​Японы менежментийн арга барил
2015, 10 сарын 8. 9:030

Удирдах түвшний ажил эрхэлдэг мэргэн уншигч та бүхэн дараах менежментийн арга барилыг уншиж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж болох бага ч болов санааг авч чадна гэдэгт найдаж байна.

Японы менежмент нь компаний доод түвшнээс дээд түвшин хүртэлх мэдээллийн урсгалын хэрэгцээг онцлон авч үздэг. Үүний үр дүнд дунд шатны удирдах ажилтнууд анхан шатны ажилчдаас илүү хяналт тавих эрх мэдэлтэй байдаг. Аливаа бодлого журмыг хүлээн зөвшөөрч батлахаас өмнө дунд шатны ажилтнууд үүсгэн санаачилдаг. Энэ хандлагын давуу тал нь шийдвэрийн хэрэгжилт нь бодлого боловсруулах үйл явцтай идэвхитэй холбогддог.

Японы дээд удирдах шатны менежерүүд байгууллага дээрээ төлөв даруу, нэр хүндтэй байх нь чухал байдаг.Хувь хүмүүсийн зан чанар, шахалт шаардлага үр дүнтэй манлайлалд хүнд дарамт шахалт мэт харагддаггүй.

Японы менежерүүдийн үндсэн үүрэг бол их ажил өрнөсөн ажлын багуудад ажлын орчинг бүрдүүлж өгөх явдал юм. Өөрөөр хэлбэл менежер тухайн байгууллагын баг хамт олонтой мэдлэгээ хуваалцах, үргэлж тэдэнтэй нээлттэй харилцаатай байхыг эрмэлздэг. Нээлттэй байхын өгөөжтэй тал нь менежер тухайн ажлын үйл явцын талаарх бүрэн мэдээллийг багийн гишүүдээс авах боломжтой болдог. Ингэж харилцан ажилласнаар сайн менежмент болон багаар ажиллах үндэс суурийг бий болгодог.

Менежерүүдээс өгч байгаа зааварчилгаа барууны хүмүүст маш тодорхой бус мэт санагддаг. Энэ нь тэднийг эндүүрэл, төөрөгдөл эсвэл сэтгэлээр унахад ч хүргэдэг. Энэхүү хүндрэл бэрхшээл нь асуудлыг шийдвэрлэх харилцааны хэв маяг, шалгуур үзүүлэлтээс шалтгаалдаг. Хязгаарлагдмал хэрэглэгчдийн хувьд (хэн нэгэн яг юу гэж хэлнэ түүнд заавал нийцүүлэх шаардлагагүй бол) шууд болон тодорхой зааварчилгаа хэрэгцээгүй байдаг. Японы 2 дахь шатны удирдах ажилтнууд даргынхаа хийлгэхийг хүсч байгаа зүйлийг бараг л урьдаас таамаглаж, түүнийхээ дагуу ажлаа хийдэг. Тиймээс тухайн ажил үүрэг тодорхой бус биш л бол барагтай бол асуугаад байх шаардлагагүй байдаг.Японы менежментийн хувьд тухайн ажил үүргийг эхлэх үед буруу ойлголцлыг арилгах, ажлын үр дүнг сайн байлгах, харилцаа холбоог өргөжүүлэхийн тулд тов тодорхой ойлголт өгөх нь чухал байдаг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20