч өөрөө өөртэйгээ сайхан харьцах нь илүү чухал. Өөрийгөө хайрлах, өөрийгөө хүндлэх дадлыг хэвшүүлснээр, хүн өөртөө аз жаргалтай байх боломжийг олгож байдаг. Чи аз жаргалтай байх үедээ илүү сайн найз, гэр бүлийн илүү сайн гишүүн, илүү сайн ЧИ болдог.

3.Чи тэдэнд таалагдана гэж хүлээх хэрэггүй.

Чи хэн нэгний хувьд хүсээгүй, үнэ цэнэгүй нэгэн юм шигээр өөрийгөө мэдэрч байж болох ч, өөр нэгний хувьд бүхэл бүтэн хорвоо ертөнц нь гэдгээ байнга сана. Өөрийн үнэ цэнээ бүү март. Чамд үнэтэй тэр л хүмүүстэй цагийг өнгөрүүл. Чи бусад хүмүүст хичнээн найрсаг сайхан хандсан ч, чамайг шүүмжлэх сөрөг бодолтой хүн заавал нэг байж л байх болно. Инээмсэглэ, тэднийг бүү тоо, тэгээд урагшаа өөдрөг алх.

Бүх хүмүүсийг хайрлана гэдэг хэцүү, харин хамгийн хэцүү тулаан бол өөртэйгээ хийх тулаан байх болно. Энэ тулаанаа эхлүүлэхээр, бүх хүн чамд сайн байхаа болино. Чамайг “өөр” болохоор чинь элдвээр гоочилж, шоолж эхэлнэ. Гэхдээ энэ бол үнэхээр “ОKAY”. Чамайг өөр болгож байгаа зүйл бол ЧАМАЙГ бий болгож байгаа зүйлс юм, яг л энэ “өөр” байдал чинь зөв хүмүүс чамд татагдах шалтгаан болдог юм шүү дээ.

4. Хүмүүс чиний бодож байгаа шиг байна гэж хүлээх хэрэггүй

Бусдыг хайрлаж, хүндэлнэ гэдэг нь тэднийг өөрөөрөө байхыг нь хүлээн зөвшөөрөх явдал юм. Та бусдыг тийм хүн байх даа гэж ямар нэгэн байдлаар төсөөлж, хүлээхээ болисон цагт тэднийг үнэлж эхлэх болно.

Хүмүүсийг ямар байлгахыг хүсэж байгаагаараа биш, яг байгаагаар нь хүндэлж, анхаарлаа хандуулж бай. Хүн бүр гайхалтай, бас үзэсгэлэнтэй; үүнийг олж харах нь л чухал. Та хэн нэгнийг илүү их мэдэх тусмаа гадаад төрхөөс цаашхи дотоод гоо үзэсгэлэнг нь илүү олж харах болно.

5. Юу бодож байгааг чинь тэд мэдэх ёстой гэж хүлээх хэрэггүй.

Хүмүүс бусдынхаа санаа бодлыг уншиж чаддаггүй. Чи ямар санагдаж байгаагаа хэлэхээс нааш тэд мэдэхгүй. Танай босс yy? Тийм ээ, тушаал дэвшинэ гэдэгтээ найдаж байгаагаа хэлэхээс нааш тэр мэдэхгүй л байх.

Амьдралд бусадтай байнгын, үр дүнтэй байдлаар харилцахыг чухалчил. Дууны хөвчөө онгойлгоод, түрүүлж ам нээ.

6. Бусдыг гэнэтхэн л өөрчлөгдөнө гэж хүлээх хэрэггүй.

Хэн нэгний ямар нэгэн зуршил, зан чанарыг хэсэг хугацаа өнгөрөхөд өөрчлөгдөнө гэж найдаж байгаа бол, магадгүй санаснаар тань болохгүй л байх. Хэрэв ямар нэгэн зүйлийг нь заавал өөрчилмөөр байгаа бол бүх хөзрөө дэлгэ, шударга ханд. Тэгвэл тэд яг юу нь болохгүйг байгааг, өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэйг мэдэх болно.

Ихэнх тохиолдолд чи бусдыг өөрчилж чадахгүй ба ер нь өөрчлөх гэж оролдох нь дэмий байдаг. Нэг бол тэднийг байгаагаар нь хүлээн авах, эсвэл тэдэнгүйгээр амьдрахын аль нэгийг сонго. Хэрцгий сонсогдож байж магад, гэхдээ тийм биш. Бусдыг өөрчлөх гэж оролдох үед тэд ямар байсан тэр хэвээрээ л үлддэг, харин тэднийг өөрчлөх гэж биш – дэмжиж, урамшуулж, байгаагаараа байх эрх чөлөөг нь олгоход – тэд санаанд оромгүй гайхалтайгаар, аажим аажмаар өөрчлөгддөг. Учир нь жинхэнэ өөрчлөлт нь чиний харах өнцөг, хандлага л байдаг.

7. Тэднийг “зүгээр” гэж хүлээх хэрэггүй

Байх хэмжээнээс нь ч илүү найрсаг бай – хүн бүр л чамтай адил ямар нэгэн бэрхшээлтэй тулгарч, тэмцэж яваа.

Гэрэл гэгээтэй зүйл дээр төвлөрнө гэдэг нь хар бараанаа үгүйсгэнэ гэсэн үг биш. Бид саад бэрхшээл, гай зовлонгоос зугтах биш, хэрхэн ялан дийлж байгаагаараа хэмжигддэг. Бусдыг дэмжих, бусадтай хуваалцах, бусдад сайнаар нөлөөлөх гэдэг бол амьдралын хамгийн сайхан шагналуудын нэг. Хэрэв бид өөрсдөө хүсэх л юм бол эдгээр шагналыг хүртэж болно, учир нь бидний хүсэл мөрөөдөл, хэрэгцээ шаардлага, тэмцэл хоорондоо их адилхан.

Хүмүүс ямар байхыг хүсдэг, яг тийм байж чадах нь ховор. Хамгийн сайхан зүйлсэд итгэж найд, гэхдээ бусдаас багыг хүлээ.

ЭХ СУРВАЛЖ: http://www.marcandangel.com/2013/09/29/7-things-you-should-stop-expecting-from-others/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52