Суугаа хэв маяг таныг хөнөөж байна
2015, 5 сарын 27. 14:570

Дасгал хөдөлгөөн хийдэг байсан ч, суугаа хэв маяг таныг хөнөөж байна. 

Хүн төрөлхтөн бол суугаа бодгаль биш. Бидний өвөг дээдэс өдөр тутамдаа ан агнаж, оромж сууцаа барьж, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг байсан. Харин бид хувьсан өөрчлөгдсөөр л. Өдөр тутмын амьдралаа амар хялбар болгохын тулд янз бүрийн арга, технологиудыг бий болгосоор л. Зурагтынхаа сувгийг солимоор байвал, удирдлаганыхаа хэдэн товч л дарчихна. Дэлгүүр хэсмээр санагдвал, хэдэн вэб ухна. Хаа нэгтээ очих болбол, машинаа асаагаад л явчихна.

Бидний ая тухын төлөө гэгдэх, суугаа байдалд уруу татах зүйлсийг л судлан, бүтээн бий болгосон ийм л ертөнцөд бид амьдарч байна. Гэхдээ нэг муу мэдээ дуулгая – хэт их суух нь таны насыг богиносгодог. Үүнээс ч долоон дор мэдээ гэвэл, зүрхэнд учруулдаг хор нөлөөг нь дасгал хөдөлгөөнөөр ч арилгах боломжгүй юм байна.

2011 онд Америкийн хорт хавдрын нийгэмлэгээс явуулсан судалгаанд 120.000 гаруй хүн 14 жилийн турш хамрагдсан бөгөөд, өдөрт 6 –аас дээш цаг суудаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг 3 –аас бага цаг суудаг хүмүүстэй харьцуулахад, нас баралтын түвшин нь судалгааны явцад тус бүртээ 20% болон 40% байжээ.

Annals of Internal Medicine сэтгүүлээс хөдөлгөөний дутагдал болон наслалтын хэмжээний хоорондох хамаарлын талаарх нийт 47 судалгааг нэгтгэн, дүгнэлт хийхэд, үр дүн нь мөн дээрх судалгааны үр дүнтэй ижил гарчээ. Өдрийн ихэнх цагийг суугаа байдалтай өнгөрөөдөг хүмүүс, бага хугацаагаар суудаг хүмүүстэй харьцуулахад, 2 –р төрлийн чихрийн шижин, хорт хавдар, зүрх судасны өвчин, болон суугаа хэв маягаас үүдэлтэй бусад өвчлөлүүдээс болж эрт нас барах магадлал 24% -аар их болохыг судлаач тогтоосон байна.

Удаан сууснаар миний биед яг яаж нөлөөлнө гэж, гэж та асуух байх.

  • Таныг суугаад эхлэхэд л бие махбодид дараах процесс явагддаг....

Хөлний булчингууд зогсонги байдалд орно. Ингэснээр бүхий л цахилгаан идэвхи байхгүй болно гэсэн үг. Мөн шатаасан энергийн хэмжээ минут бүрт 1 болтлоо буурч, биен дэх өөхийг задалдаг ферментүүд маш их хэмжээгээр унадаг байна.

  • 2 цаг суусны дараагаар:

Артерийн судсанд бөөгнөрөл үүсгэх шалтгаан болдог муу холестеролыг зайлуулахад тусалдаг сайн холестеролийн түвшинг 20% болтол унагадаг.

  • Бүхэл бүтэн 24 цаг суусны дараагаар юу тохиолдоно гээч...

Цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулины хэмжээ 24% болтол унах ба, ингэснээр чихрийн шижин тусах магадлал маш өндөр болдог байна.

Бас нэгэн харамсалтай зүйл нь, өдөр тутам удаан хугацаагаар сууснаас хүний биед үүссэн хор уршгийг хангалттай дасгал хөдөлгөөн хийгээд ч арилгах боломж мөхөс байдаг байна. Тэгвэл шийдэл нь юу гэж?

Эрүүл мэндийн экспертүүд их энгийн зөвлөгөөг өгч байна: өдөрт хэдэн цаг сууж байгаагаа тэмдэглээд, тухайн хугацааг өдөр бүр бага багаар багасгах зорилго тавь.

Хэрэв суугаа ажил хийдэг бол, 30 минут тутамд ядаж нэг минутын турш босч зогсох, алхах гэх мэтээр хөдөлгөөн хий.

Эх сурвалж: http://www.stethnews.com/0117/stand-up-before-you-read-this-sitting-for-a-long-time-is-killing-you/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04