Таныг чин сэтгэлээсээ аз жаргалтай болгох шинжлэх ухаанаар батлагдсан 5 арга
2015, 5 сарын 20. 11:010

Та хэн нэгэн эерэг сэтгэлгээний тухай ярьж байхыг сонссон уу? Та довтлохыг хүсч байна уу? Та стресстэй ажилтай байсан үед эсвэл аймшигтай босстой эсвэл орхиж болохгүй хийх ажлын жагсаалттай бол таны бодох ёстой сүүлчийн зүйл бол “Хэрэв би эерэг хандлагатай байсан бол бүх зүйл илүү дээр байсан байх”. Гэхдээ энэ зүйл яаж үнэн байж болох вэ?

Гэхдээ үүнийг анхаарах хэрэгтэй. Хэрэв та тархиа зөв ашигладаг бол та ажилдаа анхаарч чадна.

“Аз жаргалын давуу тал: Ажил дээрх Амжилт, гүйцэтгэлийг тэтгэх эерэг сэтгэхүйн 7 зарчим” хэмээх номын зохиогч Харвардын судлаач, сэтгэл судлаач Шавн Ачор тархин дахь эерэг түвшинг нэмэгдүүлснээр та сайн ажиллаж, илүү аз жаргалтай байдаг талаар бичжээ.

Ачорын хэлснээр аз жаргал, амжилтанд хүргэх уламжлалт аргын тухай ярьжээ. Хэрэв та шаргуу ажиллаж, амжилтанд хүрдэг бол хоцрогдсон мэт санагдаж болох юм. Тасралтгүй шаргуу ажиллаж, дараагийн түвшинд хүрснээр та аз жаргалтай байх гэхээсээ илүү стресстэй болно.

Харин үүний оронд сайн ажиллаж, бүтээлч байж, ухаалаг байх хэрэгтэйг зөвлөж байна. Таны тарих сөрөг, төвийг барьсан эсэл стресстэй байх гэхээс илүү эерэг байх үед тархи илүү сайн ажилладаг байна.

Бид сайхан сэтгэгдэлтэй байх үед бидний тархинд допамин ялгарч, суралцах чадварыг нэмэгдүүлдэг. Хэрэв та хэрхэн аз жаргалтай байхыг шийдвэрлэж чадах бол, бүтээлч, эрч хүчтэй байж чадах бол таны оюун ухаан ч дагаад сайжирна.

Гэхдээ үүнээс нэг асуулт урган гарна. Та хэрхэн эерэг болох вэ?

Тархиа элит тамирчин л гэж бод. Та шинэ ур чадвар, техникийг эзэмшиж, хувь хүний хувьд сайжрахыг хүсч байгаа бол та юу хийх вэ? Дасгал хий.Ачор болон түүний багийнхан таны тархийг дасгалжуулах дусгай дасгалуудыг бүтээжээ. Тэд судалгаанд оролцогчдыг 21 хоногийн турш дасгалжуулж, тэрхүү дасгалынхаа дасгалын үр дүнг шалгахад дээд үр дүнд хүрч чаджээ.

21 өдрийн турш дараах дасгалыг хийж, тархиа шинэчлээрэй. Ингэснээр та сөрөг гэхээсээ эерэг байдалд анхаарна.

1. Таларха

Өдөр бүр талархаж явдаг гурван зүйлсээ бич. Дахин давтах хэрэггүй. Өдөр бүр талархах зүйлсээ олж, өдөр тутмын амьдралдаа сөрөг гэхээсээ илүүтэй эерэг байх дадалтай болох хэрэгтэй. Ачорын судалгаанд оролцсон хүмүүс дасгалыг 10 сараас дээш хугацаанд хийснээр үр ашгийг нь мэдэрч эхэлжээ.

2. Тэмдэглэл хөтөл

Өдөр бүр, урьд өдөр өөрт тань тохиолдож байсан нэг эерэг зүйлийн тухай бич. Энэ нь таныг тухайн нөхцөл байдалд дахин амьдрах боломжийг олгож, таны амьдралд ч бас эерэг нөлөө үзүүлдэг.

3. Дасгал хий

Өдөрт дор хаяж 10 минут дасгал хий. Гүйх, алхах, дугуй унах, усанд сэлэх гэх мэт дуртай төрлөөсөө сонгон идэвхитэй дасгал хий. Сэтгэл хямарсан хүмүүс 10 сарын турш дасгал хийснээр дахиж өвчлөх эрсдэл буурсныг судалгаагаар тогтоожээ. Дасгал хийх замаар сөрөг сэтгэлгээг бууруулж, аз жаргалын хүчин зүйлсээ нэмэгдүүлээрэй.

4. Бясалгал хий

Чимээгүй газар олоод өдөрт дор хаяж 2 минут юу ч хийхгүйгээр амьсгалдаа анхаарал төвлөрүүлээрэй. Өнөөгийн ертөнцөд олон төрлийн ажил хийж байна. энэ маш хэцүү. Гэхдээ та амжилттай хийж байгаа бол та сайн унтаж амрах хэрэгтэй. Ингэснээр стресс буурч, илүү эрч хүчтэй болно.

5. Ухамсартайгаар эелдэг байх дасгал хий

Сайн сайхан амьдрахад өөрийн нийгмийн хүрээлэлд байгаа хүмүүстэй харилцах харилцаа нь бидний амьсгалах хүчилтөрөгчтэй адил чухал зүйл билээ. Аз жаргалын хүчин зүйлсээ тэтгэ.Бусадтай холбогдох энгийн нэг арга бол ухамсартай байж, эерэг мессэжийг хуваалцах явдал юм. Өглөө бүр и-мэйл инбоксоо нээхээс өмнө чин сэтгэлээсээ эерэг байж, амьдралд тань хувь нэмэр оруулж байгаа хүмүст таларх.

Энэ аргаар нийгмийн харилцааг бий болгосноор илүү эерэг дадалтай болж, нийгмийн харилцааг бататгаж, стрессийн хорыг бууруулах явдал юм.

Тэгвэл та үүнийг хийж чадах уу? Та эдгээр 5 аргыг 21 өдрийн турш хэрэгжүүлж чадах уу? Амжилтын гурван томоохон хүчин зүйл бий. Үүнд” Өөдрөг үзлийн түвшин, таны нийгмийн болон нөхөрлөлийн дэмжлэг, стрессийг аюул занал гэхээсээ илүүтэй асуудал, бэрхшээл гэж харах чадвар юм. Дээрхи 5 дасгал таны эдгээр гурван хүчин зүйлд томоохон нөлөө үзүүлдэг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26