Сүүлийн үед хүмүүс дор бүрнээ аль болохоор эрүүл хоол хүнс сонгож хэрэглэхийг эрхэмлэх болсон. Хүнсний дэлгүүрт ч “эрүүл” гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүд эгнээ эгнээгээрээ ярайдаг билээ. Гэхдээ тэдгээр таргалуулдаггүй, элсэн чихэргүй, амин дэмтэй гэсэн тодотголтой бүтээгдэхүүний чанарын баталгаа нь хэр зэрэг байдаг юм бол?