[Монгол Тулгатны 100 дуу] - Амьдралаа би чамд хайртай
2015, 8 сарын 7. 14:060

Үг: Нямаа Ая: Ё.Сүхбаатар

Амьдралаа би чамд хайртай

Ирсэн л болбол буцах болдог дэлхийд
Энгэрээ түшээд өвгөд минь одлоо ч
Ээжээ баярлуулж үрс нь төрдөг юм аа
Эхийн хэвлийгээс хүйгээр салавч
Эх орноосоо амь нь салдаггүй

Амьдрал аа амьдралаа би чамд хайртай

Хүслээ дагаад хяслан ирдэг хорвоод
Хүссэн бүхэн санаснаар болдоггүй ч
Хүний хүү чинь зорьсондоо хүрдэг юм
Аавын голомтоос галаа таславч
Алаг үрийнхээ хайраа тасалдаггүй

Амьдрал аа амьдралаа би чамд хайртай

Жаргал зовлон ээлжлэн байдаг орчлонд
Хагацлын сүүдэрт зүрх дааран уйлдаг ч
Хайрын нөмөртөө уужран дуулдаг юм
Амин насныхаа урсгал тасравч
Алтан ургынхаа хэлхээ тасардаггүй

Амьдрал аа амьдралаа би чамд хайртай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
8
0
0
0
1
0
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49