Долоо хоногийн төгсгөлд өөртөө тавих 7 асуулт
2015, 5 сарын 1. 9:440

Бидний ихэнх нь бүхэл амьдралынхаа туршид өөрийгөө танилгүй явдаг. Шалтгаан нь бид өөрсдөдөө асуулт тавих, түүнийхээ хариултыг эргэцүүлэх цаг гаргадаггүйд байгаа юм.

Мэргэн ухаан гэдэг үргэлж л зөв хариултыг мэдэж байхдаа биш, зөв асуулт асуухдаа байдаг. Гэтэл өөрөөсөө асуудаг энгийн асуултууд хэтдээ ямар хүн болохыг чинь тодорхойлж байдаг юм.

Долоо хоног бүрийн төгсгөлд “хувийн цаг” –ийг гарга – өөрийгөө дүгнэх, өөрөөсөө асуух цаг – доор өгүүлсэнтэй адил асуултуудыг асуух цаг:

  1. Энэ долоо хоногт ямар гайхалтай зүйлсийг олж нээв?
  2. Юуг ойлгож ухаарав? Дараагийн удаа хийхдээ юун дээр анхаарах вэ?
  3. Миний гаргаж буй хичээл зүтгэл ирээдүйн маань зорилготой нийцэж байна уу?
  4. Ямар зүйлст илүү их, эсвэл илүү бага цаг зарцуулж болох байсан бэ?
  5. Айдас, эргэлзээтэй байдлаасаа болж юуг хийв, юуг хийж чадсангүй вэ?
  6. Толгойноосоо авч хаях хэрэгтэй зүйлс юу байна вэ?
  7. Дараагийн долоо хоногт хийх эхний алхам юу вэ?

Амьдралын динамик шинж чанар өдөр бүр чиний өмнө шинэ шинэ боломжуудыг дэлгэн байдаг; дараагийн салхи хэзээ болох, чамайг ямар чигт үлээх вэ гэдэгт бат итгэлтэй байх боломж үгүй. Сайхан тохиол, боломжуудад нээлттэй байж, анхаарлаа хандуул, ажигла. Ихэнх нь чиний төсөөлж ч байгаагүй сайн сайхныг авчрах боломжтой юм шүү.

Чи хэт хөгшин, хэт залуу, хэтэрхий завгүй, эсвэл хэтэрхий боловсролтойгоос болж ирээдүйн шинэ шинэ боломжуудаас амьдралдаа утга учир нэмэх, баяр баясгаланг мэдрэх завшааныг алдах ёсгүй.

Энэхүү асуулт нь үйл ажиллагаа болон хүрсэн үр дүнгийн хоорондох ялгааг тодруулахад тусална. Мэдээжээр амжилт, бүтэлгүйтлийн аль аль нь л байсан байх – санаа чинь ажил хэрэг болсон, салхинд хийссэний аль аль нь л тохиолдсон байх. Долоо хоногт болж өнгөрсөн зүйлсийн талаар бодоод, ач холбогдолтой, ашигтай зүйлс юу байсан талаар задлан шинжил.

Өнгөрсөн долоо хоногийг эхнээс нь төгсгөл хүртэл хар. Зүгээр л юу ч хийж бүтээгээгүй, хий дэмий сэлгүүцээд өнгөрөөсөн юм биш биз? Ямартаа ч долоо хоног өнгөрчихөөд байна. Сайн зүйлс хийсэн бол өөрийгөө магт, алдаанаасаа суралц. Төлөвлөж байснаараа хийж гүйцэтгэж чадаагүй бол, дараагийн долоо хоногт илүү сайхан боломж хүлээж байгаа гэдэгт бүү эргэлз. Алдаанаасаа суралцах нь ахин нэг алхах шат болж өгнө.

Томоор мөрөөд, гэхдээ богино хугацааны бодитой зорилтууд амжилтын түлхүүр гэдгийг сана. Өдөр тутмын үйл ажиллагаа чинь ирээдүйд юунд хүрэхтэй чинь шууд холбоотой. Цагийг хэрхэн өнгөрүүлж байгаа нь чамайг хэн гэдгийг, ирээдүйд хэн болохыг тодорхойлж байдаг.

Урт хугацааны аз жаргалын төлөө богино хугацааны тааламжтай байдлыг золиосолж чаддаг сэтгэлийн хүчтэй бай. Амар хялбар байдлыг биш, үр дүнтэй байдлыг илүүд үз.

Стивен Кови: “Бидний ихэнх нь яаралтай зүйлд хэт их цаг зарцуулаад, чухал зүйлд хангалттай цаг гаргадаггүй”. Өөрөөр хэлбэл бүтээмжтэй байдал гэдэг ямар нэгэн зүйлийг хийж дуусгахдаа биш, зөв зүйлийг хийхдээ байдаг.

Долоо хоног бүрийн төгсгөлд юунд хэр их цаг зарцуулснаа эргэн харж, дараагийн долоо хоногт цагаа хэрхэн хуваарилахаа төлөвлө. Төлөвлөгөөн дэх нарийн төвөгтэй зүйлсээс аль болох хурдан салахын тулд хамаг хүчээ дайчил – ингэвэл чухал, үнэ цэнэтэй зүйлст илүү их цаг зарцуулж чадна.

Аль замаар явах вэ гэдгээ мэдэхгүй байх нь дарамттай ч, ямар ч шийдвэр гаргахгүйгээр байрандаа байх нь түүнээс ч долоон дор. Тиймээс өөрийн айдсын талаар эргэцүүлж, тэдгээртэй тэмцэх шийдлүүдийг олох нь долоо хоног бүр зайлшгүй хийж байх хэрэгтэй дадал юм. Чи л айдсаа хөөн зайлуулахгүй бол айдас чамайг урагшаа алхахад тушаа болсоор байх болно.

Хэрэв алдаа гаргасан бол, дахин эхэл. Өөр зүйлийг оролдоод үз.

Хамгийн чухал нь айдсаа даван туулахын тулд хийсэн алхам бүрээсээ чи хүч чадал, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, оюун санааны хувьд өсөн дэвжиж байдгийг мартаж болохгүй.

Нэг газраас нөгөө рүү нүүхийн тулд өөрийн эд юмсаа ангилж, хэрэгтэй, хэрэггүйгээр нь ялгадаг шиг, дараагийн долоо хоног эхлэхээс өмнө энэ долоо хоногт оюун санаанд чинь цугларсан зүйлсээ ангилан, ялгах хэрэгтэй. Оюун санаандаа их цэвэрлэгээ, ариутгал хий.

Хуримтлагдсан харамсал, ичгүүр, уур бухимдлыг гарган хаяж, зөвхөн хадгалан арчлах үнэ цэнэтэй бүхнийг авч үлд: сургамж, хайр, сайхан бүхнийг.

Энэ долоо хоногийн сөрөг бүхний хаалгыг хааж, гэрээ цэвэрлэн, сэтгэл оюун дахь тоос, тортгоосоо сал. Ирж буй долоо хоногийг сайхнаар эхлүүлэх боломжийг өөртөө олго.

Ирж буй долоо хоног бол шинэ эхлэл – шинэ зүйлийг бүтээн бий болгох гайхалтай боломж бүхий цэв цэвэрхэн хуудас. Бүхий л асуултууддаа хариулт авсныхаа дараа шинэ төлөвлөгөө, шийдвэр гарга.

Эх сурвалж: http://www.marcandangel.com/2013/08/08/7-questions-to-end-your-week-with/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00