​Ажилд орох сонгон шалгаруулалтын явцад юуг анхаарвал зохих вэ?
2015, 7 сарын 20. 13:270

Ажилд орох сонгон шалгаруулалтын явцад юуг анхаарвал зохих вэ? гэдэг асуулт их ирдэг дээ тэгвэл хэрэг болж магадгүй хэдэн зөвлөмж орууллаа.

1). Зар дээр Ажил горилогчдод тавьж буй шаардлагыг маш сайн уншиж бай. компаниа маш сайн судал, хэнийг хайж байгааг нь олж мэд, мөн чиний ур чадвар, туршлага яаж нийцэж болохыг дүгнэж үз. "Би танайд ажиллах хүсэлтэй, би мундаг" нтр чинь компанид төдийлөн хэрэг болохгүй л болов уу? тухайн орон тоон дээр яг ямар хүнийг хайж байгааг л сайн олж мэдсэн байх нь чухал юм
2). Хүний нөөцийн мэргэжилтэнг дутуу үнэлж болохгүй. Сайн компани сайн ХН-тэй байдагийг мартаж болохгүй. ХН-хөн хачин гэмээр асуултууд асуудаг нь үнэн. Гэхдээ тухайн асуулт бүр нь цаанаа агуулагатай байдагбөгөөд Өрсөлдөж буй албан тушаалын тавигдах шаардлагад нийцүүлэн асуултуудыг бэлддэг тул тэр хүнийг ямар сонин асуулт тавьж байгаа дээр анхаарал хандуулж байхын оронд оновчтой жишээ татаж ярих тал дээр төвлөрөх хэрэгтэй.
3). Хүний нөөцийн албыг даваж харилцах оролдлого хийхгүй бол их зүгээр. Зарим биеэ тоосон ажил горилогч нар Хүний нөөцийн шийдвэр гаргадаггүй нөхдүүдтэй уулзаж байхаар шууд шийдвэр гаргадаг хүнтэй нь уулзсан нь дээр гэж боддог. Сайн компанийн удирдлага бол хэзээ ч өөрсдийн мэргэжлийн багаасаа зөвөлгөө авахгүйгээр хүнийг ажилд томилдоггүй. Тухайн хүнийг мэргэжлийн түвшинд судладаг баг байхад мундаг захиралууд энэ хариуцлагыг өөр дээрээ авдаггүй. 

4). Өмнөх ажил горилогч дээр гаргасан алдаа, дутагдалыг хэн ч мэдэхгүй гэж бодох нь өрөөсгөл.
Энэ мэдээллийн эрин зуунд хүний тухай судлахад цаг шаардагдаад байдаггүй. Ялангуяа манайх шиг цөөхөн хүнтэй жижигхэн газар бол бүүр ч асуудалгүй. Тэр тусам ХН-хөн нэг нэгэнтэйгээ холбоотой байдаг бөгөөд асуудалгүй өмнөх гүйцэтгэлийг чинь олоод мэдчихнэ. Тиймээс нуух, эсвэл худал яривал та өөрийгөө шууд тэнцэхгүй гэдгээ тодорхойлсон нь дээр.
5). Ажлаас гадуур цаг өнгөрүүлдэг хоббинуудаа бараг л ил гаргаад төвийлгөөд хэрэггүй дээ. Та их олон юманд хамрагддаг бол хэзээд нь ажил дээрээ анхаарал төвлөрүүлэх билээ дээ. Хагас бүтэн сайнд хандив цуглуулах нэг хэрэг харин янз бүрийн олон нийгэмлэгт үүрэг бүхий ажил, албан тушаал хашдаг бол ажил горилогчид эргэлзээ төрүүлэх вий.
6). Өмнөх ажил олгогчийг муулах эсвэл хүндэтгэлгүй маягаар тайлбарлах нь бас л эргэлзээ төрүүлдэг. Таныг судалж байгаа Хүний нөөцийн ажилтан иймэрхүү хандлагыг сайшаахгүй л болов уу?
7). Өөрийгөө хэтрүүлэн үнэлэхгүй байх нь чухал. Хүн өөрийгөө дутуу үнэлэх, эсвэл хэтрүүлэн үнэлэх нь тухайн ажил горилогчдод мөн л эргэлзээ төрүүлнэ.
Өөрийн ур чадвар, давуу сул талаа маш сайн зөв тодорхойлж сурах хэрэгтэй. Өөрийгөө борлуулах нь зөв харин суртачилгаа бодит байдлаас зөрөөд эхлэхээр 180 градус эсрэг үйлчилгээтэй болдог гэдгийг мартуузай. 


Тэгээд эцэст нь хэлэхэд энэ хүртэл уншсан таньд баярлалаа. Энэ зуунд чадвартай, ирээдүйд өсөх потенциалтай хүнийг сонгож ажилд авдаг болсон тул та өөрийн диплом эсвэл танил талд найдахгүйгээр өөрийгөө улам сайн хөгжүүлэх нь чухал гэдгийг ойлгоосой гэдэг үүднээс энэхүү мэдээлэл орууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26