​CV-гээ хэрхэн илүү үр ашигтай бичих вэ?
2015, 9 сарын 30. 8:550

Таньд өөрийн ур чадвар, туршлага зэргээ бичих наад захын чадвар байгаа шүү дээ. Харин одоо CV-гээрээ дамжуулаад ажил олгогчид таны үйлчилгээг олж харах өөрт байгаа Х хүчин зүйлээ нээж харуулах сайхан цаг юм.

Таны CV-г унших хүмүүсийг ойлгох нь

Та өөрөө өөрийнхөө маркетингийн түншийн хувьд CV-гээрээ дамжуулаад өөрийгөө маш үнэ цэнэтэй “бүтээгдэхүүн”гэдгээ харуулах хэрэгтэй. Бизнес хүмүүс ерөнхийдөө ашиг орлого, томоохон зах зээлийг хуваах, бизнесээ хөгжүүлэх, хэрэглэгчдэдээ зориулж шинэ бүтээгдэхүүн гаргах гэх мэт ижил зорилтуудтай байдаг. Тэгэхээр тэд өөрсдийнх нь эдгээр зорилгуудад хүрэхэд нь тусалж чадах ажилтан хайж байдаг.

Та 2 сар, магадгүй 20 жилийн ч туршлагатай бай өөрийгөө юу хийж чадах вэ, ажил хийх боломжтой хүн үү гэдгийг харуулах нэг ижил дүрэм л үйлчилдэг.

Амжилтаа тодорхойлох

Ажил бүр хэлбэр, хэмжээгээрээ ялгаатай. Зарим тохиолдолд борлуулалт буюу мөнгөний урсгалын өсөлтийн хувийг батлан харуулах чадвартай байх хэрэгтэй. Та бусдад ямар нэг төсөл, ажил дээр чухал нөлөө үзүүлж, шаргуу хөдөлмөрлөж чадна гэдгээ харуулах хэрэгтэй.

Жишээ нь, борлуулалтын шинэ суваг нээснээр борлуулалт 25%-иар өссөн гэх мэт тодорхой нэг зорилгод хүрэхэд ашигласан бүтээлч санаа, санаачлага гаргасан байж болно.

Хийж байсан ажлаасаа дорж хаяж нэг онцгой жишээг сонгон авч, тухайн бизнесийг хэрхэн сайжруулсан тухайгаа тайлбарлаж болно. Гэхдээ таны CV-нд оруулсан мэдээлэл ярилцлаганд урихад хангалттай байж чадахгүй ч хэт их дэлгэрэнгүй мэдээлэл оруулахаас татгалзах хэрэгтэй. Боломжит ажил олгогчдыг өөртөө татах мэдээллийг хангалттай багтааж, нүүр тулсан ярилцлагын үеэр өөрийн хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг, сурч мэдсэн ур чадваруудаа тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй.

Олон ажил хайгчид хүрсэн амжилтаа доогуур үнэлэх, тухайн бизнест оруулсан хувь нэмрээ дутуу үнэлдэг тал бий. Жишээ нь “Би ердөө л бичиг хэргийн материал захиалах ажил хийдэг байсан” гэж битгий хэл. “ Би компанид шаардлагатай нөөцийг үр ашигтай зарцуулах ажлыг хийдэг байсан” гэж хэлэх хэрэгтэй. Өргөдөл өгч байгаа ажлын байртай холбоотой жишээ баримтуудыг хэлж ярихад бэлэн бай.

Мөн хувийн амжилтууд ч гэсэн ямар нэг зүйлд анхаарал хандуулж, үүрэг хариуцлага хүлээж чадна гэсэн чадварыг ажил олгогчдод харуулах нэгээхэн хэсэг юм. Гэхдээ өчүүхэн жижиг амжилтыг томоохон амжилт болгон ярихаасаа болгоомжлоорой. Өөрийнхөө CV-г сайжруулснаар та өөрийгөө борлуулж чадахгүй байх, хангалтгүй мэдээлэл оруулахгүй байх зөв арга зам юм.

Бусдаас хэт тасарсан мэдээлэл оруулахаас татгалзахУдирдлагуудын ярианаас үзэхэд бизнесийн ертөнц бол янз бүрийн хэв маягаар дүүрэн боловч ихэнх нь бие биентэйгээ зөрчилддөг. Тэгэхээр таны CV-г унших хүн дараах төрлийн илэрхий алдаа гаргахаас татгалзаж байна уу?

  • Багаар ажиллах чадвар – Хэн нэгэн эсрэгээр ойлгох боломжтой юу?
  • Төслийн менежментийн ур чадварууд –Үүнийг жишээ баримттайгаар оруулахгүй бол энэ мэдээлэл зүгээр л өөрийгөө зохион байгуулалттай хүн гэдгийг харуулж байгаа хий мөрөөдөл шиг харагдана.
  • Үр дүнд чиглэсэн – Юугаар жишиж хэмжих вэ?
  • Хүмүүсийг удирдах чадвар –Та үнэхээр менежер байсан уу эсвэл зүгээр л хамт олон харилцагчидтайгаа сайн харилцаатай хүн үү?
  • Сайн харилцагч – Утсаар ярихдаа, хүмүүстэй харилцахдаа сайн уу? Эсвэл и-мэйлээр харилцахдаа сайн уу? Тоолж баршгүй маш олон харилцааны болон бусад ур чадвар, санал болгох амжилтууд байгаа.

Хэрэв та ажиллах салбараа өөрчилж байгаа бол товчилж бичихдээ болгоомжтой хандаарай. Таны CV-г үнэлж байгаа хүний нөөцийн хэлтсийн эхний хүн магадгүй тэр салбартаа эксперт биш байж болно. Тэд магадгүй “нэмэлт туршлага” гэдэг үгийг хэрхэн товчлох тухай мэдээлэл өгсөн байж болох юм.

Албан тушаалд шаардагдах ур чадварууд

Маш олон компаниудын албан тушаалуудад ашигладдаг тоо томшүй олон ур чадварууд байгаа. Хэрвээ та ажиллаж буй салбараа өөрчлөхийг хүсвэл шинэ ажил олгогч таны тодорхой нэг мэдээлэл технологийн багцууд дээр ажиллах чадварыг мэдэх шаардлагагүй байж болох ч шинэ програм хангамж дээр хэр хурдан ажиллаж сурч чадах чадварыг тань харж болно шүү дээ.

Таны CV дэх завсрын ажилгүйдлийг хэрхэн тайлбарлах вэ?

Ажил олгогчдын харж чаддаггүй ажилгүй байх үеийн маш олон шалтгаанууд байгаа шүү дээ. Ажилгүй байх үеийг баталгаажуулаагүй бол тэд үүнд эргэлзэнгүй ханддаг тал бий. Гэхдээ аль болох эерэг байдлаар тайлбарлаарай.

Завсрын ажилгүйдлийг тайлбарлах хэд хэдэн арга бий:

  • Уртасгасан амралт – Харилцааны болон зохион байгуулалтын ур чадварууд маш чухал учраас амралтаараа өөрийнхөө энэ ур чадвараа сайжруулахад хэрхэн ашигласан тухайгаа ярьж болно. Мөн энэ хугацаанд ямар нэг хэл сурсан бол маш сайн тайлбар болно.
  • Гэр бүлийн асуудлууд – Ажлаас гарах болсон хувийн шалтгаанаа дэлгэрэнгүй ярих хэрэггүй. Ердөө 3-4 үгээр тодорхойлж ярихад л хангалттай. Таны хувийн амьдрал тэдний бизнес биш шүү дээ.
  • Шоронд байсан бол – Тайлбарлахад хамгийн хэцүү зүйл. Одоогоор шоронд байсан хүмүүсийн эсрэг заалт бүхий ямар нэг хууль дүрэм байхгүй. Гэхдээ ажил олгогчид таныг илүү ойлгохыг хүсч байгаа бол та шоронд байсан хугацаагаа шинэ боловсрол, шинэ ур чадвар сурахад ашиглаж чадсан гэдгээ ойлгуулах хэрэгтэй
  • Зах зээл байхгүй – Ийм тохиолдол байдаг. Гэхдээ үүнийг нуух хэрэггүй. Ажил олгогчид таны мэргэжил эрэлттэй байсан гэж гайхвал та өөртөө тохирох зөв боломжийг хүлээж байсан гэдгээ тайлбарлах хэрэгтэй.

Хувилбар CV 

Орчин үеийн технологиуд хүн бүрийн амьдралд амар хялбар нөхцлийг бий болгож байна. Та онлайн өгөгдлийн санд CV-гээ татаж байршуулснаар ажил олгогчид таны ур чадварыг бататгахын тулд видео CV хийж болох бөгөөд энэ нь таныг компанид ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдгийг визуал байдлаар харах боломжийг олгодог. Үүнээс таныг хязгаарлах ганц зүйл гэвэл зөвхөн таны бүтээмж юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04