Ямар амжилтыг CV-ндээ оруулах хэрэггүй байдаг вэ?
2015, 5 сарын 27. 7:570

Хүчирхэг амжилтуудаа CV-ндээ оруулах нь таны ажлын ёсзүй, ямар нэг үр дүнд хүрэх ур чадварыг харуулж чадна. Гэхдээ зарим амжилтуудыг оруулахгүй орхих нь зөв. Дараах зүйлсийг оруулахаасаа өмнө хоёр удаа бодоод үзээрэй.

Хэтрүүлэг

Ямар нэг зүйл хэтэрхий сайн сонсогдвол магадгүй л юм гэж бид хэлдэг шүү дээ. Тийм учраас ажил олгогч нар таны гаргасан топ амжилтуудыг чинь уншиж байхад үнэмшилгүй санагдаж болох юм. Жишээ нь борлуулалтын ажилтан компани нь 2 саяын борлуулалттай байхад 10 саяын борлуулалт хийдэг гэж хэлж болохгүй шүү дээ. Мөн сүлжээний администратор 50,000 хэрэглэгчтэй сүлжээний дэд бүтцийг 7 хоногийн дотор хийсэн гэж худлаа ярьж болохгүй. Хэрэв таны амжилт хэт хөөрөгдсөн, хэтрүүлэгтэй бол CV-ндээ оруулах хэрэггүй.

Сайжруулсан зүйлс, чанарыг 100% нэмэгдүүлсэн эсвэл алдаа, эндэгдлийг 0 хүртэл бууруулсан бол илүү ач холбогдолтой сонсогдох учраас илүү нарийн тоо хэмжээ, хувь хэмжээг ашиглах хэрэгтэй.

Гэхдээ та үнэхээр сайн хийсэн бол яах вэ? Тийм бол амжилтаа оруул, гэхдээ түүнийг баталгаажуулах сонингийн нийтлэл, дарга удирдагчаасаа үр дүнг нотлох ишлэл оруулж болно.

Хамааралгүй зүйлс

Та өөрийн бахархдаг амжилтуудаа оруулахгүй байх нь хэцүү боловч таны одоогийн албан тушаалын зорилгод огт хамааралгүй бол оруулахгүй байсан нь дээр.

“Таны CV яг л Google-ийн хайлтаар гарч ирдэг тэргүүлэх зэргийн вэбсайт шиг хамгийн их холбоо хамааралтай мэдээллийг агуулж байх хэрэгтэй” гэж нэгэн CV-ний мэргэжилтэн хэлсэн байдаг. Та CV-гээ тухайн ажил олгогчдоо л тохируулж бич, битгий хувийн үзэмжээр бич.

Хэрэв та анх удаа ажилд орох гэж байгаа ажил хайгч буюу ажил солигч бас тухайн ажилтай холбоотой нэг их амжилт байхгүй бол таны шинэ ажлын салбарт амжилттай ажиллаж чадах боломжийг батлан харуулах хөрвөх ур чадваруудаа оруул.

Эртний түүх

CV бичих нь таны намтар бичихтэй адил зүйл биш. Ихэнх ажил олгогч нар 10-15 жилийн доторх ажил, албан тушаалын тухай л сонирхдог. Хэрэв та 1990-ээд оны дунд үе ба түүнээс эрт үеийн амжилт бүрийг дэлгэрэнгүй оруулах гэж байгаа бол CV-гээ мэргэжлийн редакторын нүдээр харах хэрэгтэй.

Дээр үед хийсэн байсан ажлуудаа дурдах нь зүгээр боловч “ Эрт үеийн ажил” гэсэн хэсэг үүсгээд таны ажлын дараалал, амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллээ бичих нь ихэнхдээ хэрэггүй байдаг аж.

Шударга бус мэдээлэл

Таны талаар хэтэрхий хувийн зүйлийг чинь харуулах амжилтаа оруулах эсэхээ шийдэх хэрэгтэй. Хэрэв амжилт нь шашин шүтлэг, угсаа гарвал, нас гэх мэт хүчин зүйлийг илтгэж байгаа бол амжилтаа тодорхойлох сонголтот аргыг олох хэрэгтэй.

Жишээ нь: Хэрэв та улс төрийн эсвэл шашны байгууллагын лидер бол байгууллагын нэрийг дурдахгүйгээр амжилтандаа анхаарал хандуулан орон нутгийн зөвлөгөө өгөх байгууллага эсвэл үйлчилгээний группт ажилладаг гэдгээ ирээдүйн ажил олгогч нарт хэлж болох юм. Мэдээж хэрэг, энэ бол маш хувийн шинжтэй зүйл учраас дэлгэрэнгүй байдлаар оруулах эсэхээ шийдвэрлэж болох юм. Хэрэв та тодорхой хугацаагаар ажилгүй байсан бол, энэ цаг хугацаа таныг хүссэн ажилдаа ороход чинь тусалсан бол CV-ндээ оруулж болно.

Өөрөөр хэлбэл, CV-ний үндсэн зорилго бол ярилцлагыг амжилттай болгох гэдгийг санах хэрэгтэй. Ямар нэг шашны байгууллага буюу улс төрд гаргасан амжилтыг оруулахгүй байх нь зөв гэнэ.

Өмчлөгчтэй мэдээлэл

Таны амжилтын талаар тоон мэдээлэл оруулах нь чухал боловч компаний нууц мэдээллийг оруулахгүй байх хэрэгтэй. Амжилтууд нь орлогын хэмжээ, үйлдвэрлэлийн арга, бизнес ба маркетингийн төлөвлөгөө буюу ямар нэг байгууллагын худалдааны нууцад хамаарах мэдээллийг агуулахгүй байвал зохино.

Нууц мэдээллийг задруулахгүй байх тэнцвэртэй аргыг олох хэрэгтэй. Жишээ нь: борлуултын хэмжээг тоон дүнгээр илэрхийлэхийн оронд хувь хэмжээгээр илэрхийлж болно.
Гэхдээ тухайн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй жилийн тайлан мэдээнээс харж болохоор байвал оруулж болох ч компаний хувийн чанартай зүйлийг оруулбал ирээдүйн ажил олгогч нар өмчлөгчтэй мэдээллийг задруулсан гэж шүүмжлэх болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41