Ажилд орох ярилцлагын үеэр таныг барьц алдуулах асуултууд II хэсэг
2015, 5 сарын 26. 13:590

7. Ямар төрлийн дарга, хамтран ажиллагчидтай хамгийн амжилттай болон амжилтгүй ажиллаж байсан бэ?

Тэд яагаад ингэж асуудаг вэ? Ярилцлага авагчид таныг хүмүүстэй харилцахдаа асуудалтай эсэхийг олж тодорхойлохыг хичээж байна.

Энэ асуултын гол заль нь юу вэ? Та ийм төрлийн асуултанд хариулахдаа сэтгэлийн хөдлөлөө нууж чадахгүй бол хэн нэгэнтэй үүсгэсэн амжилтгүй харилцаагаа хүлээн зөвшөөрөх эрсдлийг бий болгоно. Мөн ирээдүйн удирдлагынхаа тухай санамсаргүй үг алдах боломжтой. Магадгүй та “манай дарга хэтэрхий их уулзалт хурал зохиодог байсан учир би ажлаа хийж амждаггүй байсан” гэж ярих үед ярилцлага авагчийн царай улайж байвал та буруу цэгээ онолоо гэсэн үг.

Тэд ямар хариултыг хүлээж байдаг вэ? Тэд давуу талыг тань л сонсохыг хүсч байгаа. Энэ тохиолдолд эерэг хариултаасаа эхлэж, сул талуудаа бууруулж ярих хэрэгтэй. Та асуултыг булзааруулж өнгөрөөж болохгүй гэхдээ өөрийн бүх зан чанараа тоочих цаг нь биш. Харин өөрийн онцлог шинж чанаруудаа ерөнхийд нь ярьж, олон төрлийн хүмүүстэй уян хатан хамтран ажиллах чадвартайгаа харуул.

8. Та өөрийн бизнесээ эхлүүлэх талаар бодож байсан уу?

Тэд яагаад ингэж асуудаг вэ? Ажил олгогч танд өөрийн компанийг үүсгэн байгуулах нууцлагдсан хүсэл байгаа эсэхийг шалгаж байгаа хэрэг. Ямар ч компани ийм хүсэлтэй ажилтныг хүсэхгүй, ажилтныхаа сургалт хөгжилд зарцуулсан цаг хугацаа, мөнгө хий дэмий зарцуулагдах вий гэж эргэлздэг.

Энэ асуултын гол заль нь юу вэ? Ихэнх хүмүүс хэзээ нэгэн цагт өөрийн бизнестэй болох талаар бодож үзсэн байдаг. Энэ их зальтай асуулт. Учир нь та өөрийн эрхгүй тэр нэгэн цагт мөрөөдөж байсан бизнесийнхээ тухай ярьж байгаад өөрөө өөртөө босс байх хүслээ хэтэрхий хүсэл тэмүүлэлтэйгээр ярьснаар ажил олгогч таныг компаниа байгуулах хүсэлтэй гэж ойлгон тэдний хувьд эрсдэлтэй сонголт болж хувирна.

Тэд ямар хариултыг хүлээж байдаг вэ? Тэдэнд хэзээ нэгэн цагт хувийн бизнесээ эхлүүлэх талаар бодож байснаа хэлэх нь зүйтэй. Хэрэв өмнө нь ингэж бодож үзсэн, туршаад үзсэн бол энэ нь танд давуу тал бий болгоно. “Би хэзээ ч энэ талаар бодож байгаагүй” гэх хариулахаас өмнө туршаад үзчихсэн нь хавьгүй дээ хариулт болно.

Та хамт олны нэг хэсэг болон ажиллах хүсэл сонирхлоо илэрхийлэх сайхан боломж энд гарч байна. Та магадгүй компани удирдах гэхээсээ илүү аль нэг салбар хэсэгт ажиллах сонирхолтой бол түүнийгээ илэрхийлж, цаашлан тэдний компанид яагаад ажиллахыг хүсч байгаагаа ярих боломжтой.

9. Та хүссэн компанидаа ажиллах боломжтой байсан бол хаана ажиллах байсан бэ?

Тэд яагаад ингэж асуудаг вэ? Тэд таныг тэдний компанид ажиллах хүсэль тань хэр үнэн сэтгэлээсээ болохыг шалгаж байгаа юм. Энэ асуулт карьерээсээ хазайсан ажил горилогчийг сонгон шалгаруулалтаас хасахад тусладаг.

Энэ асуултын гол заль нь юу вэ? Та харилцан ярианд автаад санаандгүй зарим хүндэтгэж явдаг байгууллагынхаа тухай ярих магадлалтай. Ингэснээр өөрийнхөө тухай эргэлзээг бий болгох сөрөг нөлөөтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Тэд ямар хариултыг хүлээж байдаг вэ? Ярилцлага хийгч таны хамгийн их ажиллахыг хүссэн компани мөн эсэхээ мэдэхийг хүсч байна. Хамгийн тохиромжтой хариулт “Яг үнэндээ би маш олон компанийг судалж үзсэн, танай компани миний сонирхож байгаа ажлын газарт хамгийн их тохирч байгаа. Танай компанийн энэ салбар хийж буй ажлууд надад их таалагддаг, би түүнд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна.”

10. Та маргааш гэхэд 5 сая доллар хожвол юу хийх вэ?

Тэд яагаад ингэж асуудаг вэ? Танд мөнгө хэрэггүй үед ч гэсэн та ажиллах хүсэлтэй байх уу гэдгийг олж мэдэхийг хичээж байна. Энэ асуултанд өгөх таны хариулт ажил олгогчид таны ажил хийх хүсэл шалтгаан, ажлын ёс зүйн талаар мэдээллийг өгөх болно. Түүнээс гадна таныг их хэмжээний мөнгийг хадгалах уу үрэх үү гэдгийг мэдэх сонирхолтой. Энэ нь таныг мөнгөтэй хэрхэн харьцдаг, хувь хүний хувьд хэр төлөвшсөн болохыг харуулдаг.

Энэ асуултын гол заль нь юу вэ? Ажил мэргэжилтэй холбоогүй асуулт нь таны тайван байдлыг алдагдуулж, урхинд оруулж чаддаг. “Энэ ажилтай холбоогүй асуултаар юу мэдэхийг хүссэн юм бол”. Хамааралтай ч бай хамааралгүй ч бай тодорхой хугацаанд хариултаа бодож тайван байдалтайгаар хариултаа үргэжлүүлэх нь чухал.

Тэд ямар хариултыг хүлээж байдаг вэ? Тэд таныг хийж байгаа ажилдаа дуртай учраас үргэжлүүлэн ажиллана гэсэн хариултыг хүсч байдаг. Түүнээс гадна мөнгөтэй хариуцлагатай ханддаг гэдгээ харуулах нь тэдний мөнгийг ч мөн ухаалаг зарцуулна гэдгээ илэрхийлж буй хэрэг юм.

11. Та яагаад удаан хугацаанд ажил хийгээгүй вэ?

Тэд яагаад ингэж асуудаг вэ? Ярилцлаг авагчид төрөлхийн сэжигч хүмүүс. Та гэмгүй гэдгээ баталтлаа гэмтэн байдаг. Энэ нь тан руу довтолж буй мэт сэжиг төрүүлэх асуулт. Та ажиллах сонирхолгүй, ур чадвар муутай эсвэл өмнөх ажил олгогчтойгоо асуудалтай гэх мэт олон сэжигтэй таамаглалууд бий.

Энэ асуултын гол заль нь юу вэ? Энэ асуулт ердөө таны уян хатан байдлыг шалгах зорилготой. Өгөөшөнд оролгүй тайван байдлаа хадгалж, бодит байдлаа хэлэх хэрэгтэй.

Тэд ямар хариултыг хүлээж байдаг вэ? Хүний нөөцийн менежер таны ажилгүй үедээ ч идэвхитэй байдлаа алдаагүй гэдгийг мэдэхийг хүсдэг. Тохиромжтой хариулт “Би ажил хайж ярилцлаганд орж байсан. Гэхдээ олон ажлын байр солихыг хүсдэггүй учир хамгийн тохиромжтой ажлаа олох гэж хичээсэн.” Эсвэл “Би идэвхитэй ажил хайж байгаа. Энэ хугацаанд мэргэжлийн ур чадвараа сайжруулахын тулд курс дамжаа, сургалт, олон нийтийн сүлжээг ашиглаж байгаа.”

Та хариуцлагатай хүн гэдгээ харуул. Ажилгүйдлийн түвшин, зах зээлийн байдал гэх мэт бусдад бурууг бүү тох. Энэ нь таныг тус компанид хэр идэвхитэй, хүсэл эрмэлзэлтэйгээр өөрийн хувь нэмрээ оруулж чадахыг тодорхойлно.

12.Та энэ ярилцлаганд хэрхэн цаг гаргаж чадсан бэ? Таны дарга таныг хаана байгаа гэж бодож байгаа вэ?

Тэд яагаад ингэж асуудаг вэ? Ярилцлаг авагч таныг чухал ажлыг хэрхэн эрэмбэлдэгийг олж харахыг хичээж байна. Таны одоогийн ажил дээрх зуршил таны ирээдүйн ажилдаа ч баримтлах зуршил гэсэн үг. Мөн тэд боссдоо үнэнийг хэлэх боломжгүй хэцүүхэн асуудлын үед хэрхэн зохицуулдагийг тань мэдэхийг хүсдэг. Хамгийн тохиромжтой нь ярилцлага таны завсарлагааны цагаар явагдажбайгааг хэлэх нь чухал.

Энэ асуултын гол заль нь юу вэ? Асуултын цаад утга нь “Даргынхаа араар нууцаар ажил хайх ямар байна?” Ажилтай ажил хайгчдад энэ маш эвгүй асуулт.

Тэд ямар хариултыг хүлээж байдаг вэ? Та үргэлж ажлаа нэгдүгээрт тавьдаг, ярилцлагын цагийг ажлынхаа дараа, цайны цагаар, амралтын өдрөөр эсвэл чөлөө авсан үедээ товлодог гэж хариулах нь ухаалаг хариулт болно. Хэрэв “таны дарга таныг одоо хаана байгаа гэж бодож байгаа вэ?” гэж тодорхой асуувал би өвчтэй гэж чөлөө авсан гэж хэлж болохгүй. Харин түүний оронд “манай дарга надад тодорхой хугацааны чөлөө өгсөн, шалтгааныг нь тэр асуудаггүй. Тэр зөвхөн миний ажлын үр дүнд л анхаарал тавьдаг” гэж хариулах нь оновчтой.

Өмнөх зөвлөгөөг ЭНД дарж уншина уу. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25