Таныг ер бусын амжилтанд хүрэхийг илтгэх 9 шинж
2015, 7 сарын 3. 16:370

Хэдийгээр амжилт гэдэг хүн бүрийн хувьд өөр өөрөөр тодорхойлогддог ч, бид бүгдээрээ л гайхалтай амжилтад хүрэхийг хүсдэг. Харамсалтай нь түүнд хүргэх шидэт сум байхгүй. Бүх хүнд тохирох, амжилтын цор ганц жор гэж үгүй.

Харин гайхалтай амжилтанд хүрдэг хүмүүст, ялангуяа хүн төрөлхтөний амьдралд томоохон нөлөө үзүүлсэн хүмүүсийн хувьд тодорхой нийтлэг шинжүүд байдаг байна.

Доорх шинжүүдээс хэд нь өөрт чинь байгааг тодорхойлоод үзээрэй:

1.Та бусдын амжилтаас аз жаргалыг мэдэрдэг.

Бизнесийн агуу баг ялалтанд хүрдгийн гол шалтгаан нь багийн хамгийн чадварлаг гишүүд нь бусдыгаа аз жаргалтай болгохын тулд юугаа ч золиослоход бэлэн байдагт оршдог. Сайн баг хамт олон нэгэндээ тусалдаг, тус бүрийнхээ үүргийг ойлгож мэддэг, хувийн зорилгоо хойш тавьж чаддаг, багийн амжилтыг юу юунаас илүүтэй үнэлдэг хүмүүсээс бүрддэг.

Бүхий л амжилттай яваа хүмүүс “Бусдын амжилтын үр дүнд ирэх баяр баясгалан, аз жаргалын төлөө та сонголт хийх үү?” гэсэн асуултанд бүгдээрээ дуу нэгтэйгээр “Тийм ээ!” гэж хариулдаг.

2.Та шинэ туршлагагыг зогсолтгүйгээр эрж хайдаг.

Шинийг эрэлхийлэх – амархан уйддаг, өөрийгөө үргэлж л шинэ эрэл хайгуул, үйл ажиллагаанд татан оролцуулдаг зан чанарууд нь ихэнхдээ мөрийтэй тоглоом, хар тамхи, мансууруулах бодис, анхаарал дутлын эмгэг, зүв зүгээр нисч явсан онгоцноос шүхэргүйгээр үсрэх гэх мэт эрүүл бус үйлдлүүдтэй холбогддог.

Гэвч Доктор Роберт Клонингерийн үзэж байгаагаар, “Байнга шинийг эрэлхийлэх нь нас ахисан ч таныг эрүүл, аз жаргалтай байлгаж, хувь хүний хөгжлийг огцом түргэсгэж байдаг шинж чанаруудын нэг... Хэрэв адал явдалд дуртай сониуч зангаа тууштай байдал, зөвхөн өөрийнхөө төлөө биш гэсэн мэдрэмжтэй нэгтгэж чадвал, нийгэмд бүхэлд нь ашиг тусаа өгөх бүтээлч байдлыг олох болно” гэжээ.

Клонингер: “Амжилтанд хүрэхийн тулд, хэрэв ямар нэгэн зүйл бүтээхээр оролдвол ирээдүй ямар болохыг төсөөлөнгөө, өөрийн сэтгэл хөдлөлөө удирдан хянах чадвартай байх ёстой гэнэ.

Тийм болохоор, урагшаа! Байнга шинийг эрэлхийлэгч дотоод мөн чанараа хүлээн зөвшөөр. Тэгвэл илүү эрүүл, илүү олон найз нөхөдтэй, амьдралдаа илүү сэтгэл хангалуун нэгэн болох болно.

3.Та ажил–амьдралын тэнцвэрийн талаар боддоггүй – зөвхөн амьдралын тухай л боддог.

Ажил-амьдралын хязгаарыг барина гэдэг бараг л боломжгүй зүйл. Яагаад? Яагаад вэ гэвэл чи өөрөө өөрийнхөө бизнес нь. Чиний амьдрал чиний ажил хэрэг байдаг шиг, чиний ажил бол чиний амьдрал – гэр бүл, найз нөхөд, сонирхлын хувьд ч ялгаагүй – тэгэхээр, чамайг бий болгодог энэхүү зүйлсийг тусгаарлаж, салангид авч үзэх аргагүй.

Гайхалтай амжилтанд хүрдэг хүмүүс ажлаа амьдралынхаа тойргоос гадуур авч үзэх биш, гэр бүлээ тухайн тойрогт багтаах арга замуудыг олж чаддаг. Тэд өдөр тутмын ажил хэргийн амьдралдаа өөрийн сонирхол, хобби, хүсэл тэмүүлэл, хувь хүний үнэ цэн, бүгдийг багтааж чаддаг. Хэрэв та чадахгүй байгаа бол, амьдрахгүй байна – зүгээр л ажиллаж байна.

4.Та бусдыг гайхалтай сайн ойлгодог.

Цоо шинэ ямар нэгэн зүйлийг бүтээхгүй л бол – гэхдээ үүнийг хийнэ гэдэг маш хэцүү – ямар нэгэн ажил хэрэг, мэргэжил гэдэг хэрэгцээ шаардлагыг хангах, асуудлыг шийдвэрлэхийн тулд оршдог.

Өөрийгөө бусдын оронд тавьж үзэхгүйгээр, хэрэгцээ шаардлагыг мэдэрч, асуудлыг шийдвэрлэнэ гэдэг боломжгүй. Энэ бол амжилттай бизнесмэний нэг чухал шинж чанар.

Харин ер бусын амжилтанд хүрсэн удирдагчид өөрсдийгөө ажилчдынхаа суурин дээр тавьж үзсэнээр илүү хол алхдаг.

Амжилт гэдэг дээшээ чиглэсэн шулуун биш. Бизнес чинь хэдий их амжилтанд хүрсэн ч гэлээ, таны өөрийгөө гэх үзэл хэдий өндөр байсан ч гэсэн, амжилт гэдэг бол эцэстээ ажилчдад чинь ирэх ёстой тойрог.

5.Танд өөрөө өөртөө батлахыг хүссэн зүйл байдаг.

Зарим хүмүүс бусдын буруу гэдгийг батлах гэсэн гал эрмэлзлэлтэй байдаг. Энэ бол маш сайн сэдэлжүүлэгч.

Харин гайхалтай амжилтанд хүрдэг хүмүүсийн хувьд илүү гүн, илүү хувийн шинж чанартай зүйлсээр хөглөгдөж байдаг. Жинхэнэ хөдөлгөгч хүч, амлалт, зориулалт, золиос нь хамгаас чухал хүн болох ӨӨРТӨӨ ямар нэгэн зүйлийг батлах гэсэн чин хүслээс нь ундран гардаг.

6.“Долоо хоногт 40 цаг ажиллах” дүрмийг хайхардаггүй.

Судалгаагаар долоо хоногт 40 цагаас илүү ажиллах нь бүтээмжийг бууруулдагийг тогтоожээ.

За тийм байдаг байж...

Амжилттанд хүрдэг хүмүүс илүү ухаалаг ажилладаг ч, өрсөлдөөнөөс гадуур бас ажилласаар л байдаг (Энэ өгүүлбэрүүдийг уншиж байгаа амжилттай энтрепренер бүр, “Ямар сайн юм бэ, миний өрсөлдөгчид иймэрхүү утгагүй зүйлсэд итгэдэг байх нь” гэж бодож байгаа байх).

Роберт Кеннедигийн тухай нэгэн сайхан түүхийг зохиолч Ричард Норт Паттерсон хэлсэн байдаг: Кенниди, Teamsters –ийн захирал Джимма Хоффа –д ял төлөвлөхөөр ажиллаж байжээ. Нэгэн шөнө Кеннеди, Хоффагийн хэрэг дээр ажиллаад шөнийн 2 цаг хүргэчихсэн байлаа. Гэртээ харих замдаа Teamsters –ийн барилгын хажүүгаар зөрөхдөө Хоффагийн оффисын өрөөний гэрэл асаалттай байхыг хараад, дахин ажил руугаа буцсан гэдэг.

Биднээс илүү ухаантай, илүү авъяастай хүмүүс заавал байдаг. Амжилттай хүмүүс үргэлж л илүү ихийг хүсч байдаг. Тэд ялангуяа өөртөө маш хатуу ханддаг.

Товчоор хэлбэл, тэд ухаалаг ажилладаг... бас илүү шаргуу ажилладаг.

7.Та мөнгийг шагнал биш, үүрэг хариуцлага гэж хардаг

Энтрепренерүүдэд сануулга, сэрэмжлүүлэг өгөх гэсэн маш олон түүхүүд 17 ширхэг машин худалдаж авсан, үнэтэй эртний эдлэлд мөнгөө хайр гамгүй зарсан, шинэ жилийн модоо импортолж оруулж ирсэн, хувийн массажиндаа л гэхэд жилд 40,000$ -ийг зарцуулдаг гэх мэт солиотой жишээнүүдийг багтаадаг.

Харин амжилтанд хүрдэг хүмүүс мөнгийг зөвхөн хувийн шагнал мэтээр хардаггүй; тэд мөнгийг бизнесээ өргөтгөх, ажилчдаа шагнаж урамжуулж, хөгжүүлэх, нийгмийн хариуцлагаа биелүүлэх арга зам гэж хардаг ... товчоор хэлбэл, мөнгийг зөвхөн өөрийн амьдралыг бус, бусдын амьдралыг ч мөн илүү сайжруулахад ашигладаг.

Мэдээжээр, хамгийн чухал нь тэд ингэж хийхдээ бусдад зарлаад байдаггүй. Учир нь бусдад танигдах нэр хүндээс биш, хийж байгаа үйлдлээс нь жинхэнэ шагнал ирдэг учраас тэр.

8.Та өөрийгөө онцгой нэгэн гэж боддоггүй.

Сошиал медиагийн нөлөө хүчтэй болсон энэ нийгэмд, хүр бүр л өөрийн PR агент болох боломжтой. Хэн ч өөрийгөө яаж ч магтаж, алдаршуулж болно.

Харин жинхэнэ амжилтанд хүрдэг хүмүүс тэгдэггүй. Гаргасан амжилт нь өөрсдийнх нь амбиц, тууштай байдал, гүйцэтгэлээс эхтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг ... мөн гол гол менторууд, гайхалтай ажилчид, бас дээрээс нь аз томоохон үүрэг гүйцэтгэсэн гэдгийг ч ухамсарладаг.

Гайхалтай амжилтанд хүрдэг хүмүүс даруу зантай, асуулт асуух, зөвлөгөө авах, бусдаас үлгэр дууриал авдгийнхаа шагналаас хүртэж амьдардаг.

9.Та амжилтыг хоромхон зуурын, харин нэр төр, хүндлэлийг өнө мөнх гэдгийг ойлгодог.

Ажилчиддаа өндөр хөлс өгч, хангамжийг нь сайн байлгаж, илүү их боломжуудыг олгох нь мэдээжээр маш чухал. Гэвч цалин хангамж хэдий өндөр байсан ч, өөрийгөө хүндлэх хүндлэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжид сэв хүргэх учиргүй.

Гайхалтай амжилтанд хүрдэг хүмүүсийн ажилчид, хэрэглэгчид, нийлүүлэгчид, учирсан хүн бүртээ олгодог хамгийн чухал зүйл нь – НЭР ТӨРТЭЙ БАЙДАЛ.

Эх үүсвэр: http://www.businessinsider.com/signs-youre-going-to-be-successful-2015-5?utm_content=buffer6d099&utm_medium=social&utm_source=facebook.com&utm_campaign=buffer

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20