Таны амьдралыг илүү сайжруулах 11 дадал
2015, 6 сарын 11. 11:190

Бидний ихэнх нь сайн сайхан амьдрахыг хүсдэг. Ихэнх хүмүүс л ажил сайн сайхан байгаасай гэж боддог. Ажлаас гадна бидний аж амьдрал ч бас сайн байх ёстой. Бид бүхэнд найз нөхөд, гэр бүл болон бусад чухал хүмүүс байдаг бөгөөд ажил урагшилж байвал ерөнхийдөө аз жаргалтай байдаг.

Гэхдээ ажил, амьдралдаа өдөр бүр бага ч болов өөрчлөлт хийхгүй бол сайжрахгүй шүү дээ. Энэ үнэн. Заримдаа багахан өөрчлөлт хийхэд л бидний амьдралд томоохон өөрчлөлт бий болдог.

Тэгвэл таны амьдралыг яг одоо бүхэлд нь сайжруулах дараах 11 дадлыг хэрэгжүүлээд үзээрэй. Үр дүн сайтай байгаа эсэхийг хараарай.

1. Ярьж байгаа зүйлээ хэрэгжүүл

Олон жилийн өмнө таны амлалтыг дагахын ач холбогдлыг суралцаж байв. Хэлж ярьсан зүйлээ үргэлж хийж бай. Таны бодол өөрчлөгдсөн ч гэсэн. Ингэснээр та итгэлцлийн гүүрийг бий болгож, амьдралаа сайжруулах болно.

2. Хөдөлж эхэл

Бид ажилдаа гүн гүнзгий орвол ширээнийхээ ард ихэнх цагийг өнгөрүүлж, дасгал бага хийдэг. Судлаачид дасгал хийх нь таны биеийн эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, анхаарал төвлөрөл, ой тогтоолт сайжирч, стресс багасдаг.

3. Амьдралын хэв маягтаа анхаар

Заримдаа амьдралын хэв маягаа өөрчлөх нь сайн байдаг. Хотынхоо өөр газраар аялж, дэлхийн янз бүрийн газарт очиж, хуучин зуршлаа эвд.

4. Өөртөө анхаар

Бид бүгдээрээ л дэлхийн ертөнцөд өөрчлөлт авчирч буйгаа мэдрэхийг хүсдэг. Та юу гэж бодож байна? Бид чадна. Хавдрын өвчтөнүүдийн эмчилгээ, ахмадуудад зориулагдсан ажлын байрны боломжуудад туслах, ахлах сургуулийн сурагчдад аж ахуй эрхлэх ур чадварыг заах гэх мэт өөрийн сонирхож буй чиглэлээр ашгийн бус байгууллагад сайн дураар ажиллаж болно.

5. Шинэ найзуудтай болох

Таны хуучин найзууд сайн байж, таны амьдралыг сайжруулж, шинэ найз нөхөд, мэдлэг, шинэ үзэл бодол, туршлагуудыг авчирч байж болох юм.

6. Албан тушаалаа өөрчил

Та одоогийн ажилдаа аз жаргалтай байна уу? Хэрэв тийм биш бол амьдрахын тулд яг юу хийхийг хүсч байгаагаа нухацтай бодох хэрэгтэй. Та юу хүлээгээд байна вэ?

7. Дугхий

Бид ажил дээрээ ч, амьдрал дээрээ шаргуу ажиллаж, ихээхэн хариуцлагатай байдаг. Заримдаа амьдралаа сайжруулах хамгийн сайн арга бол завсарлага авч, бага ч болов дугхийж байх нь сайн.

8. Чин сэтгэлээсээ бай

Хэн нэгний амьдралаар амьдрах хэрэггүй. Өөрөөрөө л бай. Та бол цор ганц, дахин давтагдашгүй төгс хүн.

9. Сургуульд яв

Сургуульд сурснаар таны оюун ухаан сайжраад зогсохгүй таны ажил амьдрал сайжрах боломжууд гарч ирэх болно.

10. Хэн нэгнийг уучил

Бид бүгдийн амьдралд зохисгүй авирласан, хуурсан, биднийг буруудуулсан хэн нэгэнтэй таардаг. Тэднийг таны амьдралыг доош нь татахыг зөвшөөрөхийн оронд түүнийг уучлаад урагшил.

11. Эрсдэлтэй алхам хийх

Хархны замд гацах нь хялбар. Гэхдээ гацаанаас гарах хамгийн шилдэг арга бол эрсдэлтэй зүйлд өөрийгөө сорих явдал. Өдөр бүр жирийн хийдэг зүйлээсээ өөр зүйл хий. Жижиг зүйлээс эхэл. Таныг урагш түлхэх зүйлийн төлөө. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41