Мөрөөдлийн ажилдаа орох 3 алхам
2015, 7 сарын 2. 13:070

Та ямар нэг ажилд орохыг үргэлж мөрөөддөг байсан уу? Та татгалзсан хариу авахаас залхаж байна уу?

Та магадгүй ажил хайх стратегиаа өөрчилж, бусад хүмүүст таныг үнэ цэнэтэй болгодог эрч хүчтэй, сэргэлэн цовоо гэх мэт өөрийн эзэмшсэн үндсэн ур чадварт тулгуурсан ажлын боломжуудыг бий болгох нь чухал.

Футурист, Ричард.В.Сэмсон “Хүн төрөлхтний ажлууд” хэмээх нийтлэлдээ өөрийн ажлын боломжуудыг бий болгох, мөрөөдлийн ажилдаа ороход туслах 3 алхмыг дурджээ.

Алхам 1: Ямар нэг ажилд орох гэхээсээ илүү таны үнэхээр ажиллахыг хүсдэг ажилдаа орох нь чухал. Таны ажиллах салбар, нас, хүйс, нөхцөл байдал ямар ч бай мөрөөдлийн ажилдаа орохыг хичээ.” Хэмээн Сэмсон бичжээ. “Хүмүүстэй харилцах өндөр ур чадвараа ашиглан хүссэн ажилдаа орж амжилтанд хүрч болно. Хэрэв та хүссэн ажлаа олж чадахгүй байвал одоо хийж байгаа ажилдаа дуртай болохыг хичээ. Ингэснээр та зүрх сэтгэлээсээ хүсэх болно. “. Хэрэв та энэ аргыг оролдож үзээд бүтэлгүйтсэн бол өөр байгууллагад ороорой. Домогт бизнес эрхлэгч, салбарын мэргэжилтэн Андрью Карнеги нэгэн зүйлийн тухай бичжээ. Тэрээр телеграф мессэнжерийн мэргэжилтэн байж байгаад телеграф оператор болсон бөгөөд Карнеги Стийлийг үндэслэж, янз бүрийн салбарт хөрөнгө оруулагч болоход нь тусалсан Пенсилваны төмөр замын дарга болж дэвшсэн байдаг.

Алхам 2: Тухайн байгууллагад сайн дураар ажллахын тулд үргэлж ажиллаж, хөдөлмөрлөж, үнэ цэнэтэй ажилтан гэдгээ батлан харуул. Дараа нь цалин өгөхийг хүс. “Сайн дурын ажил хийснээр ур чадвараа ашиглан бусдын хэрэгцээнд үйлчилж, өөрийн үнэ цэнийг бий болгоход тусалдаг. Мөн өндөр ур чадвараа сайн дурын ажилдаа зориул. Ингэснээр бодит өөрчлөлтийг хийж чадна.” Энэ бол миний оюутан Мэтьюгийн хэрэгжүүлсэн туршлага юм. Тэр бусад оюутнууд болон администраторуудтай харилцаа холбоо бий болгох үүднээс нийгмийн ур чадвараа ашиглан ажилдаа анх удаа сайн дураар үйлчлэх ажил хийж, бүтэн цагийн ажилтан болж байжээ.

Алхам 3: Ямар нэгэн бизнест үнэгүй ажил хий. “Хэрэглэгч, эсвэл үйлчлүүлэгчддэд үйлчилгээ үзүүлдэг хэн нэгний төлөө ажиллахаас илүүтэй хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй шууд ажилла. Ажил хайх явц тань хэт удаашралтай байвал хойшлуул. Өөрийнхөө хувьд бусад хүмүүст хэрэгцээтэй зүйлээр нь чадахаараа тусал. Дараа нь үнэ тогтоож болно.”

Төгсөх ангийн оюутан байхад надад нэг зүйл тохиолдсон юм. Би хичээл заах хоббигоо үр ашигтай бизнес болгосон юм. Миний найз нөхөд, ангийнхан эхлээд үнэгүй хичээлд сууна. Бусад хүмүүст төлбөртэй хичээл заадаг байв. Энэ бол миний хийж чадах зүйл.

Эцэст нь: Хэрэв та мөрөөдлийн ажилдаа ороход хэцүү байвал стратегиа өөрчилж, хамгийн чухал ур чадвараа ашиглан мөрөөдлийн ажлыг тань санал болгох байгууллагад ор эсвэл хоббигоо бизнес болгох хэрэгтэй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
02024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна
02024-5-10 14:42
Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй
02024-5-10 14:09
Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө
02024-5-10 14:06
Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ
02024-5-10 14:03
624112