Тоасмастерс Монгол байгууллагын үндэсний анхдугаар чуулган
2015, 9 сарын 24. 17:420

Гишүүдийнхээ харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлэх үндсэн зорилготой, 90 жилийн түүхтэй Тоасмастерс Интернэшнл нь өдгөө 135 улсад 15,400 клуб, 332,000-н гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийд нэр хүндтэй олон улсын бо

ловсролын байгууллага юм. AT&T, Bank of America, Chevron, eBay, Google, Microsoft гэх мэт байгууллагууд Тоастмастерсийн клубыг дэргэдээ байгуулж, ажилтнуудаа манлайллын болон харилцааны чадварт сургаж, улмаар ажлын байр дахь бүтээмжийг эрс сайжруулж буй туршлага байна. Монгол Улсад анх 2010 онд Тоастмастерс Монгол Байгууллага үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө Эрдэнэт ГОК, MCS APB Brewery, Англи хэлний академи, Wagner Asia зэрэг байгуулагууд дээр клубууд амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

“Тоастмастерс Монгол” ТББ нь “TOGETHER WE ACHIEVE” уриан дор анхдугаар чуулганаа Улаанбаатар хотод 2015 оны 10 сарын 03-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэж байна.

 Уг чуулганы гол зорилго нь Монгол дахь Тоастмастерсийн ирээдүйн хөгжил, стратеги төлөвлөлтийг хэлэлцэх, харилцааны болон манлайллын сургалт явуулах, олон нийтэд тус байгууллагын үйл ажиллагааг таниулах улмаар монголчууд дэлхийн тавцанд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Чуулганы үеэр Тоастмастерс Интернешнл олон улсын байгууллагын Сингапурын 80 дугаар Бүсийн 2014-2015 оны Захирагч, Хууль зүй, бизнесийн удирдлагын магистр, банк санхүүгийн салбарт 45 жил ажилласан туршлагатай, гарамгай илтгэгч, зөвлөх багш ноён Чью Бан Сенг (CHEW Ban Seng) уригдан ирж, сургалтыг удирдан явуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41