​Ажил горилогчдод зориулсан “CANDIDATE” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2015, 5 сарын 22. 11:340

Аливаа байгууллагын өрсөлдөх чадвар, байгууллагын боловсон хүчин, ажилчдын ур чадвараас шуудхан хамааралтай байдаг билээ. Энэ ч утгаараа бизнесийн байгууллагууд хүний нөөцийхөө хөгжилд түлхүү анхаарч, үүнийгээ даган ажил горилогчдод тавигдах шаардлага өндөрсөж байна. Ажил олгогчдийн шаардлага өндөрсөхийн хэрээр хэн түрүүлж өөрийгөө зөв илэрхийлж, таниулж чадсан нь ажилтай болох нь зүйн хэрэг.

Иймээс www.Biznetwork.mn сайт “Монголын Лектор төв”-тэй хамтран Маркетингийн ажилтан, Борлуулалтын менежер, Менежерийн албан тушаалд ажил горилогчдод зориулан CV-гээ зөв бичих , өөрийн ур чадварыг бичгээр оновчтой зөв илэрхийлэх аргууд болон ажлын байрны ярилцаганд ороход тулгардаг асуудлууд, нийтлэг алдаа, амжилттай давах арга замууд, ажлын байран дээрх харилцааны ур чадаврууд зэрэг цогц агуулгуудыг өгөх зорилготой “CANDIDATE” сургалтыг санаачлан зохион байгуулж байна.

Энэхүү сургалтанд хамрагдсан ажил горилогчид дараах давуу талуудыг хүртэх юм. Үүнд:

  • Тухайлсан ажлын байрнуудад шаардагддаг мэргэжлийн ур чадварын тестийг авч BIZNETWORK сайтын хамтын ажиллагаатай компаниудад ажил горилогчийг санал болгох боломж бүрдэнэ
  • Сургалтын үеэр компаниудын хүний нөөц, бусад алба хэлтсийн менежерүүд ажиглагчаар оролцоно
  • Суралцагч өөрийн анкет CV г бичих аргачлалд суралцан, ажлын байрны ярилцлагад бэлтгэх арга хэрэгсэлүүдийг эзэмшинэ
  • Ажил олгогчийн зүгээс авдаг нийтлэг шалгалтууд, асуултуудтай танилцаж өөрийгөө бэлдэх боломж бүрдэнэ.
  • Сургалтын үеэр хүний нөөц, сонгон шалгаруулалтын чиглэлээр ажиллаж буй туршлагатай мэргэжилтнүүд суралцагчдад зөвлөгөө өгч ажиллана.

Сургалт яг одоо Монголын лектор төвийн зааланд зохион байгуулагдаж байна. 

сургалт 2.jpg

Энэхүү саргалтыг цаашдаа тогтмол зохион байгуулах тул сургалтанд хамрагдахыг хүссэн хүн бүрт нээлттэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 70101132 утсаар лавлана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02