Ажилд орох ярилцлагын үеэр таныг барьц алдуулах асуултууд I хэсэг
2015, 5 сарын 26. 8:250

Туршлагатай хүний нөөцийн менежерүүд хамгийн цөөн асуултаар хамгийн их мэдээлэлавах чадвартай байдаг. Тэд маш энгийн асуултаар таны нуухыг хичээж буй мэдээллийг гаргаж ирж чаддаг. Өөрөөр хэлбэл таныг зальдах асуултууд.

Тухайн ажлын байранд нийцэх эсэхийг тодорхойлох мэдээллийг илрүүлэхийн тулд хүний нөөцийн менежерүүд эдгээр асуултуудыг ашигладаг. Ийм төрлийн зарим асуултууд таныг хамгаалалтын горимд оруулдаг ч гол зорилго нь ажил горилогчийг олон түвшинд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг үнэлэхэд чиглэсэн байдаг.

1. Та өөрийгөө нэг үгээр илэрхийлнэ үү?

Тэд яагаад ингэж асуудаг вэ? Энэ асуулт нь таны хувийн зан чанар, өөртөө итгэлтэй байдал зэрэг хэд хэдэн мэдээллийг илрүүлэх зорилготой.

Энэ асуултын гол заль нь юу вэ? Энэ асуулт таны хувьд маш чухал сорилт. Учир нь та ярилцлага авагчийг ямар төрлийн хүн хайж байгааг мэдэхгүй. Өөрийгөө хэт дөвийлгөгч болон өөртөө итгэлтэй байдал, даруухан болон зориг муутай хоёрын дунд маш нарийн ялгаа байдаг. Тийм учраас цөөн үгээр өөрийгөө илэрхийлэх нь бараг боломжгүй.

Тэд ямар хариултыг хүлээж байдаг вэ? Маш болгоомжтой хариул. Хэрэв чи үнэнч, найдвартай хүн хэдий ч та хошин шогийн мэдрэмжээрээ бахархдаг бол хуучныг баримталдаг зангаа илэрхийлсэн нь дээр. Хэрэв чи нягтлан бодогчийн ажилд орохоор ярилцлага өгч байгаа бол таны өөрийгөө илэрхийлэх үг чинь “бүтээлч” биш, хэрэв та уран бүтээлч ажлын байранд шалгуулж байгаа бол та “нямбай” байж болохгүй. Өнөөдөр ихэнхи ажил олгогчид багаар ажиллах чадвартай, дарамттай орчин хүлээцтэй байж чаддаг, сэргэлэн цовоо, үнэнч, найдвартай ажилтныг хайж байна. Эдгээр олон шинжүүдийг бүгдийг нь дурдах боломжгүй ч энэ нь таны өөрийнхөө давуу талыг энэхүү ажлын байранд хамгийн тохиромжтой гэдгийг илэрхийлэх том боломж.

2. Та манайхаас өөр компанид ажилд орох хүсэлт гаргасан уу?

Тэд яагаад ингэж асуудаг вэ? Хүний нөөцийн менежер таныг хэр идэвхитэй ажил хайж байгааг олж харахыг хичээдэг. Түүний дараа бусад компани, ажлын байрны тухай таны сэтгэгдэл болон таны хэр үнэнч хүн болохыг хардаг.

Энэ асуултын гол заль нь юу вэ? Хэрэв чи “энэ бол миний ажилд орохыг хүсч буй ганц ажлын байр” гэж хариулбал энэ нь анхаарлын тэмдэг бий болгоно. Маш цөөн ажил горилогчид ганц ажлын байранд хүсэлт илгээдэг. Тийм учраас ажил олгогч таныг худал ярьж байна гэж сэжиглэнэ. Гэхдээ чи бусад ажлын байрнуудын тухай эерэг сэтгэгдлээ яривал ажил олгогч таныг өөр ажилд орох магадлалтай гэж санаа нь зовно. Бусад ажлын байрны тухай сөрөг утгатай ярих нь ч зөв сонголт биш.

Тэд ямар хариултыг хүлээж байдаг вэ? “Би хэд хэдэн байгууллагад ярилцлаганд орж байгаа. Гэхдээ миний карьерт аль нь илүү тохирохыг шийдэж амжаагүй байна” гэж хариулбал тохиромжтой. Энэ нь эерэг хандлагатай, мөн өрсөлдөгчдийг хамгаалж чадна. Бусад компанийг доош нь хийх эсвэл хэт дөвийлгөх шаардлага байхгүй.

3. Та өөрийн 3 давуу болон сул талыг нэрлэнэ үү?

Тэд яагаад ингэж асуудаг вэ? Ярилцлага авагч энэ асуултаар хамтран ажиллагсадтайгаа гар нийлж ажиллах, ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж чадах эсэх гэх мэт анхаарал тавих асуудлуудыг тодруулахыг хичээдэг. Ажлын байр бүрт тавигдах онцгой шаардлага байдаг. Чиний давуу болон сул талууд энэхүү шаардлагад нийцэх ёстой. Хариултынхаа төгсгөлд чи сул талуудаа засахын тулд эерэг үйлдлүүд хийж байгаа тухайгаа дурдах хэрэгтэй.

Энэ асуултын гол заль нь юу вэ? Тохиромжгүй хариулт өгснөөр та өөрийгөө хорлож болно. Таны давуу талууд тус ажлын байрны онцлог шаардлагад нийцэхгүй ч байж болно. Урьдчилан сайтар бэлд эсвэл “тэсрэх бөмбөг бүхий талбайд газард”.

Тэд ямар хариултыг хүлээж байдаг вэ? Ярилцлага авагч таны давуу тал шинэ ажлын байранд тохиромжтой байж, сул талууд чинь ажилд муугаар нөлөөлөхгүй байхыг хүсдэг. Түүнээс гадна таны өөрийгөө илэрхийлэх чадвар, итгэлтэй байдлыг олж харахыг хичээдэг.

4. Та яагаад энд ажиллахыг хүсч байна вэ?

Тэд яагаад ингэж асуудаг вэ? Ажил олгогч таныг энэ ажлын байрны тухай хэр их судалсан, танд юу нь хамгийн их таалагдаж байгаа болон хэр зэрэг энэ ажлыг хүсч байгааг чинь мэдэхийг хүсч байдаг.

Энэ асуултын гол заль нь юу вэ? Мэдээж та олон шалтгааны улмаас энэ компанийг сонирхож байгаа. Гэхдээ таныг тухайн шалтгаануудыг эрэмбэлж, хэр чухалчилж байгаагаас чинь аль нь танд чухал гэдгийг олж хардаг. “Би хэтэрхий бага цалин авдаг”

“манай удирдлага их хэцүү хүн” гэх мэт шалтгаанууд байж болох ч аль нь ч ярилцагчид таалагдахгүй. Түүнээс гадна энэ асуултаар таныг энэ ажлын байрыг хэр их сонирхож байгааг тань шалгаж болно.

Тэд ямар хариултыг хүлээж байдаг вэ? Хүний нөөцийн менежерүүд таныг тодорхой хугацаа зарцуулан компанийх нь тухай, бизнесийн салбарын тухай судалсан эсэхийг харахыг хүсдэг.Түүнээс гадна тэд энэ ажил таны хувьд үнэнээсээ орохыг хүссэн ажил мөн гэдгийг олж мэдэхийн тулд таны би чадна гэсэн эрч хүч, хүсэл эрмэлзэл, та энэ байгууллагад өөрийн хувь нэмрийг оруулж чадах эсэх, байгууллагын зорилго алсын харааг зөв ойлгож нэгэн зүгт алхаж чадах эсэхийг чинь мэдэхийг оролддог.

5. Та яагаад одоогийн ажлаасаа гарах гэж байгаа вэ?

Тэд яагаад ингэж асуудаг вэ? Таны ирээдүйн дарга таны сул талыг хайж байна, ялангуяа та олон ажил солисон бол. Одоогийн болон өмнөх ажлуудаасаа яагаад гарсан шалтгааны олж мэдэхийг хичээх болно.

Энэ асуултын гол заль нь юу вэ? Хэн ч дургүй ажлынхаа тухай болон яагаад гарсан тухайгаа ярих дургүй байдаг. Хэрэв дипломатаар хариулж чадахгүй бол цаашид үргэлжлэн гарч ирэх асуултуудад бүдэрч, ажилд орох магадлал чинь үгүй ч болж мэднэ.

Тэд ямар хариултыг хүлээж байдаг вэ? Тэд таныг өөрийн ур чадварт тохирох илүү өөрийгөө сорьсон ажлын байрыг хайж байгаа гэдгийг сонсохыг хүсдэг. Хүний нөөцийн мэргэжилтнүүд таны шинэ ажилдаа орж өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг тэсч ядан хүлээж байгааг сонсохдоо үргэлж баяртай байх болно.

6. Таны хамгийн их бахархаж явдаг ажил юу вэ?

Тэд яагаад ингэж асуудаг вэ? Ярилцлага хийгч ингэж асуухдаа таны юунд хүсч тэмүүлдэг, юуг хамгийн сайн хийж чаддаг, хийсэн ажилдаа итгэлтэй эсэхийг чинь сонсохыг хүсдэг. Өөрийн бахархаж явдаг төслийн ажлаа хэрхэн танилцуулж байгаа тань тухайн төслийн ажилтай адил чухал ач холбогдолтой. Та өмнөх ажлынхаа тухай хэр итгэлтэй ярьж байна ирээдүйн ажлаа мөн тийм эрч хүчээр хийх болно гэж ажил олгогч боддог.

Энэ асуултын гол заль нь юу вэ? Менежерүүд энэ ажлыг таны хамгийн их хийхийг хүсдэг ажил, ирээдүйдээ энэ чиглэлээр ажиллана гэж ойлгодог. Гэхдээ та энэ хэсэг олон төрлийн ажил, ур чадварын тухай сонирхлоо оруулж ярих нь зүйтэй, тэгэхгүй бол тэд таныг хэт нэг талыг барьсан, хязгаарлагдмал сэтгэлгээтэймэт сэтгэгдэл төрүүлж магадгүй.

Тэд ямар хариултыг хүлээж байдаг вэ? Хүний нөөцийн менежерүүд таны бусдын өмнө урам зоригтой, эерэг эрч хүчтэй, өөртөө итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлэх чадварыг олж харахыг хичээдэг. Гэхдээ өөрийн амжилт, давуу талуудаа товч тодорхой илэрхийлэхэд анхаараарай.

Үрэглжлэлийн ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41