Зайлсхийх жагсаалтандаа заавал багтаах 20 зүйл​
2015, 5 сарын 4. 11:380

1.Залхуу байхаас зайлсхий – Энэ дэлхий ертөнц чамд ямар ч өргүй; харин дэлхий ертөнцөд чи ямар нэгэн зүйлийг өгөх ёстой. Хоосон мөрөөдөхөө болиод ХИЙЖ эхэл. Залхуу байдлаа шийдэмгий байдлаар соль.

2.Амьдралын зайлшгүй сорилтуудаас хулчийхаас зайлсхий – Бид амьдралынхаа хүнд хэцүү, гунигтай мөчүүдээс аль болох хурдан салахыг хичээдэг. Гэвч, номынхоо зарим бүлгүүдийг ураад хаячихвал тухайн түүх утга учиртай болж чадахгүй шүү дээ. Амьдралынхаа бүлгүүдийг бүрэн бүтнээр нь туулаад, цааш нь хуудсаа эргүүлсээр л бай. Хэзээ нэгэн цагт тэдгээр бүхий л хуудсууд нэгэн цогц болоход, яагаад хуудас бүр, бүлэг бүр хэрэгтэй байсныг ойлгох болно.

3.Зүгээр л өгөгдсөн замыг сонгохоос зайлсхий – Цуурай биш, дуу хоолой бай. Дуу хоолой чинь чичирч байсан ч, үнэнийг ярь. Өөрийн санаа, мөрөөдлөө бодит болгох зориг, тэвчээрийг ол. Өөрийн ахиц дэвшлээ бусдынхтай бүү харьцуул. Хүн бүрт өөр өөрийн зайг туулахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй.

4.Тохиромжтой цаг ирэхийг хүлээхээс зайлсхий – Амьдралд ямарваа нэгэн зүйлийг хийхэд тохирох цаг гэж байдаггүй. Замд чинь олон зүйлс тааралдана – хүмүүс зочилно, орхиод яваад өгнө - улирал, цаг агаар, мөнгө хөрөнгө, аав ээж, ах эгч чинь ч бас. Ямарваа нэгэн зүйлийг хийх гэсэн үед чинь “Одоо цаг нь биш ээ” гэж шивнэх ямар нэгэн зүйл, эсвэл хэн нэгэн заавал байдаг. Гэхдээ зөн совин, хүсэл тэмүүлэл чинь хийхийг хүсч байгаа бол заавал ХИЙ. Цаг нь ирэхээр хийнэ дээ гэж хүлээх хэрэггүй; Учир нь тохиромжтой цаг хугацаа гэгч ерөөс оршдоггүй юм.

5.Баг зүүхээс зайлсхий – Хүмүүс чамайг айлгах ёсгүй. Бүхэл амьдралынхаа туршид бусдад нийцүүлж амьдарна гэдэг байж боломгүй. Бусад хүмүүс юу гэх бол гэдэгт санаа зовсоор амьдралаа үрнэ гэдэг утгагүй. Чиний үсний засалт, хувцасны сонголт, хэлэхийг хүссэн зүйл, чамд ямар санагдаж байгаа, чиний итгэдэг зүйл, чамд байгаа зүйлс... Өөрийнхөөрөө байхыг чинь зогсоох гэсэн бусдын шүүмжлэлд автах хэрэггүй.

6.Мөн чанараа нуух хэрэггүй – Заримдаа ямар нэгэн хэцүү асуудалтай тулгарах үедээ өөрийн муухай зангаа бусдад үзүүлэх хэрэг гарна. Гэхдээ зүгээр – энэ бол хүний мөн чанарын л нэг хэсэг. Харин энэ хүнд хэцүү мөчүүдийн тусламжтайгаар хамгийн муухайгаараа байхад чинь, хэн таныг байгаагаар чинь хүлээн зөвшөөрөх, хэн хүлээн зөвшөөрөхгүй гэдгйиг мэдэж авах боломжтой.

7.Бүх зүйлийг ажил мэтээр хүчилж гүйцэтгэхээс зайлсхий – Амьдарна гэдэг том хувь заяа; Аливааг хийхдээ нэр төрийн хэрэг мэтээр ханд. Хүчлэхгүйгээр, хийж буй зүйлээсээ утга учрыг нь ухаарч, дурлаж хий.

8.Нэг л давшилтаар бүхнийг эзлэхийг оролдохоос зайлсхий – Өдөр өнгөрөх бүрт юу ч өөрчлөгдөөгүй юм шиг санагдавч, эргээд харахад бүх зүйл өөрчлөгдсөн байхыг ухаарна. Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг гэдгийг сана. Өнөөдөр жижигхэн ч болтугай нэг алхам хий.

9.Болоод өнгөрсөн асуудлууд дээр төвлөрөх хэрэггүй – Өнгөрсөнд танил байсан сүнс сүүдэр өнөөдрийн болон ирээдүйн боломжуудыг чинь хаахыг бүү зөвшөөр. Амьдралд хичээл, сургамжаас өмнө туршилт, шалгалт эхлээд ирдгийг сана. Гүнзгийн амьгаа аваад, бод. Хэрэв алдаанаасаа суралцсан л бол тэр чинь алдаа байгаагүй гэдгийг ойлго.

10.Болох байсан зүйлийн талаар бодохоос зайлсхий – Болоод өнгөрсөн зүйлд харамсах хэрэггүй. Нэг хаалга хаагдахад, нөгөө үүд хаалгаа нээдэг.

11.Жижиг зүйлст баригдахаас зайлсхий – Хэр дарамттай, зовлонтой байгаадаа төвлөрөх биш, ямар их адислагдсан нэгэн болохоо сана. Бүх чадлаараа хичээ. Хийсэн алхам бүрээ үнэл, бусдыг нь март. Сайн сайхан зүйлст хүрэхийн тулд цаг хугацаа шаардагддагийг сана. Тэвчээртэй, өөдрөг бай.

12.Бүх зүйлийг авч үлдэх гэж хичээхээс зайлсхий – Амьдрал өөрчлөгддөг. Бүх зүйл хэвээрээ байх ёстой биш. Бууж өгөх, цааш явах гэдэг хоёр тэс өөр зүйлс гэдгийг сана. Ямарваа зүйлс амьдралд чинь нэмэгдэхгүй байгаа бол, түүнийг хасах цаг болж.

13.Одоогийн баяр баясгалангаас татгалзахаас зайлсхий – Хэрэв одоо байгаа зүйлсээ үнэлж, талархаж чадахгүй бол, хэзээ нэг өдөр “Би аливаа зүйлд яагаад хамгийн сүүлийн удаагийнх мэтээр хайрлан хандаж байсангүй вэ?” гэсэн асуулттай дуусах вий. Өөрөөр хэлбэл, ирээдүйд хэт их анхаарлаа хандуулаад, одоогийн үнэ цэнийг умартах нь таны хамгийн том алдаа, харамсал байх болно. Тиймээс хэт удаан тээнэгэлзэхээс, хэт оройтож хайрлахаас, хэт ихийг хүлээхээс, хэт дутуу үнэлэхээс зайлсхий.

14.Зүгээр л аваад байхаас зайлсхий – Танд их байгаа бол, эд баялгаа бусадтай хуваалц. Танд эд баялаг бага байгаа бол, зүрх сэтгэлээ хуваалц. Өгч чадах зүйлсээ өг. Өгснөөр хоосорсон түүхийг би хэзээ ч сонсож байгаагүй.

15.Хэн нэгний хийхийг хүлээхээс зайлсхий – Амьдрал биднээс, чухал зүйлсийг шийдвэрлэхийн тулд чимээгүй, хүлэгдмэл байдалдаа цэг тавихыг шаардаж эхэлдэг. Үнэнийг чанга дуугаар ярь. Өөрийн санаа бодлыг бүү нуу - ялангуяа өөрчлөлтийг хийж чадахаар үедээ. Хэлэгдэх хэрэгтэй зүйлсийг хэл. Хийгдэх ёстой зүйлсийг хий. Чи бодож байгаагаасаа ч илүү зоригтой, харагдаж байгаагаасаа ч илүү хүчтэй, төсөөлж байснаасаа хэд дахин илүү чадвартай.

16.Үргэлж зөв байх гэж хичээхээс зайлсхий – Зөв зүйлд хүрэх олон зам бий. Тиймээс өөрийн тулаандаа сонголттой ханд.

17.Мэдэхгүй байж шүүмжлэхээс зайлсхий – Бид бусдыг харагдах байдал, биеэ авч яваа байдлаар нь, харин өөрсдийгөө болохоор өөрийн бодол, төсөөллөөрөө дүгнэх гээд байдаг. Бага шүүмжилж, илүү их хайрла.

18.Үзэн ядалтаас зайлсхий – Хэрэв ямар нэгэн зүйлийг, эсвэл хэн нэгнийг мартахыг хүсвэл, хэзээ ч тэднийг бүү үзэн яд. Таны үзэн ядаж хорссон бүхэн, зүрх сэтгэл оюун санаанд тань сийлэгдэн үлдэх болно. Хэрэв ямар нэгэн зүйлийг тавьж явуулахыг хүсвэл, тэднээс өөрийгөө чөлөөлөхийг хүсвэл, хэзээ ч бүү үзэн яд. Харин уучил, өршөө.

19.Хайрандаа бодлогогүй нөхцөл тавихаас зайлсхий – Бид ямарваа нэгэн зүйлд нөхцөл, болзолгүйгээр хандахыг хүсдэг ч, төдийлөн хэрэгжүүлж чаддаггүй. Хэрэв хэн нэгний аз жаргал таныг аз жаргалтай болгож байвал, жинхэнэ хайр гэдэг нь энэ.

20.Дотно нөхөрлөлөө огоорохоос зайлсхий – Байнга холбоотой бай, тэднийг авч үлдэхийн төлөө тэмц, тэдэнд ч чиний төлөө тэмцэх боломжийг олго. Хэт их завгүй, эсвэл хэт их ядарснаасаа болоод дотно найзуудаасаа холдож, хөндийрч болохгүй.

Эх үүсвэр: http://www.marcandangel.com/2014/02/19/20-things-that-belong-on-everyones-to-dont-list/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02