Дундаж давхаргынхан ба баячуулын хоорондох 10 ялгаа
2015, 5 сарын 6. 10:430

Америкийн хамгийн баян 400 хүний хөрөнгө нь доод давхаргын 150 сая хүний хөрөнгийг нийлүүлснээс илүү гэсэн судалгааны үр дүн Forbes сэтгүүлд нийтлэгджээ. Харин дундаж давхаргынхны хувьд ямар бол? Магадгүй та дундад давхаргад харъяалагддаг нэгэн байж болно - ядуу биш, баян ч биш.

Сүүлийн хэдэн арван жилийн судалгаагаар дундаж давхаргынхны тоо буурсаар байгаа үр дүн гарч байна. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, та ирээдүйд дундаж давхаргад харъяалагдах магадлал тун бага гэсэн үг. Нэг бол ядуугийн тоонд, эсвэл баяны тоонд багтах магадлал өндөр. Тэгвэл та аль давхаргад нь харъяалагдахыг хүсч байна вэ?

Хэрэв баячуулын талд багтахыг хүсч байгаа бол, тэдний адил сэтгэх хэрэгтэй болно. Дундаж давхаргынхан ба баячуулын хоорондын 10 ялгаатай танилцана уу...

1.Дундаж давхаргынхан өөрт таатай байдлаар амьдардаг бол, баячуул тийм биш

Дундаж давхаргынхан тав тухтай байдлыг аз жаргал гэж боддог бол, баячуул өөрсдийгөө тав тухтай байдлаас холдуулахад санаанд оромгүй, гайхалтай зүйлс тохиолдоно гэдгийг ухаардаг. Өөрийн бизнесээ эхлүүлнэ гэдэг эрсдэлтэй бөгөөд эрсдэл нь аятай тухтай зүйл биш. Гэвч, багахан эрсдэл гаргаснаар эд баялгийн үүдийг нээх, илүү үр дүнд хүрэх боломж бий гэдэгт итгэ.

2.Дундаж давхаргынхан, байх ёстойгоосоо илүү дээгүүр нөхцөлд амьдардаг, харин баячууд, байх ёстойгоосоо доогуур нөхцөлд амьдардаг.

Дундаж саятан $100,000 –ийн машин унаад, гэртээ хэдэн зуун сая төгрөг зарцуулахыг та л лав харахгүй байх. Баячуул мөнгөө үнэгүйдүүлж болох өр төлбөрт биш, үнэ цэнэтэй хөрөнгөнд зарцуулж, байх ёстойгоосоо илүү доогуур амьдардаг.

3.Дундаж давхаргынхан байгууллагын шатаар өгсдөг бол, баячуул тухайн шатыг эзэмшдэг.

“Хамгийн баян хүмүүс, олон хүмүүстэй танилцаж, хүрээллээ өргөтгөхийг зорьж байдаг бол, бусад нь бүгдээрээ ажил хайж байдаг”

Дундаж давхаргынхан хэн нэгний төлөө ажилладаг. Тэд ажиллаж, каръерээ дээшлүүлэхийг чармайдаг. Дундаас дээгүүр давхаргынхан хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тэд ажлыг эзэмшдэг байхад, баячуул өөрийн гэсэн бизнесийг эзэмшдэг.

4.Дундаж давхаргынхан хүн бүртэй найз байдаг бол, баячуул найзуудаа ухаалгаар сонгодог.

“Өөрөөсөө илүү, дээгүүр хүмүүстэй нөхөрлө. Өөрөөсөө зан чанар, ёс суртахуун, сэтгэлгээний хувьд дээгүүр хүмүүсийн дунд ор.”

Чиний орлого, хамгийн дотны 3 найзын чинь дундаж орлоготой тэнцүү байдаг. Хэрэв илүү ихийг олохыг хүсч байгаа бол, ихийг олдог хүмүүстэй нөхөрлө. Хамгийн гол нь өөрийн оюун санаагаа амжилттай яваа хүмүүсийнхтэй нэг эгнээнд аваачих явдал. Хэрэв баяжихыг хүсч байвал баячуул шиг сэтгэ.

5.Дундаж давхаргынхан мөнгө олохын төлөө ажилладаг бол, баячуул сурахын тулд ажилладаг.

“Залуу байгаа дээрээ олохын төлөө биш, сурахын төлөө ажилла.”

Дундаж давхаргынхан илүү цалинтай ажлыг сонгодог бол, баячуулын хувьд, ажиллах нь ялангуяа эхний жилүүдэд мөнгөний төлөө биш, баян болоход шаардлагатай ур чадварыг хөгжүүлж, дадал зуршлыг хэвшүүлэхийн төлөөх сонголт байдаг.

6.Дундаж давхаргынхан эд зүйлстэй байдаг бол, баячуул мөнгөтэй байдаг.

“Мааш олон хүмүүс бусад хүмүүст л харуулахын тулд, олоогүй мөнгөө эд зүйлс худалдан авахад зарцуулдаг.”

Дахиад л дэгжин машин, том байшингийн тухай яриандаа эргээд очъё. Эдгээр зүйлс бол дундаж давхаргынхны мөнгөө зарцуулдаг зүйлс нь. Харин баячуулын хувьд баян болохын тулд, эд зүйлсээс илүүтэйгээр мөнгө хэрэгтэй гэдгийг ойлгодог.

Эд зүйлс худалдан авахаа болиод, олсон мөнгөө хадгалж, арвижуулах, хөрөнгө оруулах тал дээр анхаарлаа хандуул.

7.Дундаж давхаргынхан хадгалах тал дээр төвлөрдөг бол, баячуул олох тал дээр төвлөрдөг.

“Таны хамгийн үнэтэй хөрөнгө бол, мөнгийг олох чадвар. Таны хамгийн агуу нөөц бол, цаг хугацаа”

Хадгална гэдэг чухал. Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг магадгүй илүү чухал. Гэвч, олох нь эдгээрийн үндэс.

8.Дундаж давхаргынхан мөнгөтэй харьцахдаа сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг бол, баячуул ул суурьтай ханддаг.

Санхүүгийн аливаа шийдвэрийг гаргахдаа сэтгэлийн хөдлөлөөр хандвал санхүүгээ уналтад оруулна. Хүмүүс сэтгэл хөдлөлөөсөө болж өндөр үнэтэй зүйл худалдан авч, бага үнээр борлуулалт хийдэг. Мөнгийг сэтгэл хөдлөлийн бус, ул суурьтай нүдээр хар.

9.Дундаж давхаргынхан өөрсдийн чадвараа дутуу үнэлдэг бол, баячууд асар том зорилго тавьдаг.

“Том зорилго тавь, түүндээ хүртлээ бүү зогс”


Дундаж давхаргынхан ч заримдаа өмнөө зорилго тавьдаг. Гэхдээ тэд аюулгүй, амархан хүрэхээр зорилго тавьдаг. Харин баячуулын зорилго нь боломжгүй, хэцүү, солиотой мэт харагддаг ч, тэд түүнд хүрч чадна гэдгээ мэддэг.

10.Дундаж давхаргынхан шаргуу хөдөлмөрт итгэдэг бол, баячуул хөдөлгөгч хүчинд итгэдэг.

“Байхгүй нөөцийг шинээр бий болгосноос, байгаа нөөцийг илүү ухаалгаар ашиглах нь хялбар”


Бид бүгдийн хувьд шаргуу хөдөлмөр бол зайлшгүй зүйл. Асуудлын гол нь, бид ганцаараа шургуу ажиллаад баяжина гэдэг маш хэцүү. Та ганцаараа зүтгээд, бүхнийг ганцаараа хийх гэвэл баяжиж чадахгүй. Харин хөшүүргийг ашигла – энэ нь бусдыг хөлслөхөөс эхлээд, хөрөнгө оруулалт хийх хүртэл маш олон арга замаар хэрэгжүүлэх боломжтой байдаг.

Эх сурвалж: http://goo.gl/qaQp7R

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04