Дарга, удирдлагаа хэрхэн гайхшруулах вэ?
2015, 7 сарын 28. 8:320

Бид бүгдээрээ урагшлан дэвшихийг хүсдэг. Хэдийгээр бүх зүйлийг зөв хийгээд байгаа мэт харагдавч – ажилдаа хэзээ ч хоцрохгүй, чөлөө бараг л авахгүй, өгсөн үүрэг даалгаврыг үргэлж цагт нь биелүүлдэг гээд л – тушаал дэвших нь цөөн, бас хоорондох зай нь их хол байна уу?

Ажлаа чин сэтгэлээсээ хийж байвч, яагаад урамшуулал, шагнал хүртэхгүй байгаа юм бол? Хариулт нь их энгийн: та боссынхоо хүлээлтийг давж гарч чадахгүй байна.

Карьерын шатаар ахин дээшилж, илүү өндөр цалинтай ажиллахын нууц нь боссынхоо төлж буйгаас хамаагүй их хувь нэмрийг компанидаа оруулах явдал юм. Чи дээшээгээ, илүү хол явахыг хүсч байгаа. Үүний тул байгууллага чамгүйгээр байж чадахгүй тийм л үнэ цэнтэй нэгэн болох ёстой.

Босс чинь энэ дэлхий дээрх хамгийн ухаалаг ажилтаныг олж чадсан өөрөөрөө бахархахуйцаар, түүнийг гайхшруулахыг зорь.

Гэхдээ энэ нь сонсогдож байгаа шигээ тийм ч амар зүйл биш. Харин дараах 7 хялбар алхмуудыг санаж явбал зүйтэй.

Нэгдүгээр алхам: Ажилдаа шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхээсээ гадна, тухайн салбар, компанийнхаа өрсөлдөгчид, сүүлийн үеийн ололт дэвшил, бэрхшээл сорилтуудын талаар судалж мэд.

Мэргэжлийн чадвараа дээшлүүлэх нь чухал ч, зөвхөн түүгээр хязгаарлагдаж болохгүй. Хэрэв үнэхээр л боссыгоо гайхшруулахыг хүсч байгаа бол, компанийхаа тухай, салбарынхаа тухай бүгдийг мэдэх гэж оролд. Жишээлбэл таныг IT программ хөгжүүлэгч гэж төсөөлье. Кодчилол дахь өнөөгийн хамгийн шилдэг туршлагуудын талаар зөвхөн судлаад зогсохгүй, танай салбарт тэдгээрийг хэрхэн үр ашигтайгаар ашиглаж байгаа талаар олж мэд, хэрэгжүүл.

Өөрийн мэдлэгээ байгууллагадаа бодитоор ашиглах нь үнэ цэнийг чинь өсгөх хамгийн шилдэг зам.

Хоёрдугаар алхам: Асуултынх нь хариуг өгөхийнхөө оронд, асуудлыг нь урьдчилан шийдвэрлэ.

Боссынхоо асуултад тэр дороо, эмх замбараагүй бичиг баримт, файлууд онгичихгүйгээр хариулна гэдэг сайн хэрэг. Харин та боссыгоо үнэхээр гайхшруулах зорилготой байгаа бол, асуудлыг түүнээс урьтан харж, шийдвэрлэ. Боссын чинь хувьд эн тэргүүний чухал шийдвэрлэх асуудал юу байгааг урьдчилан харж, үргэлж мэдээллээр ханга. Ингэвэл түүний цаг хугацаа, эрч хүчийг нь хэмнээд зогсохгүй, урам зоригтой байдал чинь өндрөөр үнэлэгдэх болно.

Гуравдугаар алхам: Алдаагаа хүлээн зөвшөөрч, нэн даруй шаардлагатай арга хэмжээг ав

Хариуцлагатай байдлын үнэ цэн одоо бараг мартагдчихаад байна. Маш олон хүмүүс буруугаа хүлээн зөвшөөрөхөөс, түүнээс үүсэх хор хохирлоос айсандаа алдаагаа халхлан нуух гэж оролдох болж. Гаргасан алдаагаа өөрөө хариуцахаас айдаггүй байдал - боссыг чинь гайхшруулах болно. Алдаа гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, илүү сайн хийх шийдэл юу байгааг түүнд харуул. Алдаагаа олж харсан даруйдаа ямар арга хэмжээнүүдийг авсан талаараа мэдэгдвэл тун сайн.

Хүн бүр л алддаг. Харин алдаа гаргасан үедээ хариуцлагатай, бүтээлч, идэвхтэй байж чадвал боссдоо ихээхэн сэтгэгдэл төрүүлж чадна.

Дөрөвдүгээр алхам: Сургалт, дамжаанд суулгаж өгөхийг хүсэх бус, өөрөө тэдгээрийг зохицуул

Жирийн карьерын зөвлөх чамд мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн тулд тусгайлсан хичээл, семинарт суумаар байгаагаа удирдлагууддаа хэл гэж зөвлөх байх. Гэвч бидний зорилго жирийн бус; бид боссыгоо хэрхэн гайхшруулах талаар ярьж байна. Өөрийгөө дадлагажуулж, сургах тал дээр өөрөө арга хэмжээ ав. Заавал үнэтэй байх албагүй; онлайн ертөнцөд үнэгүй, бараг л үнэгүй шахам хичээл, курсууд маш өргөн сэдвийн хүрээнд элбэг, нээлттэй байна. Бусад ажилчид ямар нэгэн сургалт, семинарт хамрагдах хүсэлтэй байгаагаа хэлж байхад, харин чи аль хэдийн амжуулчихсан зүйлсээ түүнд хэл – санаачлагатай байдал чинь өндрөөр үнэлэгдэх болно. Чи компанийхаа мөнгийг хэмнэнгээ, өөрийн ур чадвар, мэдлэгээ тэлж, урагшилж чадна.

Тавдугаар алхам: Зөвхөн хэлж сануулсан зүйлсийг хийхгүйгээр, идэвх санаачлагатай бай

Бүх л ажилчид удирдлагуудынхаа хэлсэн зүйлсийг хийдэг. Харин тэднийг бүр гайхшруулахын тулд чи идэвх, санаачлагатай байх ёстой. Ямар нэгэн асуудал олж харсан бол, шийдвэрлэ. Хийх шаардлагатай байгаа зүйлсийг илрүүлсэн даруйдаа шуудхан л хий. Хийж, гүйцэтгэснээ баримтжуул, тэмдэглэ – шинээр орж буй ажилчдад гарын авлага бэлд. Өөрчлөлт хийхийн тулд юу хийх хэрэгтэйг үргэлж эрэлхийл.

Удирдлагууд алсын харааг юунаас ч илүүтэй үнэлдэг. Компани цаашдын ирээдүйнхээ төлөө юу хийх хэрэгтэй байгаа талаар тодорхой санал дэвшүүлбэл, таныг өөр нүдээр харж эхлэх болно.

Зургадугаар алхам: Бусад хэлтсүүдтэй харилцаа тогтоо

Хэлтэс бүрт өөр талбарынхнаас тусламж, дэмжлэг шаардагдах тохиолдлууд тулгардаг. Боссыгоо гайхшруулах нэг арга бол компани даяар харилцаа холбоогоо бий болгох. Хүн – хүн (хүн хоорондын) харилцаа гэдэг хэлтэс – хэлтэс (хэлтэс хоорондын) харилцаанаас үргэлж илүү үр дүнтэй байдаг. “Энэ асуудалд би анхаарал тавьж болох уу? Үүнийг шуурхай гүйцэтгэж чадах хэн нэгнийг сайн танина” гэж даргадаа хэлбэл, түүнд маш тааламжтай байх болно.

Долдугаар алхам: Хямралтай нөхцөл байдалд тайван байдлаа хадгал

Боссынхоо анхаарлыг татахын тулд хүнд хэцүү нөхцөл байдлыг аятайхан даван туулах чадвартай байх ёстой. Хүмүүсийн хоорондох зөрчил ч юм уу, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд бүх хүмүүс цочирдож байхад, чи л тайван, дөлгөөн байж, өөрийн сэтгэл хөдлөлөө хяналтандаа байлгаж байх ёстой. Хямралтай нөхцөл байдалд тайван байдлаа хадгалан, асуудлыг хэрхэн бодитоор тунгаан бодож шийдвэрлэж чадаж байгаагаар манлайлах чадвар, тушаал дэвших боломж чинь илэрхийлэгдэх болно.

Эх үүсвэр: https://www.linkedin.com/pulse/how-blow-your-bosss-mind-dr-travis-bradberry

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57