Хүсэл тэмүүллээ дагахад тань туслах 30 эшлэл
2015, 5 сарын 27. 9:330

Юу ч тохиолдсон байсан, хүрэхийг хүсч буй газраасаа хэдий хол байсан ч, юутай ч зорьсондоо хүрч чадна гэдэгтээ үргэлж итгэ. Бүх зүйл сайхан болно, хүсч буй зүйл маань өнөөдөр биш ч, өөр нэгэн өдөр заавал биелэнэ гэсэн хатуу итгэлтэй бай.

  1. Хүн гэдэг өөрийг нь уусгаж, чөлөөлж, сорьж, утга учир, баяр хөөр, хүсэл тэмүүлэл өгч байгаа зүйлийг хийж эхэлсэн цагт л өөрийн асар өндөр ур чадвараа нээн илрүүлж чадна. 
  2. Энэхүү тансаг гариг дээр амар амгалан, ухаан саруул амьдрахад туслах нэг зүйл бол, утга учир, үнэ цэнэ бүхий зүйлсийг амжилттайгаар гүйцэлдүүлэх, гараа оролцуулж байгаа газар бүртээ оюун санаагаа хамт ажиллуулах явдал юм.
  3. Хийж буй ажлаа таньж мэдээд, бүхий л зүрх сэтгэлээ, өөрийгөө бүрэн дүүрэн зориулах нь чиний ажил.
  4. Зохиолч бичдэг. Хэрэв зохиолч болохыг хүсч байгаа бол, бич. Энэ ухагдахуун бүхий л хүрээнд ижил үйлчилнэ.
  5. Амьдралд байх шаардлагатай зүйл бол ажил хөдөлмөр. Харин тухайн ажлыг хийхэд нүүрэн дээр чинь инээмсэглэл тодорч байгаа бол, ажил мэт дарамттай санагдахгүй.
  6. Хэрэв ажлаа тоглоом наадам мэт болгож чадвал, хүнд хэцүү ажил ч амар хялбар болно. Дуртай зүйлээ хийхийн үнэ цэнийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй.
  7. Хүмүүс юу ч гэж байсан, дуртай зүйлээ тууштайгаар үргэлжлүүлэн хий. Хэзээ нэгэн цагт хийж буй зүйлийг чинь үнэлж, магтан сайшаах хэн нэгэн гарч ирэх л болно.
  8. Хэдий их мөнгө оллоо гээд аз жаргалтай болохгүй. Хийж байгаа ажил чинь л түүнд хүргэх үүдийг нээнэ.
  9. Энэ дэлхий дээрх хамгийн сайхан мэдрэмж бол дуртай зүйлээ хийгээд цалин авах.
  10. Бүү энгийн бай. Энгийн хүмүүс ажилдаа зориулж хувцаслаж, дургуй ажилдаа очихын тулд машин авдаг нь гашуун үнэн.
  11. Таны хүсэл мөрөөдөл ямраас үл шалтгаалан, амжилтын нууц гэж оршдоггүй. Зүгээр л шаргуу хөдөлмөрлө, хүмүүсийн амьдралд бодит үнэ цэнийг нэм.
  12. Бид хүсэл тэмүүллээр дүүрэн, утга учиртай амьдралд төвлөрөх үедээ, өөрөө ч мэдэлгүй урам зориг цацруулж, түгээж байдаг. Хүн мөрөөдлөө дагаж, шинэ зүйл туршиж, амьдралдаа эрс өөрчлөлт хийж эхлэхэд, түүнээс оргилж буй эрч хүчийг нь ойр тойрных нь бүхий л хүмүүс мэдэрч байдаг; нэг их удалгүй тэд ч өөрсдийнхөө хувьд өөрчлөлт хийж, бусдыг ч мөн үлгэрлэн дагуулах болно.
  13. Хэзээ ч шалтаг бүү зохио, учир нь шалтаг гэдэг бол чамайг өөртөө үнэнч биш гэдгийг чинь нотлох худал хуурмагийн илэрхийлэл. Түүнчлэн амьдралд амар хялбар замыг бүү эрэлхийл. Амьдралаа энгийн байлга, зорилгынхоо төлөө хөдөлмөрлө, өөртөө болон өрөөл бусдад хүндлэл үзүүл, үнэнч ханд.
  14. Зорилго бол чамайг аялалд гаргах шалтгаан. Хүсэл тэмүүлэл бол замыг чинь гэрэлтүүлэх бамбар.
  15. Зөвхөн хүсэл тэмүүлэл, агуу их хүсэл тэмүүлэл л зүрх сэтгэлийг чинь агуу зүйл рүү чиглүүлнэ.
  16. Хэрэв бүхий л зүрх сэтгэлээ зориулж чадахгүй байгаа бол, хийхээ больсон нь дээр.
  17. Хүсэл тэмүүлэл, мэдлэг чадвар хоёр хамтдаа ажиллавал, эцсийн үр дүнд нь урлагийн гайхамшигт бүтээл бий болдог.
  18. Мөрөөдлийнхөө ертөнцөд амьдардаг хүмүүс байдаг, бодит ертөнцөд амьдардаг хүмүүс байдаг. Мөн мөрөөдлийн ертөнцөө бодит болгон хувиргадаг хүмүүс ч байдаг.
  19. Чиний хувьд амжилт гэдэг юу болохыг тодорхойлоод, түүнийхээ араас яв.
  20. Амьдралд нүдийг чинь булаах зүйлс олон, харин сэтгэлийг чинь булаах нь цөөн.
  21. Хэрэв үнэхээр хийхийг хүсч байгаа бол, хүмүүс юу ч гэж байсан, түүнийхээ араас яв. Мөрөөдөл ингэж л биелэдэг юм.
  22. Магтаал сайшаалын төлөө бус, учир шалтгаан, үнэ цэнийн төлөө ажилла. Гайхуулахын төлөө биш, илэрхийлэхийн төлөө амьдар.
  23. Аз тохиолоор биш, сонголтоороо амьдар. Шалтаг бус, өөрчлөлтийг хий. Овжин зальхай биш, хичээл зүтгэлтэй бай.Өрсөлдөх гэж биш, сайжрах гэж ажилла. Бусдын элдэв бодлыг биш, өөрийнхөө дотоод дуу хоолойг сонс.
  24. Амжилт гэдэг мэдлэг чадвар, сонголтоос ихээхэн шалтгаалдаг. Чадвар дутмаг байгаагийн шалтгаан нь түүний төлөө хэр их сэтгэл гаргаж, хичээнгүй зүтгэснээс хамаардаг.
  25. Хэрэв ямар нэгэн зүйлийн төлөө маш шургуу ажиллаж, минут бүрийг үнэлж, хайрлаж байгаа бол, бүү зогс. Учир нь чи ямар нэгэн гайхалтай том зүйлийг аль хэдийн бариад авчихсан байна. Хүсэл тэмүүллээрээ хөглөгдсөн үед ямар ч хүнд ажил хүнд байхаа болино.
  26. Амьдралын хамгийн сайхан нь амь зуухдаа биш, хүсэл тэмүүлэл, хэв маяг, энэрэл нигүүлсэл, өгөөмөр зан, хошин шогийн мэдрэмж, сайхан сэтгэлээ байнга өнгөлөн хөгжүүлэхэд байдаг.
  27. Хичнээн удаа бүтэлгүйтсэн ч “ҮГҮЙ ЭЭ, чи хараахан гүйцээгээгүй байна. Дахиад босох хэрэгтэй!”гэсэн дуу хоолой дотроос чинь сонсогдож байгаа бол, энэ нь хүсэл тэмүүлэл, эр зоригоос чинь гарч буй дуу юм.
  28. Заримдаа санаа зовох, гайхах, эргэлзэхээ болих хэрэгтэй. Магадгүй чиний төлөвлөснөөр биш байж болох ч, үр дүн нь хүссэнээр чинь болно гэдэгт зүгээр л итгэх хэрэгтэй үе бий.
  29. Хүсэл тэмүүллээр хөглөгдөн хийж буй ямар ч ажил, хичнээн удаан хугацаа зарцуулагдаж байсан ч, хэзээ ч цаг үрсэн, дэмий зүйл байдаггүй.
  30. Амьдрал богинохон. Хэрэв хүсэл мөрөөдлөө дагаж, өөрт үнэ цэнэтэй зүйлсийг хийх ёстой цаг мөч гэж байдаг бол, тэр нь ЯГ ОДОО.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
12
3
1
1
1
0
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26