Идэвхтэй аялагчид яагаад амжилтанд хүрэх магадлал өндөртэй байдаг вэ?
2015, 5 сарын 12. 8:330

Амжилт гэдэг хүн бүрт өөрөөр тодорхойлогддог ч, бодит үнэн гэвэл зарим нь амжилтанд хүрдэг, зарим нь хүрдэггүй. Зарим хүмүүс бусдыгаа бодвол амжилт гаргах магадлал илүү өндөртэй байдаг байна. Тэдгээр хүмүүс бол аялагчид – дэлхий ертөнцийг нээн, танихын тулд амьдралын маш олон зүйлст байнга суралцаж байдаг хүмүүс. Идэвхтэй аялагчид яагаад амжилтанд хүрэх магадлал илүү өндөртэй байдгийн 15 шалтгааныг олж мэдэцгээе:

1.Тав тухтай байдлаасаа гадуур хэрхэн амжилттай байхаа мэддэг.

Идэвхтэй аялагчид танил биш, тааварлашгүй нөхцөл байдалтай байнга тулгарч байдаг. Тоо томшгүй олон шинэ шинэ адал явдлуудтай учирч, асуудал бэрхшээлийн ард гарсан хэрээрээ арвин туршлага хуримтлуулсан байдаг нь, тодорхой бус, таньж мэдэхгүй зүйлтэй тулсан үедээ уужуу тайвнаар сэтгэж, үр дүнтэй шийдэл олох чадварыг суулгасан байдаг.

2.Тэд өөрчлөлтийг нээлттэйгээр хүлээн авдаг.

Үргэлж л шинэ содон, өөр зүйлсээр хүрээлүүлж байдаг хүмүүс уйдах, залхах гээчийг мэддэггүй бөгөөд аливаа зүйлд төвлөрөх чадвар сайтай байдаг. Энэ нь чухамдаа шинийг санаачлах, бүтээн бий болгохыг урамшуулж байдаг.

3.Тэд сэтгэл хөдлөлөө хэрхэн захирахаа мэддэг.

Идэвхтэй аялагчид үе үе тэднийг цухалдуулсан янз бүрийн зүйлстэй тулгарч байдаг; яарч адгасан нислэг, хилийн хамгаалагчдын байцаалт, зочид буудлын ажилчдын зохисгүй хандлага гээд л... Тэд сэтгэл хөдлөлөө захирах чадвараа байнга өнгөлөн билүүдэж, дарамттай нөхцөл байдалд өөрийн хяналтаа алдахгүйгээр хэрхэн тайван дөлгөөн байдлаар асуудлыг зохицуулахаа мэддэг.

4.Тэд зарим нөхцөлд заавал өөрөө хийх биш, бусдад ч бас найдаж байх хэрэгтэйг мэддэг.

Танихгүй хүмүүст найдах шаардлага аялагчдад байнга гардаг. Тэд хэлний бэрхшээлийг давах, танихгүй хотын таксины жолоочтой харилцах гээд л хөндлөнгийн хүмүүсээс хамааралтай байх шаардлагатай байн байн нүүр тулдаг. Хянаж чадахгүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрснөөрөө шинэ харилцаа тогтооход нээлттэй ханддаг. Тэд шударга, итгэл даахуйц хүнийг таних чадвараа байнга хөгжүүлж байдаг.

5.Тэд айдсаа удирдаж, урагшаа алхдаг.

Амжилтанд хүрэх гол түлхүүр бол үйлдэл хийх байдаг. Аялалд гарсан хүмүүс өөрсдийгөө буцах боломжгүй нөхцөл байдлуудад аваачдаг. Ингэснээр айдастайгаа нүүр тулан, цааш урагшлах чадвараа хөгжүүлж байдаг.

6.Тэд боломж завшааныг таньж, алдалгүй барьж авдаг.

Аялагчид дэлхий ертөнцийн талаар маш өргөн хүрээний мэдлэг, туршлагатай байдаг. Шинэ ёс заншил, соёлоос үүдсэн аливаа зүйлсийг хийх шинэ, илүү сайн аргуудад байнга суралцаж байдаг. Ийнхүү хуримтлуулсан мэдлэг нь гэртээ, очиж, зочилсон газар бүртээ ямарваа нэгэн зүйлсийг сайжруулж, санаачлагатай байхад нь тусалдаг.

7.Тэд хүссэн зүйлээ авахын тулд хэрхэн тохиролцоо хийх ёстойг мэддэг.

Аялагчид бусдад ашиглуулчихгүйн тулд байнга л тохиролцоо хийх шаардлагатай тулгардаг. Хэлэлцээр хийх чадвар сайтай байна гэдэг нь эзэрхийлж түрэмхийлсэн авир гаргахгүйгээр хэрэгтэй байгаа, эсвэл хүсч байгаа зүйлээ авахад хамгийн чухал чадвар юм.

8.Ихэнх хүмүүсийн олж хараагүй сайн сайхан зүйлсийг олж харж чаддаг.

Идэвхтэй аялагчид маш олон төрлийн зүйлсийг харж, өөрийн тархиа зөвхөн үзэсгэлэнтэй, сайхан тал дээр нь төвлөрүүлж сурсан байдаг. Байнга шинэ зүйлтэй учирч байдаг нь тэдний нүд, оюун санааг хурц, соргог байлгадаг.

9.Тэд өөртөө илүү итгэлтэй байдаг бөгөөд хүнд хэцүү байдалд орсон үедээ хэрхэн өөртөө итгэлтэй мэт аяглахаа мэддэг.

Байнга аяладаг хүмүүс өөртөө найдаж сурсан байдаг ба хүссэн зүйлдээ хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Энэхүү итгэл үнэмшил нь саад бэрхшээлтэй нүүр тулахдаа цөхрөлтгүй, цуцашгүй байж, бүтэлгүйтлийн дараа ч хөл дээрээ хурдан босох чадварыг суулгасан байдаг.

10.Тэд хүмүүсийн өвөрмөц, ялгаатай байдлыг ойлгож, түүнийг нь хүндэлдэг.

Аялагчид үргэлж л шинэ хүмүүстэй уулзаж байдаг. Танилцсан хүмүүсийнхээ талаар илүү ихийг мэдэх, тухайн очсон хот, соёл заншлын талаарх санаа бодлыг нь сонсохын тулд асуулт асуухдаа гарамгай болсон байдаг. Зочилж буй газрынхаа талаар мэдэх гэсэн хүсэл, сониуч зангаас нь шалтгаалаад тэдгээр асуултууд цаанаасаа л ундран гарч байдаг. Энэхүү чанар нь аялагчдад харилцаж буй хүнийхээ талаар ойлгож, үзэл бодлыг нь хүндэтгэн үзэхэд нь тусалж байдаг. Тэд хүмүүстэй амархан нөхөрлөдөг ба энэ зангаас нь болоод хүмүүс тэдэнд ихээр татагддаг байна.

11.Тухайн цаг мөчид хэрхэн амьдрахаа мэддэг.

Яг тухайн цаг мөчийг мэдэрч, түүндээ амьдрах нь бие болон оюун санаанд маш сайн нөлөөтэй. Идэвхтэй аялагчид, тухайн очсон газраа байх хугацаа нь хязгаартай гэдгийг мэддэг тул энгийн хүмүүсээс илүүтэйгээр тухайн цаг мөчийг үнэлж сурсан байдаг.

12.Тэд байнга л инээмсэглэж, аз жаргалыг байн байн мэдэрч байдаг.

Аялал нь биднийг аз жаргалтай болгодгийг судалгаагаар нотолжээ. Идэвхтэй аялагчид байнга л шинэ шинэ газрыг таньж нээж байдаг учраас илүү их инээмсэглэдэг байна. Тэд үргэлж л шинэ шинэ хүмүүстэй уулзаж, гайхалтай газар оронд зочилж, цоо шинэ зүйлс идэж байдаг болохоороо илүү аз жаргалтай байдаг.

13.Тэд сонсохын ач холбогдлыг ойлгодог.

Энэ бол маш олон хүмүүсийн олж авах гэж хичээдэг амьдралын чухал чадвар. Их аяладаг хүмүүс ямар нэгэн зүйлийн талаар маш сайн ойлголттой болохын тулд бусдын яг юу хэлэх гээд байгаад анхаарлаа төвлөрүүлэн сонсож сурсан байдаг.

14.Тэд бага шүүмжилж, илүү ойлгодог.

Агуу удирдагчид “бусадтай харилцаа тогтоох чадвар нь тэдний итгэлийг олж, бизнесээ илүү урагшлуулах чухал чадвар” гэдгийг мэддэг. Идэвхтэй аялагчид бусдыг шүүмжлэхээс зайлсхийж, харин ойлгоход суралцсан байдаг.

15.Тэд баян биш байж болох ч, хэрхэн зөв зарцуулж, бас хадгалахаа мэддэг.

Идэвхтэй аялагчид мөнгөө хэрхэн ухаалаг зарцуулах чадварт суралцсан байдаг. Ажлынхаа хажуугаар аяладаг хүмүүсийн хувьд олж байгаа нь бага байсан ч, түүгээрээ хэрхэн сайхан амьдарч болохыг мэддэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02