Гадаад хэлний шинэ үг цээжлэх хөгжилтэй аргууд
2015, 10 сарын 6. 9:390

“Дургүйд хүчгүй” гэгчээр, нэгэнт сонирхолгүй санагдсан зүйл хичнээн чухал байсан ч хүний толгойд цээжлэгддэггүй. Дүрмийн хатуу ном уншиж суухын оронд уралдаант тоглоом тоглож, өнгийн картан дээр бичих зэрэг дараах хөгжилтэй аргуудаар үгийн сангаа баяжуулах нь хамаагүй үр дүнтэй. 1. Картууд дээр бичих Жирийн уйтгартай толь бичиг харан суухын оронд гар аргаар хийсэн өнгийн карт ашиглаж үг цээжлэх нь илүү сонирхолтой, амар хялбар юм. Хоёр талдаа өөр өөр өнгөтэй, хатуувтар цаасыг 4x6 инчийн хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэйгээр хайчлана. Олон байх тусмаа сайн. Тэдгээр хайчилсан картныхаа нэг талд сурах гэж буй шинэ үгээ, дуудлагатай нь нөгөө талд нь тэр үгний орчуулгыг, утгатай нь бичээрэй. Наад зах нь 50 ширхэг шинэ үгийг ийн бичээд, цааснуудаа бүдүүн утас ашиглан холбоорой. Чөлөө зав гарах тоолондоо картуудаа харж, нэг нэгээр нь цээжилнэ. Хэрэв энэ арга танд үр дүнтэй санагдвал дахин 50 үгийг ийм маягаар тогтоогоорой. Хэдэн сарын дараа гэхэд та багц дүүрэн шинэ үгийг оюундаа нэмэрлэсэн байх болно. 2. Үгийн сүлжээ бөглөх Интернэтээс үнэгүй үгийн сүлжээнүүдийг хэвлэн аваад, ажлаа, эсвэл хичээлээ тарж гэртээ очсон хойноо бөглөөрэй. Магадгүй та эхлээд “easy” буюу “хялбар” гэдэг түлхүүр үгийн тусламжтайгаар амархан бөгөөд үр өгөөжтэй үгийн сүлжээнүүдийг олж болох юм. Ингэх нь таныг ямарваа үгийг утга, тайлбараар нь хөөж олох чадварыг нэмэгдүүлнэ. Хичээнгүйлэн бөглөсний эцэст бүх нүдийг нь дүүргэсэн үгийн сүлжээгээ хараад, бахдалтай нь аргагүй инээмсэглэх ямар сайхан гэдгийг та юу эс андах вэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00