​Илүү сайн ажлын жагсаалт гаргах 4 арга зам
2015, 10 сарын 2. 8:510

Таны хийх ажлын жагсаалтанд ямар ажил байна вэ? 

2014 онд мэргэжлийн сүлжэээ болох Linkedin сайтаар хийсэн ОУ-ын судалгаагаар мэргэжилтнүүдийн 63% нь профайл нээдэг аж. Гэхдээ бид зохион байгуулалттай байдаг шигээ бүтээмжтэй байж чаддаг уу? Тэгвэл мэргэжилтнүүдийн 11% нь ажлын өдрөө төлөвлөсөн бүхий л зүйлсээ хийдэг болохыг тогтоожээ.

Тодорхой ярих юм бол бидний ихэнх нь хийх ажлын жагсаалт гаргадаг. Гэхдээ тэдгээрийг хэрхэн хийж дуусгах нь өөр өөр байдаг. Бүтээлч мэргэжилтнүүдтэй уулзаж байхад жагсаалтанд байгаа ажлаа хэрхэн сайн хийх вэ гэдгийг анхаарахаас гадна илүү сайн жагсаалт гаргаж болох эсэхийг анхаардаг. Харин таньд саад бэрхшээл тулгараад байгаа бол гайхалтай жагсаалт гаргах аргаас хуваалцая.

Та хэрхэн бүтээлч жагсаалт гаргахаа мэдэж авбал таньд хэрэгтэй.

Хийх ажлын жагсаалтыг хэрхэн гаргах вэ?

Би өнөөдөр юу ч хийж чадсангүй гэж хэлбэл инээдтэй. Урагш ахиж, ажлаа гүйцэтгэхийн тулд дараах аргуудаас суралцана уу.

1. Нэг мастер жагсаалт гарга

Бүтээмж болон цагийн менежментийн мэргэжилтэн Кен Зеглер тус салбарт 16 жилийн турш судалгаа хийж байгаа бөгөөд бидэнд мастер жагсаалт гаргахыг санал болгож байна. Санхүүгийн, хувийн ч бай, мэргэжлийн ч бай 7 хоногт тутмын жагсаалт гаргахдаа хуучны арга болох цаасан дээр бичихийг зөвлөж байна. Хэрэв таньд ямар нэгэн санаа төрөх л юм бол тэр даруй бич. Зөвхөн юмыг цээжилдэг чип биш, стратеги сэтгэгч байх хэрэгтэй.

2. Ажил үүргээ багцал

Зейглерийн дараагийн алхам бол Мастер жагсаалтаа өдөр тутам хянаж, өдөр тутмынхаа ажлын жагсаалтаа тохиромжтой, хялбархан хэрэглэж болох олон төрлийн цахим хэрэгсэл дээр бичиж аваад үйлдэл болгон хэрэгжүүл. Жагсаалтаа багцалж байвал зохино. Эсвэл и-мэйлтэй адил ижил төстэй ажлуудыг нэг багц болго. Ижил төрлийн ажил үүргүүдийг багцалснаар тухайн цаг мөчид нэг ажлаас нөгөө ажил руу үсрэхгүйгээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.

3. Томоохон зорилгын төлөө ажилла

Зохиолч Петер Брегман “18 минут: Анхаарлаа төвлөрүүлж, анхаарал сарниулах зүйлсээс зайлсхийж, зөв зүйлсийг хийх нь” номондоо зөвхөн өдөр тутмын нарийн ширийн зүйлс биш, томоохон зорилгодоо ч хэрэглэж болох өөрийн гэсэн жагсаалт гаргах аргыг бүтээжээ. Үүнийг “Хийх ажлын жагсаалт гаргах 18 минут” гэж нэрлэдэг. Үүнийг эхлэхийн тулд хувийн болон мэргэжлийн 5-аас дээшгүй зорилгуудаа тодорхойлж, түүнд хүрэх өдөр тутмын хийх ажлын жагсаалт гарга. Мэдээж хэрэг, зайлшгүй хийх ажлууд гарч ирдэг. Үүнийг “бусад ажил 5%” гэж ойлгох хэрэгтэй. Та эдгээр ажлуудад цаг хугацааныхаа 5%-аас илүү хувийг зарцуулах хэрэггүй.

4. Хийх ажил бүрээ хийж дуусгах эцсийн хугацаа тогтоо

Амжилтанд хүрэхийн тулд “дараа 7 хоног” гэж өөртөө амлах нь үр дүнтэй цагийн хязгаар биш. Хэрэв та хэзээ, хаана юу хийхээ шийдвэрлэсэн бол түүнийгээ хийх л хэрэгтэй. Хэрэв хийх ажлууд таны ажлын жагсаалтанд 3-аас дээш хоносон нэгдүгээрт: тэр даруй хий, эсвэл дараа хийхээр календартаа тусга. Хийхэд хамгийн хэцүү эсвэл хамгийн чухал ажлуудаа өдрийн эхэнд хий..

http://www.learnvest.com/2013/08/4-ways-to-make-a-...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02