Таныг амжилттай байлгах өглөөний 12 дадал
2015, 6 сарын 25. 8:550

Гайхалтай зүйлс гэнэт тохиолддоггүй. Салбарын удирдагчдыг харвал тэд өглөө зүгээр л орноосоо босоод, өглөө юу тааралдсанаа идээд, ажил руугаа явж, инбоксондоо байгаа и-мэйл болгоныг уншдаггүй.

Тэд төлөвлөдөг. Тэд бэлтгэдэг. Тэд гүйцэтгэдэг.

Сэтгэл судлаач Рой.Ф.Бауместер “Сэтгэлийн тэнхээ: Хүний гайхалтай давуу талыг нээх нь” хэмээх номондоо бидний сэтгэлийн тэнхээ өглөөд илүү их байдаг гэнэ. Түүнчлэн өглөөний кортизолын бие махбодид үзүүлэх хариу нөлөө нь өглөө боссоноос хойш 20-30 минутын дараа бие махбод дахь стрессийн гормоныг нэмэгдүүлдэг байна. Энэ нь өглөөний анхны бөгөөд чухал ажлаа зохицуулахад шаардагдах эрчим хүчийг өгдөг байна.

Та аль хэдийнэ ажил хийхэд шаардагдах өглөөний дадлыг аль хэдийнэ мэдсэн бол сайна. Хэрэв та энэхүү өдрийн үе шатанд оновчтой шийдвэр гаргахад бэлэн байгаа бол амжилттай хүмүүсийн дараах 12 дадлыг хэрэгжүүлээрэй.

1. Бясалгал хийх.

“Би өглөө бүр йог, чакра буюу хүрднүүдийг бататгах эсвэл төвд бясалгалын аль нь ч бай аль нэг хэлбэрээр нь бясалгал хийдэг. Бясалгал нь оюун санаагаа цэгцэлж, анхаарал төвлөрлөө сайжруулахад тусалдаг..”

—Николь Элизабет, Community Growth

2. Нэн тэргүүний ажлууддаа анхаар.

“Ямар нэг зүйл хийхээс өмнө өглөө бүр тэмдэглэл хөтлөхийн тулд утсаа асааж, ажил хэрэг, амьдралынхаа алсын харааг бичиж тэмдэглэдэг. Би үүнийг чангаар уншдаг. Би цөөхөн хэдэн минутанд өөрт тулгарч буй асуудлаа, гаргасан ахиц, дэвшлээ, талархаж явдаг зүйлсээ чимээгүй боддог. Дараа нь тухайн өдрөө хийж хэрэгжүүлэх нэн тэргүүний гурван ажлаа хийдэг.”

—Данни Халаревич, LemonStand-ийг үндэслэгч, гүйцэтгэх захирал

3. Тухайн өдрийнхөө болон 7 хоногийнхоо зорилгуудыг тодорхойл.

“Би даваа гарагийн өглөөний 7 цагт 2-3 чухал зорилгуудаа тодорхойлдог. Тухайн өдрөө 2-3 чухал ажлуудаа амжуулдаг.”

—Дан Мурфи, Import.io-ийн бизнес хөгжлийн ажилтан

4. Шүршүүрт ор

“Би шүршүүрт орж байхдаа тухайн өдрөө хийх хэрэгтэй бүх зүйлсийг оюун санаандаа зурагладаг. Дараа нь хийхийг хүссэн бүхий л зүйлсээ хийдэг. Өдрийн үлдсэн хэсгийг төлөвлөхгүй байхыг хичээдэг.”

—Коллин Матьюз, Content Marketer-ийн ажилтан

5. Хэлэлцэх цаг хугацаагаа тогтоо

“Өглөө бүр хийх эхний зүйл бол аяга цай уунгаа 10 минутанд шийдвэрлээгүй асуудлаа бүтээлчээр тунгаан боддог. Тухайн зорилго нь миний ажилтай холбоотой эсэхийг тунгаан боддог. Дараа нь и-мэйлээ уншиж эхлэхээсээ өмнө намайг урам оруулж, идэвхижүүлэх ямар нэг зүйлийг бодохыг хүсдэг...”

—Паул Сапиро, Catalyst/GroupM-ийн захирал

6. Аяга кофе уу

“Би өглөө бүр бясалгал хийх дуртай боловч байнга хийж чаддаггүй. Үүний оронд өглөө аяга кофе уудаг. Кофе бие махбодыг сэргээдэг ч гэсэн кофег зөв найруулж уух хэрэгтэй. Усыг нь 204 градус хүртэл халааж хэрэглэснээр тархиныхаа бүтээлч хэсгийг сэрээж өгдөг. Тухайн өдрөө эхлүүлэхдээ ямар нэг зүйл хийх сайхан.”

—Чак Лонганекер, Digital Telepathy-ийг үндэслэгч

7. Талархах цаг гарга

“Би дэвтэр дээрээ талархдаг 5 зүйлсээ бичдэг. Энэ нь намайг тухайн өдрөө эерэг, эрүүл сэтгэлгээтэй байхад тусалдаг. Энэ нь бодлоо хянах, амьдрал болон тухайн цаг хугацаандаа хамгийн чухал зүйлсдээ анхаарахад тусалдаг.”

—Беки Врайт, Хувийн дасгалжуулагч, хүнсний эмч

8. Тогтвортой бөгөөд тууштай бай

“Ажлын эхний цаг ямар ч байсан бай дасгал хий, ногоон шүүс уу, бясалгал хий. Энэ нь миний бие махбодийг сэрээж, өндөр бүтээмжтэй байхад туслах хэрэгцээтэй уураг, шим тэжээлийг олж авахад тусалдаг..”

Дан Мартелл, Бизнес эрхлэгч

9. Ирээдүйн ололт, амжилтаа төсөөл

“Би нүдээ аниад өөрийгөө зорилгодоо хүрч байгаагаар 10 минут дэлгэрэнгүй төсөөлөн боддог. Амжилтаа бодитоор төсөөлөн боддог. Энэ тохиолдолд санаа зовох хэрэггүй. Би бол хязгааргүй.”

—Аж Кумар, Limitless Publishing-ийг үндэслэгч

10. Эрүүл өглөөний цай уу.

“Урт хугацаанд би өглөө бүр орноосоо босоод ямар зүйл хийснээ шалгах үүднээс инбоксоо шалгах, эсвэл сошиал орчинд ямар үйл явдал болж байгааг харахаар утсаа шүүрэн авдаг байв.Харин одоо өглөө бүр хүнсний ногоо, /өндөг, яргай загас, тахиа гэх мэт/ уураг бүхий эрүүл хоол хүнс идэж, ногоон шүүс, кофе уудаг. Өдрийн турш эрүүл хооллоорой.

Хитер, Анне, Карсон, Onboardly-ийг үндэслэгч, ерөнхийлөгч

11. И-мэйлээ байн байн шалгах зуршлаа орхи

“Би өглөө сэрээд 1 цагийн дараа и-мэйлээ уншихыг хичээдэг. Энэ дадал нь чухал зүйлс дээрээ анхаарч, төвлөрөх бодол санаагаа цэгцлэхэд тус болдог..”

—Чад Халворсон, When I Work-ийг үндэслэгч, захирал

12. Оюун санаагаа цэгцлээд тухайн өдөртөө бэлтгэ

“Өглөөд би бодол санаагаа цэгцэлснээр тухайн өдрийн асуудлыг шийдвэрлэхэд тус болдог. Өглөө заримдаа дасгал хийж, эрүүл өглөөний хоол идэж, кофе уудаг. Нөхөрлөл намайг эрч хүчтэй болгож, тухайн өдрийн асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг. ”

—Брэд Крисп, Maptive-ийн захирал

Олон бизнес эрхлэгчид хамгийн амжилттай байхын тулд өглөөний эрүүл дадалтай байдаг. Гэхдээ та өглөөг хянаж чадвал оновчтой төрөл байдалд хэрхэн шилжих вэ?

Үүнийг эхлүүлэх хамгийн хялбар арга бол оролдож үзэх. Дээрх өглөөний дадлуудыг 7 хоног хэрэгжүүлээд үз. Шинэ дадал зуршлыг хэрэгжүүлж байгаа эсэхээ бататга. Хэрэв таньд сайн нөлөө үзүүлж байвал дараагийн 7 хоногт эсвэл дараа дараагийн хугацаандаа хэрэгжүүлээд үз.

Өглөөний дадал бий болгох эсвэл тусгай дадал зуршлийг бий болгоход ямар нэгэн шидэт томъёо гэж байхгүй. Туршилтын процессоор дамжин басхүү алдаа, оноо гаргаж байж амжилтанд хүрсэн хүмүүс байдаг.

https://www.themuse.com/advice/the-12-morning-ritu...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04