​Харилцааны топ 10 ур чадвар
2015, 7 сарын 22. 9:370

Та ямар ч салбарт ажилладаг бай, дарга, хамт олон, ажиллагсадтайгаа үр дүнтэй харилцах чадвар маш чухал. Цахим эрин зуунд мессэж, текстийг үр дүнтэйгээр хувиргаж, илгээх, утсаар ярих, сошиал медиа ашиглах гэх мэт олон зүйл хөгжсөөр байгаа билээ.

Өнөөгийн зах зээлд таныг бусдаас ялгаруулах дараах харилцааны топ 10 ур чадваруудыг эзэмшээрэй.

Харилцааны топ 10 ур чадвар

1. Сонсох

Сайн сонсогч байх нь сайн харилцагч байх хамгийн шилдэг аргын нэг юм. Зөвхөн өөрийнхөө мөнгийг урьтал болгон, бусдыг сонсоход цаг гаргадаггүй хүнтэй хэн ч харилцах дургүй байдаг. Харин үүний оронд идэвхитэй сонс. Нөгөө хүнийхээ юу ярьж байгааг маш сайн анхаарч, юу ярьж байгааг нь ойлгохын тулд бататгах асуулт асуу. Идэвхитэй сонссоноор нөгөө хүнийхээ юу хэлэх гэж байгааг илүү сайн ойлгож, зохистой хариу үзүүлж чадна.

2. Аман бус харилцаа

Таны биеийн хэлэмж, нүдний харц, гар барих байдал, дууны өнгө бүгд нийлээд таны юу хэлэх гэж байгааг илэрхийлж байдаг. Тайван, нээлттэй байдлаар (гар хөлөө, тайван хөдөлгөх),нөхөрсөг өнгөөр ярилцах нь таныг энгийн харагдуулах бөгөөд бусадтай нээлттэй байдлаар ярилцах боломжийг олгоно. Нүдний харц ч бас чухал. Тухайн хүн рүүгээ харж ярих нь таныг тухайн хүнд анхаарал хандуулж байгааг илэрхийлнэ. Гэхдээ тухайн хүнийг тааламжгүй болгож, хэт ширтээд байгаа эсэхээ бататгаарай. Зурган дээр сайхан гарахын тулд биеийн хэлэмжээ хэрхэн ашиглахыг суралцаарай. Түүнчлэн нөгөө хүнийхээ аман бус харилцааны байдал, дохиог анхааралтай ажигла. Аман бус харилцааны шинжүүд нь тухайн хүн ямар мэдрэмж, сэтгэгдэлтэй байгааг ихэвчлэн илэрхийлдэг. Жишээ нь, тухайн хүн нүд рүү эгцлэн харахгүй байвал тааламжгүй байгаа эсвэл үнэнийг нууж байна гэсэн үг.

3. Товч бөгөөд тодорхой байх

Өөрийн санаагаа аль болох цөөн үгээр илэрхийлэхийг хичээ. Та тухайн хүнтэй биечлэн ярилцаж байхдаа, утсаар эсвэл и-мэйлээр харилцаж байхдаа хэлэхийг хүссэн зүйлээ товч тодорхой илэрхийл. Хэрэв та хий хоосон зүйл яриад байвал сонсогч таны юу хүсээд байгааг тодорхой сайн ойлгохгүй. Хэлэхээсээ өмнө хэлэхийг хүссэн зүйлээ сайн бод. Энэ нь таныг сонсож байгаа хүнд хэт их зүйл ярих эсвэл төөрөгдөлд оруулахаас зайлсхийнэ.

4. Нөхөрсөг байдал.

Нөхөрсөг өнгөөр, энгийн байдлаар инээмсэглэн хувийн асуултыг асуух нь хамт ажиллагсадтайгаа нээлттэй, шударга харилцах байдлыг тань дэмжиж өгдөг. Нүүр нүүрээ харан ярилцах эсвэл бичгээр харилцахад аль алинд нь чухал. Та хамтран ажиллагсаддаа эсвэл ажилтнууддаа хувийн и-мэйл бичихдээ и-мэйлийнхээ эхэнд “Та бүгд сайхан амарсан гэдэгт найдаж байна” гэж бичвэл хүлээн авагч илүү тайван хүлээж авна.

5. Өөртөө итгэх

Бусадтай харилцах бүхий л харилцаандаа өөртөө итгэлтэй байх нь чухал. Өөртөө итгэлтэй байдал нь таныг хамтран ажиллагсдаа итгүүлэх, хэлэх гэж байгаа зүйлээ ойлгуулахад тусална. Өөртөө итгэлтэй байдлаа нүдний харц эсвэл чанга бөгөөд нөхөрсөг ярианы өнгөөр энгийн байдлаар харуулах хэрэгтэй. Мэдээж хэрэг ихэмсэг эсвэл түрэмгий байдлаар ярихаас болгоомжил. Та бусдыг үргэлж сонсож байгаа эсэхээ анхаар.

6. Бусдын зовлонг ойлгох

Та тухайн ажил олгогч, хамтран ажиллагч эсвэл ажилтантайгаа санал нийлэхгүй байгаа ч гэсэн тэдний үзэл бодлыг ойлгож, хүндэлж байх нь чухал. “Би таныг хаанаас ирж байгааг ойлгож байна” гэх мэт энгийн үг хэллэгээр бусдыг сонсож байгаагаа бататган, тэдний санал бодлыг хүндэлж байх нь чухал.

7. Нээлттэй байдал

Сайн харилцагч ямар ч харилцан ярианд уян хатан, нээлттэй оролцдог. Нээлттэй байдлаар сонсож, бусдын үзэл бодлыг ойлгох хэрэгтэй. Санал нийлэхгүй байгаа хүнтэйгээ ч харилцан ярианд ороход бэлэн байвал та илүү ухаалаг бөгөөд бүтээлч харилцан яриаг өрнүүлэх чадвартай болно.

8. Хүндлэл

Хэрэв та хүмүүсийг болон тэдний санаа бодлыг хүндэлж байвал илүү нээлттэй байдаг. Тухайн хүнийг нэрээр нь дуудах, нүдээр харилцах, идэвхитэй сонсох зэрэг энгийн үйлдэл ашиглан ярилцвал тухайн хүн илүү өндөр сэтгэгдэлтэй байх болно. Утсаар ярихадаа анхаарлаа сарниулахгүй байж, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

И-мэйл бичихдээ хүндэтгэлтэй байж мессэж, текстээ засахад цаг гаргаарай. Хэрэв та болгоомжгүй, хайнга бичсэн и-мэйл илгээвэл хүлээн авагч хүндлэхгүй болов уу.

9. Эргэх холбоо

Зохистой байдлаар эргэх холбоотой байх нь харилцааны чухал ур чадвар юм. Менежер,дарга нар ажилтнуудтайгаа и-мэйлээр, утсаар болон 7 хоног тутмын уулзалтандаа бүтээлч эргэх холбоогоор хангах нь чухал. “Сайн байна, сайн ажилласан байна” гэх мэт энгийн үгсээр эргэх холбоотой байснаар урам зоригийг ч нэмэгдүүлдэг.

Түүнчлэн бусдын эргэх холбоог хүлээн авч, дэмжиж, хариу өгдөг байх хээргтэй. Эргэх холбоо хариуг сонсож, тухайн асуудлыг сайн ойлгохгүй байвал бататгах асуулт асууж, эргээд хариу өгөхөд хүчин чармайлт гарга.

10. Зөв арга хэрэгслийг ашиглах.

Бас нэгэн чухал ур чадвар бол харилцааны ямар хэлбэрийг ашиглахаа мэддэг байх явдал юм. Жишээ нь, зарим нухацтай харилцан яриаг (чөлөө, цалингийн өөрчлөлт гэх мэт ) биечлэн сайн хийх нь чухал. Хэрэв та дарга, захирал гэх мэт завгүй хүмүүстэй харилцахыг хүсвэл и-мэйл бичих нь чухал. Ингэснээр хүмүүс таны харилцааны хэрэгслийг анхааралтай үнэлж, эерэг хариу өгөх болно.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
56
3
2
4
3
3
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02