Ажлын саналыг хүлээж авахаасаа өмнө өөрөөсөө заавал асуух 10 асуулт
2015, 5 сарын 18. 9:200

Та шинэ албан тушаалд ярилцлага өгөхдөө ярилцлагандаа ихээхэн анхаарал хандуулж, өгөгдсөн ажил үүргийг хэрхэн хэрэгжүүлж, хүлээгдэж буй шаардлагыг хэрхэн хангах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Үүний оронд та өөрийгөө болон, ур чадвараа борлуулахад ихээхэн цаг хугацаа зарцуулна.

Гэхдээ шинэ ажил сонгоно гэдэг бол та зөвхөн компаний төлөө юу хийх нь биш, тухайн компани таны мэргэжлийн зорилго өдөр тутмын аз жаргалд тань нийцэж байгаа эсэхийг мэдэх явдал юм. Та ажил дээр 7 хоногт 40 цаг ажилладаг гэвэл тухайн ажил таны цэцэглүүлж чадах ажил мөн эсэхийг мэдэх явдал юм.

Хэрэв тухайн компани болон ажил үүрэг таньд зөв тохирч байгаа эсэхийг мэдэхийн тулд дараах 10 асуултыг өөрөөсөө асуугаарай.

1. Таны тухайн албан тушаалаас хүлээх хүлээлт юу вэ?

Тэрхүү шинэ ажил тань таньд ямаршуухан санагдаж байгааг, нэн ялангуяа эхний гурван сар ямар хүлээлтттэй байгааг мэдэх хэрэгтэй. Тухайн албан тушаалдаа улирал тутмын зорилт тавих нь тухайн ажлын саналыг хүлээж авахаас өмнө өөрийнхөө амжилтыг бүтээх үндэс юм. Хэрэв таниас ярилцлага авч байгаа хүн эсвэл менежер тань таньд тодорхой хариулт хэлэхгүй байгаа бол тухайн албан тушаалд тодорхой хүлээлт байхгүй байж магадгүй гэсэн үг.

Үүнтэй холбогдуулан: Би энэ ажлын байранд ямар томоохон асуудалтай тулгарч болох вэ?

Маш олон ярилцлага авч байгаа хүмүүс таныг тухайн компанид амжилт олж болох эсэхийг үнлэхэд тань тус болох компаний бодлогын талаар шударга хариу хэлэх болно. Хэрэв тэд таньд “Таньд ямар ч асуудал тулгарахгүй” гэж хэлбэл тухайн ажлын саналыг хүлээж авахаасаа өмнө сайн судлах хэрэгтэй байх.

2. Энд ямар хүмүүс амжилтанд хүрэх вэ?

Энэ асуулт зайлшгүй байх ёстой. Ихэнх менежерүүд өөрсдийн байгууллагадаа амжилт олж болох төрлийн хүмүүсийн хялбархан тодорхойлдог. Тэдний хариулт та тухайн байгууллагад сайн тохирох эсэхийг мэдэхэд тань тусална. Та тухайн ажлын байранд тохирох гэж оролдохын оронд тухайн ажлын байранд тохирох хүн мөн эсэхийг эртнээс мэдэх нь чухал.

3. Хувийн болон мэргэжлийн хөгжлийн ямар боломжууд байна вэ?

Компаний хөгжил дэвшлийн тухай судлах нь тухайн байгууллага ажилчдаа хэр зэрэг үнэлдэг вэ гэдгийн дохио юм. Жишээ нь, зарим байгууллагууд мэргэжлийн хөгжлийн сургалтаар хангадаггүй. Зарим нь хурал цуглаанд оролцоход хэтэрхий хатуу дүрэм журамтай байдаг. Ихэнх байгууллагууд хуучны менежментийн загвараар ажилладаг хэмээн нэгэн мэргэжилтэн ярьсан юм.

4. Энэ албан тушаал ямаршуухан бэ?

“Зорилгод чиглэсэн хүмүүс юуны төлөө ажиллаж байгаагаа сайн мэддэг байх нь чухал.” Хэмээн Девалл хэлжээ. Хэрэв та байгууллагын шатаар дээш өгсөх эрч хүчтэй бол резюме-ээ сайжруулж бич. Хэрэв тэнд албан тушаал ахих боломжууд байхгүй бол таны албан тушаалын зорилгын хувьд төгсгөл ч байж мэднэ.

Тухайн ажлын саналыг хүлээж авахаасаа өмнө та ямар нэг зүйлийг тодорхой мэдэхийг хүсч байгаа байх.

5. Компаний соёл ямаршуухан бэ?

Та тухайн ажлын саналыг ажлын уян хатан цагийн хуваарьтай эсэх, нохойгоо ажил дээрээ авчрах боломжтой эсэхийг сонирхож байгаа бол ажилд орохоосоо өмнө компаний соёл ямаршуухан бэ гэдгийг судлах хэрэгтэй. Девалл “Тухайн байгууллага ажил амьдралын тэнцвэрийг хэрхэн хангаж байна вэ, жирийн ажлын өдөр ямаршуухан байдаг вэ гэдгийг асуухыг зөвлөжээ.

Мэдээж хэрэг, та мэргэжлийн бус байхыг хүсэхгүй байгаа биздээ. Тэгвэл та холоос ажиллаж болох эсэх, ярилцлагандаа энгийн байдлаар хувцаслаж болох эсэх талаар асуухыг хүсч болох юм. Гэхдээ таньд дараах энгийн боловч чухал элементүүд хэрэг болно гэдэгт итгэж байна.

Оффисийн соёлын талаар асууж, хариулт аваарай. Аятайхан хувцаслаж, холоос ч гэсэн ажиллах чадвартай байх нь өнөө үеийн сургуулиа төгсөөд хөдөлмөрийн зах зээлд орж байгаа залууст үнэтэй хичээл байх болов уу. Түүнчлэн компаниуд хамгийн шилдэг, ухаалаг, орчин үеийн бодлогуудыг хэрэгжүүлэхийг хичээж байна.

6. Таньд урамшууллын хөтөлбөр бий юу?

“Цалин урамшууллын талаар асуухдаа нэрэлхэх хэрэггүй” хэмээн Бовиц хэлжээ. Тэрээр ажил горилогчдыг ажлын саналыг аман байдлаар болон албан бусаар хүлээж авахаас өмнө үндсэн цалин, урамшуулал болон хувьцааны хөтөлбөр зэргийг дэлгэрэнгүй асуухыг зөвлөж байна. Хоёр тал хоёулаа үнэ цэнийг бий болгож байгаа эсэхийг мэдэх нь чухал. Ингэснээр та өөрийгөө доогуур үнэлж, дутагдалтай талтай юм шиг санагдахгүй..”

Резюме Дели-г үндэслэгч Жозеф Тера “цалин урамшуулал, сар тутмын эрүүл мэндийн болон шүдний зардал, ажлын хувцас болон бусад хөтөлбөрүүдийн талаар асуухаас нэрэлхэх хэрэггүй. Энэ бүхний эцэст цалин урамшуулал таньд хангалттай эсэхийг мэдэх хэрэгтэй.” Хэмээжээ.

7. Та яагаад энд ажиллах дуртай вэ?

Энэ асуултаар нэлээд их зүйлийг мэдэх боломжтой. Ярилцлага авч байгаа хүнээс энэ асуултыг асуухад сайн тохирсон асуулт. Энэ асуултаар та тодорхойгүй зүйлсийг олж мэдэх болно. Асуултанд хариулахаас өмнө завсарлага ав. Яагаад гэвэл хүмүүс тэдний хэлж байгаа үгсэд энгийн хариу үйлдэл үзүүлдэг. Хэрэв ярилцлага авч байгаа хүн асуултанд хариулах цаг зав байхгүй байгаа бол үнэ цэнэгүй гэсэн үг.

Зарим ярилцлага авч байгаа хүмүүс соёлын талаар асуух үед төстэй хариулт өгдөг. Гэхдээ энэ асуултанд сэтгэл хөдлөлийн болон аман хариу үйлдэл үзүүлэх болно. Хэрэв таньд гайхалтай хариулт хэлэхгүй бол та өөрөөсөө бусдаас ялгаатай байж чадах эсэхийг асуу. Бодит байдал дээр ярилцлага авагч та яагаад тухайн компанид ажиллах ёстой вэ гэдгийн учир шалтгааныг зураглаж өгөх болно.

8. Танай компанид ямар үнэт зүйлс чухал вэ?

Компаний үнэт зүйлийн талаар мэдлэгтэй байх нь маш чухал. Тухайн байгууллагад нийтлэг алсын хараа болон хамтран ажиллаж боломжтой ажилчид байгаа эсэх, таны үнэт зүйлтэй нийцэж байгаа эсэхийг мэдэх нь чухал. Хэрэв ярилцлага авч байгаа хүмүүс янз бүрийн хариу хэлбэл тухайн компани тодорхой эрхэм зорилго байхгүй гэсэн үг.

Ур чадварын менежер Жон Флейшауер “Таны хайж байгаа зүйлийг ярилцлага авч байгаа хүн тодорхой жишээгээр ярьж байгаа эсэхийг мэдэх нь чухал. Түүнчлэн тухайн байгууллагын соёл ажилчдын амьдралын мөчлөгийг хэрхэн баталгаажуулж байгаа нь чухал. Өөрөөр хэлбэл, онцгой харилцагчийн үйлчилгээ гэдэг бол соёлын үнэт зүйл. Туслахыг хүсэх эсвэл хэрэглэгчдэд үйлчилж, тэдний эрэлт хэрэгцээг хангахын ач холбогдол нь ажлын байрны тодорхойлолтонд үндсэн шаардлага маягаар багтсан байвал зохино.

9. Энэ компаний тухай топ 5 шинж чанарын талаар та юу гэж бодож байна?

Энэ бага зэрэг дэггүй асуулт мэт боловч хариулт нь таньд тухайн багйууллагад ажиллах эсэх, компани ажилчдаа хэрхэн үнэлж байгаа талаарх ойлголтыг өгөх болно.

“Асуултын хариунуудын нэг нь “Ажилчид” байж болох юм. Хэрэв бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлдэг хүмүүс хариулт өгөхөөс зайлсхийж байгаа бол ажил горилогч компани өөртэй нь харилцах харилцаа хэрхэн нөлөөлж байгааг хараад гайхах болно.

10. Би хаана суух вэ?

Энэ асуулт инээдтэй мэт сонсогдож байж болох ч 7 хоног бүрийн 5 өдрийг өнгөрөөж байгаа ажлын газраа бодитоор харж, компани дээрх амьдралын чанарыг үнэлэх нь чухал. Хаана суухаа асуухгүй байх нь алдаа. Жишээ нь та цонхгүй орчинд нэг өдөр ажиллабал ямар байх вэ? Энэ нь таны хувьд хүсч байгаа зүйл биш байна уу? 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47