Амьдралаа энгийн байлгах 60 арга
2015, 5 сарын 13. 10:180

Биднийг жаахан байхад амьдрал их энгийн байсан, тийм үү? Заримдаа ингэж бодогдох үе гарч байна уу? Гэхдээ юу гээч, яг үнэндээ амьдрал амар хялбар, энгийн хэвээрээ л байгаа. Тийм байсаар ч байх болно. Бид нас нэмсээр, аливааг илүү төвөгтэй болгосоор байгаад л асуудлын гол нь оршиж байгаа юм шүү дээ. Амьдралыг дахин энгийн болгоцгооё: Яаж энгийн болгох 60 аргыг танилцуулъя:

1.Бусдын бодлыг унших гэж оролдох хэрэггүй. Бусад хүмүүсээр ч мөн өөрийнхөө бодлыг уншуулах гэж хичээх хэрэггүй. Харилцан ойлголц.

2.Эелдэг бай, гэхдээ бүх хүнтэй найз байх гэж бүү хичээ. Тэрний оронд, хайртай хүмүүстэйгээ харилцах харилцаагаа байнга өнгөлөн, торд.

3.Чиний эрүүл мэнд бол чиний амьдрал. Жил бүр эмчийн үзлэгт хамрагд.

4.Даруухан амьдар. Хэрэггүй зүйл бүү худалдан ав. Том худалдан авалт хийхдээ нухацтай бод. Зарцуулах төсөв, хадгалах төлөвлөгөө боловсруулаад түүнийгээ дага.

5.Шөнө бүр хангалттай нойр ав. Ядарч алжаасан оюун санаа үр бүтээлтэй байх нь ховор.

6.Босдог цагаасаа 30 минутын өмнө бос. Тэгвэл галзуу хүн шиг яаруу сандруу аяглах шаардлагагүй болно.

7.Өндрөөс буу, ярилц, гар барь, тэвэр, тэгээд цааш яв.

8.Бусдад атаархаж цагаа дэмий үрээд хэрэггүй. Өрсөлдөх ёстой ганц хүн чинь чи өөрөө.

9.Чиний дутууг нөхөх хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Тэдэнд сайн чаддаг зүйлсийг нь хийх боломжийг олгон, өөрөө харин өөрийнхөө сайн чаддаг зүйлийг хий.

10.Амьдарч буй гэр, ажлын байрныхаа зай талбайг ухаалгаар зохион байгуул.

11.Хэрэглэдэггүй зүйлсээсээ сал.

12.Хэрэв эргэлзэж байгаа бол хэн нэгнээс асуу.

13.Ирээдүйд дахин дахин хэрэг болох зүйлийг хийхдээ яаж илүү хялбараар хийх аргад суралц.

14.Бүх хүнд нийцүүлэх гэж бүү оролд. Зөв гэдгийг нь мэдэж байгаа бол, зүгээр л ХИЙ.

15.Ууртай, эсвэл гунигтай үедээ согтууруулах ундаа, янз бүрийн мансууруулах зүйлс бүү хэрэглэ. Харин тэрний оронд хэсэг гүй.

16.Төлбөр тооцоогоо цагт нь хийж бай.

17.Өглөө эрт яарч сандарч явахдаа биш, харих замдаа машиндаа бензин ав.

18.Үйл ажиллагааг чинь хөнгөвчлөх, автоматчлах технологиудыг хэрэглэ.

19.2 минут л зарцуулах чухал ажлуудыг тэр дор нь, шууд хийж хэвш.

20.Ажлын газартайгаа ойр амьдар.

21.Бүү хулгай хий.

22.Өөртөө болон бусдад үргэлж шударга, үнэн ханд.

23.Хайртай хүмүүстээ “Би чамд/танд хайртай” гэж ойр ойрхон хэлж бай.

24.Тухайн агшинд нэг л зүйлийн төлөө зүрх сэтгэлээрээ ажилла.

25.Өөр нэгнийг эхлүүлэхээсээ өмнө эхэлчихсэн төслөө гүйцэтгэж дуусга.

26.Өөрийнхөөрөө бай.

27.Аялах үедээ их зүйл авч явах хэрэггүй. Зайлшгүй шаардлагатай биш зүйлсийг гэртээ орхи.

28.Барьсан тавьснаа буцааж байранд нь тавь, цэвэрч нямбай бай. Дараа гэж бүү хойшлуул.

29.Хоол хийхийг сур, хоол хийж бай.

30.Долоо хоног бүрийн эрүүл хооллолтын цэс гаргаад, зөвхөн тэдгээрт шаардлагатай хүнсийг цуглуул.

31.Хоол хүнс цуглуулахдаа их хэмжээгээр нь худалдан ав.

32.Бусдын эмгэнэлт жүжгээс холуур бай. Өөрөө ч бүү жүжиг тавь.

33.Юм худалдан авахдаа бэлэн мөнгө ашигла.

34.Машин, байшин гэх мэтийн өөрийн эд зүйлстээ гамтай ханд.

35.Инээмсэглэ – огт танихгүй хүн рүү ч инээмсэглэ.

36.Ямарваа нэг зүйлийг хийж байгаагаа үзэн ядаж байгаа бол, түүнийгээ боль.

37.Өвөөдөө үзүүлэх байсан шигээ хүндлэлийг, бяцхан дүүдээ гаргах байсантай адил тэвчээрийг бүх хүмүүст үзүүл.

38.Уучлал гуйх ёстой үедээ уучлал гуй.

39.Тэмдэглэл хөтөл.

40.Сониуч бай. Ямар нэгэн шинэ зүйл сурахаас бүү ай.

41.Шинэ санаа, боломжуудыг үргэлж эрж хайж бай.

42.Ичимхий байх хэрэггүй. Хүмүүстэй танилц. Шинэ хүмүүстэй уулз.

43.Өөрийн чинь тухай юу гэж бодож байгаа бол гэдэг дээр хэт их анхаарлаа хандуулах хэрэггүй.

44.Ухаалаг, урам зоригтой, үзэл бодол нэгтэй хүмүүстэй цагийг өнгөрүүл.

45.Машин жолоодож байхдаа гар утсаа бүү ашигла. Уусан үедээ машин бүү жолоод.

46.Цангасан үедээ ус уу.

47.Уйдсан үедээ бүү ид. Өлссөн үедээ л ид.

48.Өдөр бүр дасгал хөдөлгөөн хий.

49.Өөрчилж чадахгүй зүйлээ тэр хэвээр нь үлдээ. Өөрчилж чадах зүйл дээр анхаарлаа төвлөрүүл.

50.Дуртай ажлаа ол.

51.Илүү их хөдөлмөрлөх тусам, илүү их аз ирнэ гэдгийг сана.

52.Зүрх сэтгэлээ дага. Хэн нэгний хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө амьдралаа бүү үр.

53.Аливаад эрэмбэ дараалал тогтоож, чухлыг нь хийж бай.

54.Аажим аажмаар, бага багаар амжилтаа ахиул.

55.Нөхцөл байдал одоо ямар ч байсан, өөрчлөгдөх л болно гэдгийг хүлээн зөвшөөр.

56.Хийж буй ажилдаа хамгийн сайн нь бай.

57.Биеэ дааж, хариуцлагатай амьдар. Гэхдээ хэт хурдан бүү өтөл.

58.Хэзээ ч чиний бодож байгаа шиг зөв байхгүй гэдгийг ухаар.

59.Чамаар бахархах ямар нэгэн зүйлийг хий, бүтээ.

60.Алдаа гарга, алдаанаасаа суралц, алдаагаа шоолж инээ, цааш үргэлжлүүлэн алх.

Эх сурвалж: http://www.marcandangel.com/2010/11/01/60-ways-to-make-life-simple-again/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53