Ажлын ярилцлагын үед “Өөрийнхөө тухай яриач” гэвэл хэрхэн хариулах ёстой вэ?
2015, 6 сарын 29. 14:030

“Тэгэхээр, өөрийнхөө тухай яриач.”

Энэхүү асуулт нь ажлын ярилцлаганд ирдэг хамгийн түгээмэл ч, басхүү чамгүй хэцүү асуултуудын нэгт тооцогддог. Боломжит хариултуудын хүрээ маш өргөн тул, хаанаас эхэлж ярих ёстойгоо тодорхойлоход жаахан төвөгтэй.

Шипи: Хэрэв таны хариулт хаана төрж өссөн, коллежид юу сурсан гэх мэтээр үргэлжилж байгаа бол, тухайн ярилцлагыг баллачихлаа л гэсэн үг.

Яг энэ нөхцөл байдалд хүний нөөцийн менежерийн хувьд таныг тухайн ажлын байранд тохирох хүн мөн эсэх дээр л анхаарлаа хандуулж байгаа – тиймээс танд оногдож буй үүрэг бол өөрийгөө тохирох ажилтан мөн гэдгээ л нотлон харуулах.

Ярилцлага халж ч амжаагүй байхад олдсон боломжоо алдахгүйн тулд, ярилцлага авч буй хүнийг хэрэгцээгүй жижиг сажиг хариултаар булахгүйгээр, тухайн асуултыг 3 энгийн хэсэгт хуваах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх техникийг доор харуулъя:

1 –р хэсэг: Каръерийнхаа түүхийн хураангуйлсан хувилбараар яриагаа эхлүүл. Товч бөгөөд тодорхой хариулахыг хичээ.

2 –р хэсэг: Дараа нь ярилцлага авч буй хүний сонирхлыг татахын тулд гаргаж байсан амжилтынхаа талаар товч дүгнээд ярих хэрэгтэй. Тухайн амжилтынхаа талаар бүрэн дүүрэн ойлголт өгөхийн тулд энгийн, хялбар байдлаар танилцуулах хэрэгтэй. “Нэмж хэлэхэд, амжилтынхаа талаар ярьж байгаагийн гол шалтгаан нь тухайн ажилд тохирох, чадварлаг ажилтан байж чадна гэдгийг тань илтгэхийн тулд гэдгийг мартаж болохгүй.”

3 –р хэсэг: Эцэст нь, өөрийн каръерийнхаа замд юуг хийж гүйцэтгэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн тодорхой өгүүлбэрээр яриагаа өндөрлө – хийхийг хүсч байгаа зүйл чинь одоо горилж буй ажлын байр, албан тушаалтай хамааралтай байх ёстойг сана.

Доорх хэсэгт энэхүү асуултанд 1 минутад маш оновчтойгоор хариулсан жишээг танилцуулж байна:

“Миний хувьд LAN/WAN сүлжээний администратор, системийн инженерийн чиглэлээр 5 жил ажилласан. Энэ хугацаанд орчин үеийн бизнесийн чиглэлийн программ хангамжийг ашиглах тал дээр чамлахааргүй туршлага хуримтлуулсан.”

“Орон нутгийн банкинд удаан хугацаагаар ажиллаж буй гэрээт ажилтны хувьд, банк маань өөр нэгэн пүүс компанийг хөлслөн, программ хангамийн нэгэн системийг суулгуулах гэж байгааг олж мэдсэн. Хамгийн сүүлд гүйцэтгэж байсан төсөл маань үүнтэй адил систем суулгах байсан талаар удирдлагууддаа танилцуулсны дүнд, гадны пүүс компани, зөвлөх хөлсөлснөөс хамаагүй доогуур буюу 55,000$ – 65,000$ -т багтаан, дотоодынхоо нөөц бололцоог ашиглан тухайн системийг амжилттай нэвтрүүлж байсан.

“Каръерийнхаа дараагийн алхам болгон, гэрээт ажлаа больж, хүчирхэг IT –ийн багтай гар нийлэн хамтран ажиллах боломж бүхий томоохон компанийн үндсэн ажилтан болохыг зорьж байна. Хамтран ажиллагсдынхаа гүн гүнзгий, олон талын мэдлэгийн сангаас хүртэж, имэйл болон сүлжээний аюулгүй байдлын аппликейшнийг хөгжүүлэх зорилготой багт орж ажиллахыг хүсч байна.

Ярилцлага авч буй хүнд өөрийнхөө хэн болох талаар өргөн цар хүрээнд ярихаасаа илүүтэйгээр, тухайн ажлын байранд яагаад хамгийн сайн тохирох хүн болохыгоо л харуулаад өг. 

Эх Сурвалж :http://www.businessinsider.com/best-way-to-answer-tell-me-about-yourself-2014-10

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
2
0
0
0
3
1
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04