Гадаадад суралцах 10 шалтгаан
2015, 5 сарын 7. 12:590

Их сургуулийн амьдрал бидэнд эрх чөлөө, тусгаар байдал болон бүх амьдралын туршид хэрэг болох амьдралын чухал чадваруудыг эзэмших боломжийг олгодог. Гадаадад суралцах нь онол, мэргэжлийн төдийгүй хувь хүнийхээ хувьд өсөн дэвжих амьдралын ховор тохиол юм. Гадаадад суралцахын давуу талуудаас заримыг нь дурдвал:

1.Гадаад орны соёлтой танилцана

Мачу Пикчугийн зургийг үзэх, Мумбайгийн нүргээнт гудамжийн талаарх аялалын тэмдэглэлийг унших гэдэг нэг хэрэг. Харин гадаад орны нутаг дэвсгэр дээр өөрийн биеэр алхах, тэнд хэсэг хугацаанд амьдрах гэдэг тэс өөр хэрэг. Гадаадад суралцах үед тухайн нутгийн өдөр тутмын амьдралд оролцох, шинэ соёлыг ойлгон, сайныг нь тусган авах боломж нээгддэг.

2.Гадаад хэлний чадвараа дээшлүүлнэ

Унаган хэлтэй хүмүүсээр хүрээлүүлснээр тухайн хэлийг өөрийн болгох, чөлөөтэй ярих явцыг түргэсгэдэг.

3.Өөрийн үндэсний өв соёлоо илүү их танин мэднэ

Гадаадад сурч буй оюутнууд өөрийн үндэс, угсаа, түүх соёлоо илүү ихээр танин мэдэх хүсэлтэй болдог байна. Өөрийн орондоо суралцаж байгаа оюутнууд, гадаадад суралцаж буй оюутнуудаас мэдлэг болон хувь хүний хувьд арай багаар өсдөгийг судалгаагаар нотолсон байна.

4.Өөрийн орондоо туршиж үзэх боломжгүй адал явдалтай учирна

Гадаадад суралцах нь эх нутагтаа боломжгүй зүйлсийг хийж үзэх, огт мэдэхгүй зүйлсийг таньж мэдэх, маш сонирхолтой адал явдалтай учрах боломжийг олгодог. Ямар ч шинэ зүйлийг туршиж үзсэн, насан туршид мартагдахааргүй туршлага болох болно.

5.Өөр өөр соёлтой хүмүүстэй хэрхэн харилцахад суралцана

Өнөөгийн глобалчлагдсан нийгэмд ялгаатай соёлтой хүмүүстэй харилцах чадвар маш чухал – энэ нь зөвхөн гадаад хэл сурахаар хязгаарлагдахгүй, өргөн хүрээтэй ойлголт.

6.Илүү биеэ даасан нэгэн болно

Гадаадад сурч байх үед өмнө нь гэртээ байсан шиг дэмжлэг, туслалцаа байхгүй болно гэсэн үг. Гэр бүл, найз нөхдөөсөө хол байна гэдэг нэг талаар хүсмээр зүйл биш ч, хувийн чадваруудаа өнгөлөн зүлгэх, илүү биеэ дааж сурах боломж юм.

7.Өөрийн санхүүгээ зохицуулж сурна

Биеэ даасан хувь хүн байхын гол давуу тал нь өөрийн санхүүгээ удирдан, зохицуулах чадвартай болох явдал юм. Тэтгэлгээр сурч байгаа, эсвэл өөр ямар нэгэн эх үүсвэрээс орлого олж байлаа ч гэсэн, бүхий л төлбөр тооцоог төлж барагдуулах нь таны хариуцлага болох болно.

8. Илүү сайн ажилд орох боломжийг нэмэгдүүлнэ

Ажил олгогчид олон улсад байсан туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, өөр өөр соёлтой хүмүүстэй харилцах чадвартай хүнийг илүү үнэлдэг. Ялангуяа та олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, засгийн газарт ажиллах бодолтой байгаа бол гадаадад суралцах нь маш том давуу талыг олгоно гэдгийг сана.

9.Цоо шинэ, сонирхолтой харилцаа үүсгэнэ

Өөрийн хайртай найз нөхөд, гэр бүлээсээ хол байгаа та өдөр тутамд шинэ шинэ нөхцөл байдлуудтай тулгарна. Гадаадад суралцаж байх үедээ ганцаараа цагийг өнгөрөөхөөс илүүтэй шинэ харилцаа тогтоохыг эрмэлзэх нь харилцан туршлагаа хуваалцах, цоо шинэ ертөнцтэй танилцах боломжийг нээх ба магадгүй насан туршийн нөхөрлөлийн үндэс болж болох юм.

10.Ирээдүйн хүрээллээ өргөтгөнө

Гадаадад байх хугацаандаа шинэ найз нөхөдтэй болохоос гадна ирээдүйн ажил мэргэжлийнхээ түнш, хүрээллийг бүрдүүлэх боломжтой. Гадаадад суралцах үед хичээлийн ачаалал ерөнхийдөө арай бага байдаг тул сурахынхаа хажуугаар дадлага, цагийн ажил, эсвэл сайн дурын ажил хийхэд маш тохиромжтой байдаг.

Эх сурвалж: http://www.moneycrashers.com/reasons-why-study-abroad-benefits/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15