Харвард хүрэх зам лекц амжилттай зохион байгуулагдлаа
2015, 6 сарын 26. 17:170

“Asia Leadership Conference 2015” чуулга уулзалтын хүрээнд Монголын гэрэлт ирээдүй болсон оюутан, сурагчид болон хилийн чанадад боловсрол эзэмшихийг хүссэн хүн бүрт зориулж “Road to Harvard” буюу Харвард хүрэх зам лекцийг өнөөдөр Тусгаар тогтгнолын ордонд зохион байгууллаа. Энэхүү лекцээр дамжуулан Харвардын их сургуульд хэрхэн элсэн орох болон хэрхэн амжилттай суралцах талаарх мэдээллийг хүргэсэн юм.

Харвардын их сургуулийн төгсөгч нар болох Азийн төвийн судлаач Самуэл Хангсү Ким, Харвардын Жон Кеннедийн нэрэмжит Улс төрийн их сургуулийн Төрийн захиргаа болон Вартоны их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын хос зэрэгтэй Ширин Акарафан, Харвардын Бизнесийн их сургуулийн магистр Тинг Чен, Харвардын их сургуулийн Статистикийн бакалавр Т.Зориогоо нар оролцож, хүүхэд залуучуудын сонирхсон асуултад хариулт өгч, Харвардад элсэх боломжууд, эссе бичихэд анхаарах зүйлс болоод өөрсдийн түүхээс сонирхуулсан өгөөжтэй, сонирхолтой, үр дүнтэй лекц болж өнгөрлөө. 

Энэхүү арга хэмжээ маань “Asia Leadership Conference 2015” чуулга уулзалтаар үргэлжлэх болно. 

Asia Leadership Conferenceчуулга уулзалтаас боловсролдоо хөрөнгө оруулалт хийж чадна

“Asia Leadership Conference”-ийн тухайд нийгэм, эдийн засаг, улс төрийн болон олон нийтийн салбарыг хамарсан олон улсын арга хэмжээ юм. Харвардын их сургуулийн Азийн манлайллын төв нь 2012 оноос эхлэн бүс нутгийн залуу мэргэжилтнүүдэд төрийн удирдлага, боловсрол , нийгмийн чиглэлээр өөрсдийн туршлага болон мэдлэгээ хуваалцах зорилгоор Ази тивийн улс орнуудаар чуулга уулзалт зохион байгуулж байна. Энэ онд Азийн зургаан орон буюу Филиппин, БНХАУ-ын Гуанжоу болон Шинжинь, Хонг-Конг, Тайландад зөвхөн Харвардад заадаг хичээл, семинаруудыг явуулсан. Харин энэ сарын 27-нд оюундаа хөрөнгө оруулалт хийхээр зорьж байгаа Монголын оролцогчидтой Харвардын төгсөгчид бүтэн өдрийг өнгөрүүлж, мэдлэг чадвараа хуваалцах юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллий эндээс авна уу: 

Сургалт зохион байгуулагч: Глобал менежерүүдийн нийгэмлэг

МонСор Глобал Академи

Холбоо барих утас: 77220002

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.asia.beglobal.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02