​Ажлын байран дээрх багийн ажлыг хэрхэн дэмжих вэ?
2015, 10 сарын 9. 9:110

Баг ажил албан дээрээ асуудалтай тулгарсан юм шиг санагдах үедээ багийн зорилгын бүхий л түвшинд хүчин чармайлтынхаа үр дүнд хариуцлага хүлээж байвал хүмүүс төслийг илүү бүрэн дүүрэн хэрэгжүүлэх урам зоригтой болдог. Тэд нөхөрсөг харилцаа,түншлэлийн хүчтэй мэдрэмжтэй байдаг бөгөөд ингэснээр багаараа хамтдаа хөгжихөөс гадна гишүүн тус бүр ч хувийн амьдралдаа хөгждөг. Ажлын байран дээр багийн ажлыг дэмжих нь шаардлагатай зүйл юм. Учир нь хамтдаа ажиллахад бүтэлгүйтэл нь үр бүтээмжийг хойшлуулж, ажилчдын сэтгэл санааг зовоох, ажил дээрх ерөнхий бүтээмж буурдаг.


Заавар

1.Багийн удирдагчаа сонго. Баг тус бүрт багийг хамтран шийдвэр гаргахад зааварлаж, чиглүүлэхэд бэлэн байх хэн нэгэн хэрэгтэй байдаг. Удирдагч нь багийг зорилгод хүргэх, харилцааны хүчирхэг ур чадвартай хүн байх ёстой.2

Багийн гишүүдээ сонго. Багийн гишүүдэд үнэнч шударга, өндөр түвшний ур чадвартай хүмүүс багтвал зохино. Онолын үүднээс авч үзэх юм бол аливаа багт компанийн ерөнхий амжилтанд хүргэх гурван гол тоглогчид байдаг. Үнэнч шударга байдал нь үнэнч шударга байдлыг л төрүүлнэ. Аливаа багт байдаг чухал гурван тоглогчид бодит байдал дээр багийн зорилгод хүрэхэд тийм ч сайн нөлөө үзүүлэхгүй байгаа хүмүүст тусалж, нөлөө үзүүлдэг.

3. Нээлттэй харилцааг дэмж. Багийн гишүүн тус бүр компаний зорилго, компаний бодлого, алсын харааг ойлгож, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хэрэв баг тодорхой байдлаар зорилгыг ойлгож ухаарсан бол түүнд хүрэх боломжтой. Нөгөө талаар аливаа баг тодорхой бус зорилготой байвал амжилтанд хүрч чадахгүй.

4. Багт зориулж хүч чадал сорьсон зорилго тавь. Хялбархан хүрч болох жижиг зорилгоор эхэл. Нэгэнт эхний зорилгодоо хүрсэн бол багийн өмнөх амжилтыг дараагийн зорилгод хүргэхийн тулд бага багаар нэмэгдүүл. Багаа цаг үргэлж танин мэдэж, багийн ажил компани чухал зорилгууддаа хүрэхэд нь хэрхэн тусалж байгааг харуулахад бэлэн бай.

5. Багийг бүрдүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуул. Багийн гишүүдийг ажлаас гадуурх орчинд оруулах боломжийг олгох нь ажлын харилцаанд дэмжлэг үзүүлэхэд чухал юм. Сар тутам оффисоос гадуур хооллох, багийн спорт эсвэл компаний аялал гэх мэт нийгэмшүүлэх боломжуудын талаар бодож үз.

6. Сүүлийн үеийн сургалтуудаар ханга. Ажилчдыг сургалтанд хамруулах нь эрүүл өрсөлдөөн, хүмүүсийг өөрийнхөөрөө компаний шат өөд өгсөх боломжийг дэмжинэ. Амжилт олсон хүмүүсийг дэмжиж, тэднийг асуудалтай хүмүүст туслах удирдагч, зөвлөх болгон томил. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02