Шинэ залуу, өсч яваа энтрепренерүүдэд зориулсан амжилтын 21 зөвлөгөө
2015, 6 сарын 30. 12:040

Амжилт нь ихэнхдээ аль хэдийн зорилгодоо хүрсэн хүмүүсээс суралцсаны үр дүн байдаг. Өөрийн гэсэн ментортой байна гэдэг шинэ залуу энтрепренерүүдэд маш том адислал байдаг ч, хүн бүр өөртөө тохирох менторыг олно гэдэг амаргүй.

Танд бизнесийн мэргэжлийн зөвлөгөө өгөх их багшаа хараахан олоогүй байгаа бол, шинэ залуу энтрепренерүүдэд зориулсан дараах 21 зөвлөгөө танд ашиг тусаа өгөх болно:

1.Өөрийгөө сорь

Ричард Брэнсоний хувьд түүнийг зоригжуулдаг хамгийн том сэдэлжүүлэгч хүчин зүйл нь өөрийгөө үргэлж сорих явдал байдаг гэжээ. Тэрээр амьдралыг өдөр бүр илүү их зүйлд суралцах боломжтой их сургууль мэтээр үздэг ажээ. Чи ч мөн адил тэгж хандаж яагаад болохгүй гэж?

2.Өөрийн сонирхдог ажлыг хий

Хувийн бизнесээ удирдан авч явахад маш их цаг зарцуулагддаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Стив Жобс: “Сэтгэл хангалуун амьдрах цор ганц зам бол өөрт чинь үнэн голоосоо итгэл төрүүлж байгаа зүйлийг хийх” гэж хэлсэн байдаг.

3.Эрсдэлтэй алхам хий

Бодитоор хийхгүй л бол хичээл зүтгэлийн үр дүн гарахгүй гэдгийг бид мэддэг. Джефф Безос: “Бүтэлгүйтсэндээ биш, туршиж үзээгүйдээ л харамсах болно” гэдэгт итгэдэг.

4.Өөртөө итгэ

Генри Фордын хэлсэн “Чадна гэж бодсон ч, чадахгүй гэж бодсон ч, чиний л зөв” гэсэн алдартай үг байдаг: “Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэвэл, хичнээн олон саад бэрхшээлтэй учирсан ч, зорьсон газраа хүрэх замыг заавал олох болно. Харин итгэж чадахгүй байгаа бол, зөвхөн шалтаг, эцэст нь харамслыг л олно.”

5.Алсын хараатай бай

Tumblr –ийн гүйцэтгэх захирал Дэвид Карп: “Алсын хараатай, зорьсноо бүтээх гэсэн тэмүүлэлтэй хүн бол Энтрепренер” гэжээ. Хараагаа үргэлж хурц, тод байлга.

6.Сайн хүмүүсийг хайж ол

Найзаар чинь чамайг танина. Чи хамт байгаа хүмүүс шигээ л болно. LinkedIn – ийг хамтран үүсгэн байгуулагч Рейд Хоффман: “Өөрийгөө хурдан өөрчлөх хамгийн оновчтой арга бол чиний хүсч буй оргилд аль хэдийн гарчихсан хүмүүстэй нөхөрлөх” гэж хэлжээ.

7.Айдастайгаа нүүр тул

Айдсаа ялан дийлнэ гэдэг амаргүй боловч, зайлшгүй давах ёстой даваа. Арианна Хаффингтон хэлэхдээ: “Эрэмгий зоримог зан чанар яг л булчинтай адил – дасгал сургуулилт хийх тусам, улам хүчтэй болдог” гэсэн байдаг.

8.Үйлдэл хий

Дэлхий ертөнц гайхалтай санаануудаар дүүрэн ч, амжилт зөвхөн үйлдэл хийсний үр дүнд ирдэг. Уолт Дисней: “Аливааг эхлүүлэх хамгийн хялбар арга бол, ярихаа болиод хийж эхлэх” гэжээ.

9.Цаг хугацаагаа зориул

Эхэлсэн даруйдаа л амжилтанд хүрдэг хэн ч байхгүй. Хүн бүр л анхлан суралцагч байсан. Стив Жобс: “Хэрэв үнэхээр ойроос харвал, ганц шөнийн дотор бий болсон ололт амжилтын ихэнх нь маш удаан хугацааны хичээл зүтгэлийн үр дүн байдаг” гэжээ.Өөрийн компанийхаа төлөө цаг зарцуулахаас бүү ай.

10.Цаг хугацааг бус, эрч хүчээ зүй зохистой хуваарил

Чамд байгаа цаг хугацааг ашиглаад хийж болох зүйлс, эрч хүчээр чинь хязгаарлагдаж болно. Тиймээс эрч хүчээ зүй зохистой хуваарилж сур.

11.Гайхалтай багийг бий болго

Бизнест ганцаараа зүтгээд хэн ч амжилтанд хүрэхгүй. Гав ганцаараа уйгагүй зүтгэдэг хүмүүс сайн багтай болох боломжийг үргэлж хажуугаараа өнгөрөөчихдөг. Амжилтаа бат бэх байлгахын тулд өөрийн гэсэн гайхалтай баг, хамт олныг бүтээ.

12.Зан чанарыг хөлсөл

Өөрийн багийг бүрдүүлэх үедээр зан чанар, үнэ цэнийг ажилд ав. Ур чадварыг сургаж, эзэмшүүлж болох ч, зан чанар, үзэл бодлыг өөрчлөн төлөвшүүлэх хэцүү.

13.Капиталыг өсгөх төлөвлөгөө гарга

Шинэ, эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулагч Ричард Хэррок өсч яваа энтрепренерүүдэд энэхүү зөвлөгөөг өгсөн байдаг: “Капитал өсгөнө гэдэг чиний бодож байгаагаас үргэлж хэцүү, бас илүү их цаг хугацаа шаарддаг зүйл. Тиймээс төлөвлөгөөтэй ажилла.”

14.Зорилгоо тань

iContact –ийг хамтран үүсгэн байгуулагч Райан Эллис, өдөр бүр өөрийн зорилгынхоо төлөө ажиллаж байгаа эсэхээ нягталж байх хэрэгтэйг зөвлөсөн байна. Зорилгоо тодорхойлоод, түүнийгээ өдөр бүр өөртөө сануулж бай.

15.Алдаанаасаа суралц

Маш олон энтрепренерүүд алдаа бол тэдний хамгийн сайн багш байдаг гэдгийг цохон тэмдэглэсэн байдаг. Хүн алдаанаасаа суралцах үедээ, амжилт руу улам ойртож байдаг.

16.Хэрэглэгчдээ таньж мэд

Wendy’s –ийг хамтран үүсгэн байгуулагч Дэйв Томас: “Хэрэглэгчдээ таньж мэдэхийг амжилтын 3 түлхүүрийн нэгийг атгасантай адилд тооц” гэсэн байдаг. Үйлчилгээ үзүүлдэг тэдгээр хүмүүсийг хэнээс ч илүү таньж мэдсэнээр, тэдэнд шаардлагатай асуудлуудад шийдэл олох үүдийг нээх болно.

17.Санал гомдлоос суралц

Билл Гейтс: “Сэтгэл хангалуун бус хэрэглэгчид бол суралцах ёстой хамгийн гайхалтай эх үүсвэр” хэмээн хэлсэн байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээнд чинь ямар дутагдал байгааг тэд чамд заагаад өгнө.

18.Хэрэглэгчдээс асуу

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага хэзээ ч таныг амжилт руу хөтлөхгүй мэтээр төсөөл. Тэднээс шуудхан асууж, хэлж ярьж байгааг нь анхааралтай сонс.

19.Ухаалаг зарцуул

Өөрийн бизнестээ мөнгө зарцуулахдаа ухаалгаар зарцуул. Хэрэгцээгүй зүйлст хэт ихийг зарцуулаад, капиталаа үрэн таран хийх шиг амар зүйл үгүй.

20.Салбараа сайтар ойлго

Zappos –ийг үндэслэн байгуулагч Тони Шей: “Маш олон хүмүүс түүнээс мөнгө олж байсан ч, өөрийн ойлгохгүй тоглоомоороо бүү тогло” гэж хэлсэн байдаг. Хүчээ сорих гэж буй салбараа бүрэн дүүрэн ойлгох нь амжилтын түлхүүр.

21. Хүсч байгаагаас нь ихийг өг

Google –ийн Ларри Пейдж, энтрепренерүүдийг хэрэглэгчдийн хүлээлтээс ихийг хүргэ хэмээн уриалдаг. Энэ нь салбартаа танигдах, үнэнч хэрэглэгчдийн хүрээг үүсгэх хамгийн гайхалтай арга зам юм.

Эх сурвалж: http://www.entrepreneur.com/article/247540

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02