Яагаад шийдвэр гаргахад хэцүү байдаг вэ? Хялбархан шийдвэр гаргах 5 нууц
2015, 6 сарын 11. 8:140

Та томоохон компанид эсвэл захирлыг нь хувь хүний хувьд мэдэх жижиг компанид ажилламаар байна уу? Та хотод ажилламаар байна уу? Эсвэл хөдөө ажилламаар байна уу? Та гүйцэтгэл нь муудаж байгаа ажилтнуудаа халмаар байна уу эсвэл тэдэнд илүү их боломж олгомоор байна уу?

Та том, хүнд хэцүү шийдвэрүүдийг амьдралынхаа туршид гаргана. Заримыг нь хялбархан гаргадаг бол зарим асуудлыг хялбар шийдэж чаддаггүй. Санал гаргаж, нэг зүйлийг удаан шийдвэрлэж, стресстэй ч таны гаргасан шийдвэр нь зөв байж болох юм.

Харамсалтай нь хэнд ч том шийдвэр гаргахад хэцүү байдаг бөгөөд хялбархан ойлгох хэрэгтэй болдог. Та том шийдвэрүүд гаргахдаа үргэлж хэцүү байдаг уу? Хэрэв та тухайн томоохон шийдвэрүүд хэцүү болохыг ойлговол таныг хялбархан байлгах , стресс багатайгаар шийдвэр гаргах стратегийг хөгжүүлж чадна.

Яагаад бүхий л том шийдвэрүүд хэцүү байдаггүй вэ?

Нэгдүгээрт, та бүхий л том шийдвэрүүд хэцүү байдаггүйг ойлгох хэрэгтэй. Бидний амьдралдаа гаргадаг хамгийн хэцүү шийдвэрүүд тэдгээрийн цар хүрээнээс болж, жишээ нь хаашаа чиглэх вэ гэдэг томоохон шийдвэр таны амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг. Томоохон нөлөө үзүүлэх шийдвэр гаргах хэцүү байдаг.

Энэ бол тохиолдол биш ч бүхий л томоохон шийдвэрүүд хэцүү байдаггүй. Жишээ нь, та гэмт хэргийн гаралт багатай, халуун дулаан уур амьсгалтай, өндөр цалинтай, амьжиргааны өртөг багатай, бүхий л зүйлс нь тэнцвэртэй тийм газар луу нүүхийг хүсч байна уу? Шийдвэр тодорхой байх хэрэгтэй. Шийдвэрүүдийн чанарыг цар хүрээнээс үл хамааран харьцуулах хэцүү байдаг. Маш олон шийдвэрүүд харьцуулашгүй хүчин зүйлсээс хамаардаг бөгөөд гаргахад хэцүү томоохон шийдвэрүүдэд түлхэц болдог.

Харьцуулалтын алдаа

Философич Рут Чанг сүүлийн үеийн ТЕД talk-д өгсөн ярилцлагадаа “бид өөрсдөө хоёр харьцуулшгүй саналуудыг харьцуулахыг” хичээх нь үр дүнгүй байв. Жишээ нь та хоёр боломжит ажлын байрыг харьцуулж байгаа бол цалингийг нь харьцуулахад хялбар байж болох юм. Түүнчлэн нэг ажлын байрны гэрээс ажил хүрэх хугацааг нөгөө ажлын байрны ажлын орчинтой харцуулах гэх мэт харьцуулах боломж багатай хүчин зүйлсийг харьцуулах хэцүү байдаг. Эдгээр хүчин зүйлс тодорхой хэмжээгээр бууруулах боломжгүй ч нэгийг нөгөөтэй нь бүхэлд нь харьцуулах боломжгүй юм. Тиймд энд тодорхой шийдвэр байхгүй.

Бидний ихэнхийх нь гаргасан алдаа бол харьцуулах боломжгүй зүйлсийг шууд харьцуулах гэж оролдсон нь юм. Бид нэг санал нөгөө бусдаас илүү сайн байна гэж таамаглаж байгаа ч тэдгээр байдаггүй хүчин зүйлсийн объектив давуу талын хүчин зүйлсийг судлахад цаг хугацаа зориулна.

Шийдвэрийг хялбар гаргахад туслах үндсэн стратегиуд

Томоохон шийдвэр гаргахын тулд томоохон суурь асуудлыг залруулах олон тооны стратегийг та процесстоо нэгтгэж болно.

1. Тоог бууруулахаа болих

Эхний алхам бол бид муу зуршлаасаа салах явдал. Нэг юм уу хоёр хийсвэр, цогц саналуудыг харьцуулахдаа тэдгээрийг бодитоор харьцуул. Бидний муу зуршлыг арилгахын тулд тоолж болдоггүй хүчин зүйлсийг эргэлтэнд оруулж, тоо хэмжээг тодорхойлох хэрэггүй. Энэ нь таныг төөрөгдөлд оруулж мэдэх юм. Үүний оронд санал бүрийг ерөнхийд нь бодож тунгааан, нэг нь нөгөөгөөсөө бодитоор дээр эсэхийг танин мэдэхийг хичээ.

2. Шийдвэр гаргахад хэрэглэдэг хүчин зүйлсийг бууруулах

Судалгаа хийх нь сайн хэрэг. Гүн гүнзгий танин мэдэж, яг ямар зүйл рүү орж байгаагаа мэдэх нь сайн. Гэхдээ хэт их мэдээлэл таны шийдвэр гаргах процессийг ярвигтай болгодог. Шийдвэр гаргахдаа ашигладаг мэдээллийн хэмжээ болон хүчин зүйлсийг бууруулахыг хичээ. Үүнийн оронд санал бүрийн том зурагт анхаар.

3. Хэн байхыг хүсч байна тэр тухайгаа бод

Юу хийхийг хүсч байгаагаа бодохын оронд хэн байхыг хүсч байгаагаа бод. Та шийдвэрийнхээ үр дүнгээр хувь хүний хувьд өөрчлөгдөнө. Та жирийн тайван уур амьсгалтай компанид ажиллахыг хүсдэг үү эсвэл их мөнгө олж, өдөр бүр хослол өмсдөг ажил хийх дуртай хүн үү? Бидний шийдвэр биднийг тодорхойлж байдаг учраас энэ стратегийг хэн байхыг хүсч байна түүндээ ашиглаарай.

4. Бусдыг сонс. Гэхдээ тэднээс хамаарах хэрэггүй.

Найзуудтайгаа ярилц. Гэр бүлтэйгээ ярилц. Хамтран ажиллагсадтайгаа ярилц. Харилцан ярилцаж байхдаа та өөрийн эрхэмлэдэг зүйлсээ тайлбарлах аргыг олох хэрэгтэй. Таны харилцаа шинэ төлөвийг тайлбарлах буюу өмнө нь бодож байгаагүй зүйслийн талаар олоход тустай. Нэг чухал алдаа гаргахаас зайлсхий. Бусдын зөвлөгөөгөөр бие даан шийдвэр гаргах хэрэггүй. Өөрийнхөө хувьд зөв гэсэн шийдвэрээ өөртөө зориулж гарга.

5. Өөрийн дуу хоолойг сонс

Хэрэв бүх зүйл бүтэлгүйтэж, алийг нь ч шийдвэрлэж чадахгүй байвал өөрийн дуу хоолой, мэдрэмжийг сонс. Өөртөө шийдвэр гаргах 30 секундыг зориул. Дараа нь түүнийгээ хэрэгжүүл.

Хүнд хэцүү шийдвэрүүд бол таны амьдралын нэг хэсэг бөгөөд та тэдгээрийг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байна уу. Гэвч үүнийг уншсаны дараа яагаад шийдвэр гаргахад хэцүү байдаг болон шийдвэрийг илүү хялбар гаргахад туслах алхмуудын талаар илүү ойлголттой болсон байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45