Амжилттай хүмүүсийн өөрсдийг нь идэвхижүүлдэг 10 итгэл үнэмшил
2015, 7 сарын 23. 11:470

Амжилттай хүмүүс өөрөөр боддог. Та ч бас чадна.

Амжилт үйлдэл дээр тулгуурладаг. Гэхдээ үйлдэл нь чухал элемент болох итгэл үнэмшлээс эхэлдэг. Амжилттай хүмүүс өөрсдийн санаа, зорилго, шаргуу байдал болон өөрсдөдөө итгэдэг.Тэдний итгэл үнэмшил, урам зоригийг амжилтанд хүргэх үйлдэл нь илтгэж байдаг. Тэгвэл амжилтттай хүмүүс юунд итгэдэг вэ?

1. Тэд амжилтанд зайлшгүй хүрнэ гэдэгтээ итгэдэг.

Амжилттай бизнес эрхлэгчдийн түүхийг уншихад тэдэнд үргэлж бодит бус бизнес эрхлэх ямар нэг ур чадвар, санаа шийдэл, бүтээлч байдал байсан тухай уншдаг. Үнэндээ тэдэнд байгаагүй.

Амжилт гэдэг бол зайлшгүй зүйл. Бизнес эрхлэгчид хэрхэн амжилтанд хүрсэн тухай замналыг эргээд харах юм бол алсын хараа бүр нь тодорхой байсан, төлөвлөгөө бүр нь төгс, хийсэн алхам бүр нь өөгүй, амжилтанд хүрэх эсэх нь тодорхой байгаагүй.

Бодит байдал дээр амжилтыг таамаглаж болдоггүй. Хэрэв та цөхрөлтгүй, шаргуу ажиллахад бэлэн байгаа бол хангалттай. Тодорхой нэг зорилго тодорхойлж, ахиц дэвшлийг хэмж.

2. Тэд өөрсдөө сонголт хийж чадна гэдэгтээ итгэдэг.

Та хүлээн зөвшөөрөгдөж, албан тушаал ахиж, сонгогдож, өөрийгөө нээж харуулахын төлөө байгаа бол хүлээ. Та сошиал медиагаар хүн бүртэй холбогдож болно. Өөрийнхөө ажлыг таниулж, өөрийнхөө хөгжим, өөрийн бүтээгдэхүүнийг таниулж, өөрийн санхүүжилтыг татаж болно.

Та хүссэн бүх зүйлээ хийж болно. Гэхдээ хэн нэгэн таны ур чадварыг нээн харуулахыг хүлээх хэрэггүй. Таныг хойш нь чангаадаг ганц зүйл бол дахиад оролдож үзэх чадвар юм.

3. Тэд өөрсдийнх нь үүрэг үйлчлэх гэдгийг мэддэг.

Хэн ч үр дүнтэй зүйлд ганцаараа хүрчихдэггүй. Гайхалтай боссууд ажилчдаа ажлаа сайн хийх, өөрийн гэсэн зорилгодоо хүрэх арга хэрэгсэл, сургалтаар хангахад анхаарал хандуулдаг. Шилдэг зөвлөхүүд эхлээд үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээг таньж мэддэг. Шилдэг бизнесүүд үйлчлүүлэгчдэд хүрэх, тэдэнд үйлчлэх арга замыг хайдаг.

Үүний үр дүнд үр ашиг хүртэж чадна.

Хэрэв та ганцаараа зүтгэвэл хэзээ нэгэн өдөр үр дүнд хүрэх л байх. Хэрэв та бусдын төлөө байвал амжилтанд хүрээд зогсохгүй бусад хүмүүсийн амьдралд томоохон өөрчлөлт хийх болно.

4. Тэд тэвчээртэй байж ялна гэдэгт итгэдэг.

Амжилт гэдэг тэсвэр тэвчээрийн үр дүн. Бусад хүмүүс бууж өгч, орхиж, дахин оролдож үзэхээс татгалзаж байхад өөрсдийн дүрэм журам, үнэт зүйлээрээ ялалтанд хүрдэг.

Бусад хүмүүс ухаантай, харилцаа холбоо сайтай, илүү ур чадвартай, илүү их хөрөнгөтэй байж болох юм. Гэхдээ эдгээр зүйлсгүйгээр ялалтанд хүрэх хэцүү.

Заримдаа өөрийн гаргасан санаа, төсөл, бизнестээ бууж өгмөөр санагдаж болох юм. Гэхдээ өөрөө өөртөө хэзээ ч бүү бууж өг.

Үргэлж, үргэлж, үргэлж өөртөө хамгийн сүүлд нь бууж өг.

5. Тэд өөр хэн ч хийгээгүй зүйлсийг хийнэ гэдэгт итгэдэг.

Тэдгээр зүйлс энгийн байсан ч гэсэн, ач холбогдолгүй байсан ч гэсэн бусдаас өөр байхыг хүсвэл өөрөөр үйлдэл хий. Үүнийг хийх хамгийн хялбар арга бол хэн ч хийгээгүй зүйлийг хийх явдал юм.

6. Тэд харилцаа холбоо бий болгодог.

Маш олон хүн өөрийнхөө амьдралд харилцаа холбоог бий болгодог. Гэхдээ үүнд тоо чухал биш. Бидэнд жинхэнэ харилцаа холбоо чухал. Бид хүмүүст тусалж, хүмүүсийн итгэлийг олж, тэдэнд анхаарал хандуулж чадна.

Тиймээс тоог орхи. Урт хугацаанд таны мэргэжлийн болоод хувийн амьдралын нэгэн хэсэг болгохыг хүссэн хүмүүстэй харилцаа холбоог бий болго. Таньд тоо хэмжээ биш, хүмүүс хэрэгтэй. Хүмүүстэй холбогд.

7. Тэд стратеги чухал гэдэг итгэдэг.. гэхдээ гүйцэтгэл бас чухал.

Стратеги бол бүтээгдэхүүн биш. Дэлхий ертөнцөд хэрэгждэггүй олон тооны стратеги байдаг. Ямар нэг санааг хөгжүүл. Стратеги боловсруул. Үйл ажиллагааны энгийн стратеги боловсруул. Дараа нь гүйцэтгэ, дасан зохиц, дахин дахин гүйцэтгэ. Болж байгаа зүйл дээрээ тулгуурлан үйл ажиллагаа бүтээ.

Стратеги бол чухал зүйл. Гэхдээ стратеги бол гүйцэтгэлийг хэрэгжүүлэх алхам. Амжилттай хүмүүс амжилтттай байдгийн учир нь хэрхэн гүйцэтгэхээ мэддэг.

8. Тэд бодит манлайлал нэг хормын дотор биш, урт хугацаанд бий болдог гэдгийг мэддэг.

Чин сэтгэлийн манлайлал бол нөхцөл байдал биш. Чин сэтгэлийн манлайлал богино хугацааных биш байдаг.

Шилдэг удирдагчид тогтвортой урамшуулдаг. Шилдэг удирдагчид тогтвортой идэвхижүүлдэг. Шилдэг удирдагчид зөв замаар манлайлдаг. Тэд хүмүүсийг дагуулдаг. Тэд итгэлийг олж, урт хугацаанд хадгалдаг.

9. Тэд эхлээд ажиллаж, дараа нь үр ашгийг хүртдэг.

Хэн нэгэн хүн “Хэрэв би албан тушаал ахивал дараа нь шаргуу ажиллах болов уу? Эсвэл Үйлчлүүлэгч надад их мөнгө өгвөл би илүү сайн ажиллах уу? Хэрэв би өндөр цалин авбал илүү сайн ажиллахад бэлэн үү?” гэж асууж байхыг зөвлөсөн юм. Амжилттай хүмүүс эхлээд шаргуу ажиллаж байж, албан тушаал ахидаг. Амжилттай бизнесүүд эхлээд шилдэг үнэ цэнийг бий болгож байж өндөр орлоготой болдог. Амжилттай бизнес эрхлэгчид эхлээд шаргуу ажиллаж байж, өндөр үр дүн, боломжит өгөөжийг хүртдэг.

Ихэнх хүмүүс шаргуу ажиллаж эхлэхээсээ өмнө өндөр цалин урамшуулал авахыг хүсдэг. Амжилттай хүмүүс цалин урамшууллыг шаргуу хичээл зүтгэлийн үр шим гэж үздэг.

10. Тэд өөрсдийн түүхийг бичнэ гэдэгт итгэдэг.

Ихэнх хүмүүс шууд амжилттай бизнес эрхлэгч болчихдоггүй.

Та өнөөг хүртэл өөрийн салбартаа бага ч болов өөрчлөлт оруулдаг байж болох юм. Та өөрийн мэргэжилдээ одоог хүртэл өөрчлөлт хийж байж болох юм. Та одоог хүртэл ажилчид болон үйлчлүүлэгчдийнхээ амьдралд бага ч болов өөрчлөлт хийж байж болох юм. Та бага ч болов өөрчлөлтийг хийсээр томоохон үр дүнд хүрч болох юм. Та ямар нэг шинэ зүйлийг хийхэд бэлэн байх хэрэгтэй. Мэдээж хэрэг, амжилттай бизнес эрхлэгчид өдөр бүр ажилладаг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47