​Ажилсаг хүний нөөц бүрдүүлэгч нарт зориулсан шийдлүүд
2015, 9 сарын 25. 13:270

Хичнээн олон шаардлага тавьсан ч бай, тухайн бизнесийн байгууллагууд өргөжиж байгаа эсвэл байр суурь нь багасч байгаа эсэхээс үл хамааран хүний нөөц бүрдүүлэгчийн хувьд ажил горилогч нарын цар хүрээг нэмэгдүүлэх, салбарын ойлголтыг бэхжүүлэх нь үргэлж чухал байдаг шүү дээ. Үүнийг эхлэхийн тулд дараах хэдэн санааг уншаад үзэрээй:

Ажлын байрны зарын агуулгын нөлөөг нэмэгдүүл

Танай ажлын байрны зарын хэллэгийн тогтвортой байдлыг шалга. Танай байгууллага хүний нөөц бүрдүүлэгч бүрийн оруулсан ажлын байрны зар тус бүрт нэг арга ашигладаг уу? Ерөнхий мэдээлэл өгөхдөө тодорхой байх хэрэгтэй. Та тогтвортой мессэж бүтээхийн тулд тодорхой нэг загвар бий болгох хэрэгтэй.

Ажлын байрны заруудын төлөвлөгөө бас тотгвортой байж чадаж байна уу? Та ажил хайгчид маш хурдан уншаад шийдвэр гаргах боломж олгохын тулд тухайн мэдээллүүдийг ялгаж, салгаж тодорхой харуулахын тулд тодорхойлох цэгийг ашигладаг уу? Та шаардлагатай ур чадваруудыг “давуу тал болох ур чадварууд”-аас ялгаж салгадаг уу? Танай ажил олгогчийн брэнд тухайн ажлын байрны заранд маш сайн дүрслэгдсэн, холбогдох лого, зураг болон тайлбаруудыг оруулсан уу?

Танай ажлын байрны зар тус бүр маркетингийн баримт гэж үзэх хэрэгтэй. Ижил дуу хоолойны өнгөөр ажил горилогчидтой утсаар ярихыг хичээгээрэй.

Танай хайлтын илэрц болон хадгалагдсан хайлтын мэдээллүүдийг маш сайн тохируулах

Хайлтын илэрцүүдээр зочлоод үзээрэй. Энэ талаар янз бүрийн сургалт, хичээлүүд үзэж болно. Танай байгууллагын хувьд байнга хайж байдаг үндсэн ажил үүрэг эсвэл ажлын байрууд байдаг уу? Та шинэ төсөв болон ажлын байруудын талаар анхаарах хэрэгтэй.

Резюме-ийн өгөгдлийн сан бүхий хайлтын хэрэгслүүд дээр хадгалагдсан хайлтуудыг харах хэрэгтэй. Ур чадвартай ажил хайгчид өглөө бүр танай мэйлбокс руу мэйл бичүүлэхийн тулд хайлтын шалгуур үзүүлэлтийг сайжруулж, оновчтой болго. Таны зорилго бол ур чадвартай өргөдөл гаргагч нарыг өөр лүүгээ татах. Үүнийг ур чадвартай ажил хайгчидтай харилцах харилцааг бий болгоход ашигла.

Хүний нөөц бүрдүүлэх шинэ аргууд, эх сурвалжийг эрж хай

Одоо таны сонирхлыг татаад байгаа эх сурвалжийг хайх цаг. Та хайлт хийхдээ олон төрлийн эх сурвалж ашигладаг уу? Хүний нөөц бүрдүүлэх стратегийг хэрхэн бий болгож байна вэ? Танай харилцаа холбоо хүчтэй байна уу? Таны үзэж хараагүй дотоод нөөц бололцоо болон харилцаа холбоо байна уу?

Ажил хайгчдын хэтийн төлөвлөгөөг авч үзэхийн тулд харилцааны стратегиа эргэн харахад энэ цаг үеийг ашиглах хэрэгтэй. Та ажил хайгчидтай харилцаа холбоо тогтоохын тулд IM эсвэл текст мессэжийг ашигладаг уу? Та хүний нөөц бүрдүүлэх циклдээ байгаа ажил горилогчидтой үргэлж таатай харилцааг бий болгодог уу? Таны цахим харилцаа холбоонд ямар линк болон мэдээллүүд үр дүнтэй байдаг вэ? Танай байгууллагын тухай мэдээлэл хэвлэл мэдээлэлд цацагдсан уу? Хэрэв тийм бол тэдгээр линкүүдийг ажил хайгчдад илгээ. Танай компаний вэбсайт дээр байгаа мэдээллүүд ажил горилогчдод хэрэгтэй мэдээлэл байж чаддаг уу? Тэдгээр линкүүдээ ч бас илгээ.

Зах зээлийн мэдээллээр өөрийгөө таниул

Танай байгууллагад дэмжлэг үзүүлдэг зах зээлүүдийн талаар судал. Өрсөлдөгчдийн вэбсайтууд болон хэвэлийн нийтлэлүүдийг унш. Тэд юу санал болгож байна? Танай байгууллагын талаарх ажил олгогчдод олгож байгаа мессэжүүдийг хэрхэн харьцуулах вэ? Өрсөлдөгч компаниудын тухай шинэ мэдээллүүдийг хайлтын систем ашиглан хайлт хий.

Дотоодын ажил эрхлэлтийн статистик болон хүний нөөц бүрдүүлэхийг хүсч байгаа улс орны шинэ бүсийн талаарх илүү сайн ойлголт өгөх мэдээ, мэдээлэл ол. Тэдгээрийг өөрийгөө таниулахад ашигла.

Тогтвортой сүлжээний дадал зуршлыг бий болго

Сүлжээ үүсгэх нь маш их цаг хугацаа зарцуулах мэт санагддаг боловч тийм ч их хугацаа зарцуулахгүй. Дараагийн ажил горилогч болж болох боломжит ажил горилогчдод хүрэхийн тулд өдөрт 30 минут зарцуул. Тэдгээр нь их сургуулийн вэбсайтууд уу? Ярилцлага хийхдээ мөрдлөг болгодог эсвэл ашигладаг нэр бий юу? Та топ ажил горилогчдын резюме-ээс тодорхойлох захидал авахаар утасдсан уу? Та 6 сарын өмнөөс тэднийг тодорхойлох хүмүүсээс захидал авахаар асуусан уу?

Танай сүлжээний профайл мэргэжлийн ч бай, сошиал ч бай тодорхой зүйлээр шинэчилж байх хэрэгтэй. Та хуучин хамт олон болон ажил горилогчдыг өөрийн сүлжээнд татан оролцуулдаг уу? Танай сүлжээнд нэгдэж болох хүний нөөц бүрдүүлэгчдийг олохын тулд боломжит бүлгүүдийг хайж үзсэн үү? Танай хүний нөөц бүрдүүлдэг үндсэн ажлын байруудтай адил чиглэлээр хүний нөөц бүрдүүлдэг группууд байна уу?

Эцэст нь хэлэхэд төрөл бүрийн хүний нөөц бүрдүүлэгчдийн мэргэжлийн сайтуудыг уншиж, харахад цаг гарга хэрэгтэй. Танай чиглэлтэй адил хүний нөөц бүрдүүлэлт эсвэл ажил үйлчилгээ явуулдаг блогуудыг олж унш. Сайн сүлжээг бий болгох нь бодит харилцаа холбоог бий болгодог.

Хүний нөөц бүрдүүлэх ажилд тань амжилт хүсье. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53